Лу.Гантөмөр эрхэм гишүүдтэйгээ нийлж, “экс”-үүд нь эвлэрэх үү?!

2023-11-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

АН их сонин нам шүү. Том нам юм л даа. “Могой гурав тасравч...” гэдэг шиг сөрөхгүй байсан сөрөг хүчний байр суурь дээр байгаад л байна. Даанч “дээр” байгаа хэд нь хоорондоо учраа олохгүй, намаа самраад болж өгөхгүй юм. Яахав, гаднаас нь харвал “4:11”-ээс эхлээд урьдын сайн уламжлалаа хэрэгжүүлээд эхэлсэн л байна. Гэвч яг сонгодог эвлэрэл хийж чадахгүй яваад байна. Одоо АН-ын хувьд Нийслэлийн АН-аа даргатай цэрэгтэй болгочихоод, генсекээ томилоод авах нь маш чухал болсон.

Гэтэл Лу.Гантөмөр голд нь нөгөө гурав нь гурван өөр санал, шантааж аль алийг нь тавиад хааш нь ч үгүй болгочихоод удлаа. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга Лу.Гантөмөр, тэгээд АН-д хүчтэй экс Хоёр Ерөнхийлөгчийн тус тусдаа удирддаг бүлэг, бас УИХ-ын гишүүдийн тэргүүлдэг “Нэг Монгол” гэсэн гурван фракц бий.

Лу.Гантөмөрийн хувьд “...Хүчгүй, мэдэлгүй” гэж шүүмжлүүлээд байгаа ч мань эр хэнтэй нь нөхөрлөхөөс АН-ын задрал нэгдэл шалтгаалах болчихоод байгаа юм.

Гэхдээ тэр хөдлөөд эхэлжээ. Уржигдар УИХ-ын гишүүдтэй уулзсан байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн ерөнхийд нь удирддаг УИХ-ын гишүүдийн зүгээс тавьж буй санал экс хоёр Ерөнхийлөгчийн саналаас арай дээр байсан бололтой юм. Тэд тохироонд хүрсэн байна. “...Түрүүлж сонгох Нийслэлийн АН-ын даргаар Д.Бадарсанг, дараа нь генсек дээр Э.Одбаярыг дэмжье” гэдэг дээр хоёр тал тохирчээ. Энэ мэдээ нөгөөх хоёр “экс”-ийг ихэд бухимдуулсан мэдээлэл байна.

Тэгэхээр эхлээд АН дотор Нийслэлийн намын даргыг сонгох дээр нэлээд асуудал болохоор болж байна. Лу.Гантөмөр болон УИХ-ын гишүүд Д.Бадарсанг, дөрөв дэх Ерөнхийлөгчөөс М.Тулгат, тав дахь Ерөнхийлөгчөөс Т.Батцогтыг “уралдуулахаар” болж байна. Гэхдээ өрсөлдөөн Д.Бадарсан, Т.Батцогт хоёрын дунд болно. Дараа нь генсезээ сонгоно. Мэдээж, Лу.Гантөмөр даргын өөрийнх нь сойсон С.Эрдэнэболд байна. Гэхдээ уржигдар тохирсноор Э.Одбаяр дээр хүчээ илүү өгөхөөр болсон. Ерөөсөө, Лу.Гантөмөр УИХ-ын гишүүдийг илүүд үзээд дэмжчихээр дөрөв дэх Ерөнхийлөгчийн О.Алтангэрэл, тав дахь Ерөнхийлөгчийн Ч.Өнөрбаяр нарт боломж бага болчихож байгаа юм.

За тэгээд л, АН-д дажин эхэлнэ дээ. Ер нь бол ямар ч хувилбараар генсек хийгээд Нийслэлийн АН-ын даргыг сонгосоод ард нь зөрчил тэмцэл заавал гарч ирнэ.

Наад зах нь Т.Батцогт ялагдахад л тав дахь Ерөнхийлөгч хөдөлж эхэлнэ. Тэрбээр одоо ҮБХ дээр “...Лу.Гантөмөрийг огцруулна” гээд гарын үсэг цуглуулж байгаа гэх мэдээлэл бий. Мөн С.Ганбаатар нь Ордонд “...С.Баярцогт дээр шүүх яаж шийдэв ээ” гээд үзэж тарах гэнэ.

Гэхдээ генсекийн сонголт, томилгооноос нэгдэл задралын аль нь вэ гэдэг илүү хамаарна. АН-ын дарга Лу.Гантөмөрийн хувьд гурван фракцын алийг нь ч дэмжээд “нийлбэрийн чанар” ижилхэн юм. Тэгэхээр “...УИХ-ын гишүүдийг хаячихвал, тэд тав дахь Ерөнхийлөгч рүү явчих учраас дайралт нь арай ширүүднэ” гэж мань эр үзсэн бололтой юм. Гээд, ийм сонголт хийчихсэний дараа, генсек Э.Одбаяр болонгуут “экс”-үүд харин  хэн нэг нь хэн нэг рүүгээ түрүүлж утас цохиж таарна. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч нар нийлнэ. Харин тэр үед О.Цогтгэрэл нарын УИХ-ын гишүүд Лу.Гантөмөрийн намын дарга дээр нь, гаргаж ирсэн генсек, Нийслэлийн АН-ын дарга нараа учраа олтол нь хамгаалах ёстой болж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, АН-аа сонгуультай золгуулах үүрэг УИХ-ын гишүүдэд очно. Гэвч тэд маань тэгж чадах болов уу. “Экс”-үүд ч элдэвтэй шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 225 (7210)

 

Zochin
E.Odbayar erenhiilegchiin nbd bolvol niislel tugjrelgui bolno Buh mashin shatahuungui zogsono Ukraine Ug eh sharahuun baihgui Zeelen huchnii bodlogiin tuleelel AN-d alga gej uu
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

16 цаг 27 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

16 цаг 27 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16