Э.Батшугар: Олон улсад гарах старт-апуудаа дэмжиж, тусгай бүсийн бодлогыг тодорхойлно

2023-11-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Бизнес , Инновац хөгжлийн газар нь монгол залуусын оюун ухаан шингэсэн инновацлаг төслүүдийг дэмжиж, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь дотоод, гадаадын зах зээлд сурталчлах, бизнесийн таатай орчин, инновацын экосистемийг бүрдүүлэхэд төрийн оролцоо, чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нэг жилийн өмнө тус газрын удирдлагуудтай уулзаж, старт-ап компаниудаа дэмжих, нийслэлийн тулгамдсан асуудлуудад технологийн шийдлүүдийг ашиглах талаар санал солилцож, чиглэл өгч байлаа.

Харин өнөөдөр тус байгууллагын инновацын төвтэй /Innovation Hub/ танилцаж, тэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа старт-ап компаниудтай уулзалт хийн, санал солилцсон байна.

  • Улаанбаатар инновацын төв нь 2018 онд байгуулагдсанаас хойш нийт 83 гарааны компанийг бойжуулж үүнээс 37 нь бие даасан компани болж, дотоод, гадаад зах зээлийн үнэлгээ нь 120 тэрбум төгрөгт хүрчээ. Аялал жуулчлалын салбар дахь виртуал үйлчилгээ, такси үйлчилгээний “Share” хувилбар /carpool/, түгжрэлийг мэдээлэх хиймэл оюун ухаан, хүүхэд хүргэлтийн систем, төрийн үйлчилгээний ухаалаг чатбот, ерөнхий боловсролын сургуулийн виртуал хичээл, нөлөөллийн инновац /influencer innovation/зэрэг олон сонирхолтой төсөл, хөтөлбөрүүдийг тус төвд бойжуулж байна.
  • Нэг жилийн өмнөх уулзалтын үеэр тус байгууллага нийслэлд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд “Google” компанитай хамтран ажиллахаар болсон мэдээг дуулгаж байв. Харин өнөөдрийн байдлаар “Google map” системд Улаанбаатар хотын автобусны 108 маршрут, 29378 метр шинэ зам, гүүр, 37764 метр дугуйн зам, 29108 барилга байгууламжийг шинээр нэмж оруулжээ. Тун удахгүй нийслэлийн иргэд “Google map”аас суух автобусаа хаана явааг бодит цагийн горимоор хардаг болно.

Инновацын экосистемийг бүрдүүлэхэд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагаа маш чухал.  Цаашид хууль, эрхзүйн орчныг сайжруулж, старт-апуудад зориулсан тусгай бүс байгуулах, татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлтөөр дэмжих зэргээр  УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос бодлогын зохицуулалтыг хийж ажиллана гэдгээ байнгын хорооны дарга илэрхийлэв.

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

16 цаг 29 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

16 цаг 29 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16