Б.Пүрэвдорж: Төрөөс татаас авдаг гурилын үйлдвэрүүд үнээ буулгаж чадахгүй бол импортыг нь нээж өг

2023-11-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /11.09/ эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: - Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаар явж иргэдтэй уулзаад ирсэн.  Иргэдийн үгийг төрд хүргэх нь УИХ-ын гишүүний үүрэг.  Залуу ээж нар хүүхэд төрүүлээд 2-3  жил гэртээ сууж байна.  Сумдууд ясли байгуулж өгмөөр байна.  Залуу хүмүүсийг ажил хийлгэмээр байна.  Тэгэхгүй бол сайхан боловсрол эзэмшдэг тэр боловсрол мэдлэгээ ашиглаж чадахгүй байна.  Бага насны хүүхдүүд гэртээ байхаар эцэг эхчүүд яаж хүмүүжүүлэх учраа олохгүй байна.  Утсаар тоглуулаад муу зан сурч хүмүүжлийн доголдол гарч байна гэсэн саналыг иргэд хэллээ.  Мөн иргэд өрнөөс өрний хооронд амьдарч байна.  Банкны мал малладаг боллоо.  Улс  орны эдийн засгийг сайжруулж, малын түүхий эдээ эргэлтэд оруулмаар байна гэж байна.  Түүнчлэн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх санаачлагыг иргэд гаргаж байна.  Орон нутагт бэлчээрийн асуудал тулгамдсан асуудлыг нэг болжээ.  Иргэд хооронд баг сум аймаг хооронд бэлчээрийн маргаан их гарч байгааг иргэд мөн хэлж байна.  Ийм сайхан нутагтай Дорнод аймагт бэлчээрийн асуудал гарч байгаа юм чинь манай баруун аймагт бэлчээр хомсдолтой байдаг гэдгийг иргэдэд хэлсэн.  Мөн хаяа багтахаараа бууж хазаар багтахаараа идээд сайхан амьдарцгаа л гэж хэллээ.  Яг өнөөдрийн байдлаар Ховд аймагт нэг шуудай гурил 125 мянган төгрөгийн үнэтэй байна.  Өчигдөр би Новосибирскт суудаг нэг бизнесмэнээр дамжуулж, гурилын үнийг бүгдийг нь судаллаа.  Ховд аймагт тэндээс бол шуудай гурил 58 мянган төгрөгөөр ирэх нь ээ.  Гадаадаас гурил авахыг хаачихаад зөвхөн монголоос дотоодын гурил ид гэж хэлдэг. Гэвч үнэ нь дийлдэхээ болилоо.  Ийм байж болох юм уу.  Ард иргэд 60 мянган төгрөгөөр гурил авах боломжтой байхад 120 мянган төгрөгөөр авч ид гээд дарамтлаад байдаг төр байж болохгүй. 2022 онд 500 мянган төгрөгийн тэтгэврээр 10 шуудай гурил авдаг байсан бол өнөөдөр дөрвөн шуудайг авч байна.   Ахмадуудын тэтгэврийг нэмлээ гэчихээд гурил хүнсээр нь эргээд халаасыг нь суйлаад байж болохгүй.  Тэр гурилынхаа экспортыг нээчих л дээ.  Төрөөс баахан татаас авна.  Тэгээд хямдхан гурил үйлдвэрлэж чадахгүй.  Ард иргэд тэр хэдэн гурил буудайн үйлдвэрүүдийн захирлын халаасыг яагаад түнтийлгэх ёстой юм. Зах зээлийнхээ журмаар өрсөлдөөд л яв л даа " гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

16 цаг 28 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

16 цаг 28 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16