Н.Алтанхуяг: Гишүүдийг гурван тэрбумаар "хахуульдаж" төсөв батална гэж байхгүй

2023-11-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /11.09/ эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж,  Ш.Адьшаа нар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:- Ирэх орны төсвийн төслийг анх парламентад орж ирэхэд байр сууриа илэрхийлж байсан.  Сонгуулийн төсвөө буцааж татах ёстой.  Улсыг өрөнд оруулсан ийм төсөв баталж болохгүй.  УИХ-ын гишүүдийг гурав орчим тэрбум төгрөг тойрог дээр чинь тавина гэж хахуульдах байдлаар төсөв баталж, монголчуудын хувь заяагаар тоглож болохгүй.  Тийм учраас та бүхэн энэ төсвөө буцааж аваад засч, төсвийн алдагдалгүйгээр батлах хэрэгтэй.  72 гишүүнийг гурваар үржүүлэхээр 200 гаруй тэрбум төгрөг нэмэгдээд явна.  Ингэж болохгүй. Би өнгөрсөн дөрвөн жил тойрог дээрээ ямар ч төсөв тавиулж байгаагүй шүү.  Хэдэн төгрөг тавьчихаад гишүүдийн амыг барих гэсэн ийм хээл хахууль авлигын төсвөө тат. Сангийн сайд Б.Жавхлаан.  Ямар ч үнээр хамаагүй улсын төсвийг батална гэсэн ийм зүйл байж болохгүй.  Энэ асуудалд би тууштай явна.  Улсын төсөв мөнгө юу болоод байгаа асуудал дээр УИХ дээр асуулга тавьж, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгнө.  Ингэхгүй болохоор Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нар дандаа гүтгэлэг явуулах юм. 

Сангийн яамнаас 2022 оны байдлаар Монгол Улсын гадаад өр 33,8 тэрбум ам.доллар байна. 2014 онд 21 тэрбум байсан юм.  Тэгэхээр улсын өр өссөөр даруй 12 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна. 2022  онд гаргасан  Үндэсний аудитын газрын дүгнэлтэд гадаад өрийн хэмжээ нэмэгдсээр байна гэжээ.  Та нар ер нь юм уншдаг юм уу.  Өрийн асуудал, төсвийн асуудлаар та нар нэг л өдөр гэмт хэрэгтэн болно шүү.  УИХ-ын гишүүд тойрог дээрээ хөрөнгө оруулалт нэрээр тойрог дээрээ мөнгө тавиулна.  Тэрнээсээ дандаа цавчаа хийнэ.  Тэгээд баахан тролл хөлслөөд хүн доромжлоно, ажиллаж байна.  Энэ бол түр зуурын юм шүү.  Улсын төсвөөр яаж ард түмний ахуй амьдралыг сайжруулах вэ гэж биш яаж цавчаа хийх вэ гэж оруулж ирж байгаад харамсаж байна" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

16 цаг 30 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

16 цаг 30 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16