Улс төрийн намууд сонгуульд эмэгтэй төлөөллийг дэмжиж ажиллана

2023-11-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Гэвч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байдгаас үүдэж жендерийн мэдрэмжгүй шийдвэрүүд гарсаар байна. Тодруулбал, УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нь ердөө 17.3 хувь буюу дэлхийн дунджаас 7.6 хувиар бага. Тэгвэл улс төрийн намын тухай хуульд жендерийн тэгш байдлыг бий болгох үзэл баримтлалыг дэмжсэн зохицуулалтуудыг хийсэн. Тиймээс Засгийн газар, Жендерийн үндэсний хороо, Үндэсний статистикийн хороо, Сонгуулийн ерөнхий хороо хамтран “Улс төрийн намын тухай хуульд туссан жендерийн эрх тэгш байдлыг хангах, зохион байгуулах хүрээнд хамтран ажиллах” уулзалт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт улс төрийн намуудын удирдах албан тушаалтнууд оролцов. Тэд жендерийн тэгш байдлын үзэл баримтлалыг улс төрийн намын тухай хуульд тусгасны ач холбогдол, үр нөлөө зэргийг хэлэлцсэн юм.

УИХ-ын 1992 оны сонгуулиар гурван эмэгтэй гишүүн сонгогдож, эмэгтэйчүүд өөрсдийн төлөөллөө улс төрд бэхжүүлж байв. Түүнээс хойш 30 жилийн хугацаанд сонгож, сонгогдсоор өдгөө их хурлын танхимын 17 хувийг эзэлж буй ч дэлхийн дунджаас долоон хувиар бага байна.

Сонгуулийн тухай 2005 оны хуульд “Нам эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэсэн шаардлагыг тусгасан. Учир нь өмнөх сонгуулиудаар нэр дэвшигч 100 хүн тутамд хоёр, гуравхан эмэгтэй нэр дэвшдэг байв. Гэвч уг заалтыг огт хэрэгжүүлэлгүйгээр УИХ-аас 2007 онд цуцалсан. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа 2011 онд нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэж хуульчилснаар 2012 оны УИХ-ын сонгуулиар анх удаа 11 эмэгтэй гишүүн сонгогдож байв.

Харин Засгийн газрын гишүүдийн 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх квот бий. Тэгвэл одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд гурван эмэгтэй сайд ажиллаж байна.

Улс төрийн намуудын хувьд ирэх жилийн сонгуульд эмэгтэй төлөөллүүдийг дэмжиж ажиллахаа энэ үеэр илэрхийлж байлаа. Энэ талаар Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр “Ардчилсан нам үеийн үед эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр манлайлж ирсэн. Тухайлбал, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа эмэгтэй хүн ажилласан байдаг. УИХ-ын дэд даргаар С.Одонтуяа ажиллаж байна. Бусад намуудын удирдах түвшинд эмэгтэй хүн ажиллаж байсан тохиолдол байдаггүй. Тиймээс цаашид манай нам энэ чиглэлд илүү анхаарч ажиллана. Ирэх жил 126 гишүүний 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар тусгасан. Тэгвэл бидний хувьд цаашид энэ тоог нэмэгдүүлэхэд бодлогоор дэмжинэ. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарна” гэсэн юм.

Харин Хүн намын удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхсоёл “Эмэгтэйчүүд улс төр лүү ороход олон асуудал тулгардаг. Нийгмийн хэвшмэл ойлголтоос үүдэж эмэгтэйчүүдийг гадуурхдаг. Тэгвэл эмэгтэйчүүд дарга болох гээд байгаа юм биш. Харин нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхэд нөлөөлнө. Мөн улс төрийн намын шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хүйсийн харьцаа чухал байна. Манай намын хувьд хуулийн дагуу зохих зардлыг нэр дэвшигч өөрөө гаргана. Харин хэт их татвар татаас төлдөг энэ байдлыг эсрэг байр суурьтай ажиллаж байна. МАН болон АН-аас нэр дэвшихэд босго буюу тогтсон төлбөр төлдөг. Харин бидний хувьд энэ байдлыг халах зорилготой” гэсэн юм.

Дэлхийн банкны олон улсын харьцуулсан судалгаанаас харахад парламент дахь эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх тусам авлигын түвшин буурч байгаа ерөнхий дүр зураг ажиглагддаг. Гэхдээ энэхүү үзэгдэл нь ердөө тохиолдол уу эсвэл үнэхээр эмэгтэйчүүд авлигыг бууруулдаг уу гэдэг нь одоогоор судлаачдын дунд маргаантай байна. Ямартай ч олон судалгааны үр дүнг харахад эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс илүү итгэл даах чадвартай, шударга бөгөөд олон нийтийн сайн сайхны төлөө гэсэн хандлагатай байдаг гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 223 (7208)

 

Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

2 цаг 51 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

2 цаг 51 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

2 цаг 51 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

13 цаг 19 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

13 цаг 38 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

16 цаг 45 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

22 цаг 4 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

22 цаг 17 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

2026-11-09
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2026-11-09