Ч.Ундрам: Төсөв тэлж байгаа учраас мөнгөний бодлогыг чанга атгах хэрэгтэй

2023-11-07
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.

 

-Монголбанкнаас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл”-ийг УИХ-аар хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагчийн хувьд үндсэн чиглэлийн төсөлд ямар байр суурьтай байна вэ?

-Иргэдэд үнийн өсөлт, инфляц хамгийн хүндээр тусаж байна. Иймд аль болох популизмаар биш, бодлогын түвшинд өргөн барьсан үндсэн чиглэлтэй батлагдаасай гэж ажлын хэсгийн ахлагчийн хувьд үзэж байна. Бодит байдал дээр төсвийн тэлсэн бодлого хэрэгжиж байна. Сүүлийн дөрвөн жилийн төсвийг түүхэндээ байгаагүй өндөр зарлагатай батлагдсан. Ийм үед инфляцыг бага байлгахын тулд мөнгөний хатуу бодлого баримтлахаас өөр аргагүй. Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү үед бид хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зэрэг мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлснээр хямралыг амжилттай даван гарсан. Гэвч үүнтэй залгуулаад олон улсын геополитикийн хурцадмал байдал үүссэнээр бидний өмнө дахин нэг сорилтыг бий болголоо. Гэхдээ Засгийн газар, УИХ, Төв банкнаас авч хэрэгжүүлсэн хурдтай арга хэмжээ, бодлогуудын үр дүнд өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан. Эдийн засгийн өсөлтийг дагаад төсвийн бодлого ч их хэмжээгээр тэлж байна. Тэгвэл нөгөө талд нь инфляцыг хөөрөгдөхгүйн тулд хатуу мөнгөний бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй болж байна. Нэгэнт төсвийн тэлсэн бодлоготой байгаа үед Төв банк нэлээд чанга, өөрийн гэсэн байр суурьтай, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах нь зөв. Хамгийн гол асуудал нь энэ. УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны гишүүд ч үүнийг хүсэж байгаа.

-Монголбанкнаас ирэх жил инфляцыг зургаан хувь орчимд тогтворжуулахаар зорьж буйгаа тайлбарлаж байна. Энэ зорилтод хүрэх орон зайг хэрхэн харж байна вэ?

-Нэгэнт төсвийн бодлого тэлж байгаа болохоор мөнгөний бодлогыг чанга атгаж байж энэхүү зорилтод хүрнэ гэж харж байгаа. Ямар нэгэн байдлаар мөнгөний нийлүүлэлтийг Монголбанкны зүгээс өдөөх ёсгүй. Хэрвээ ийм асуудал гарвал инфляц өндөр болно.

-Дотоод цэвэр активыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хүрээнд “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль”-ийг баталж, гадны банк салбараа нээх эрх зүйн орчныг шинэчлэн боловсронгуй болгохыг зорьж байна. Иймд үндсэн чиглэлийн хэлэлцүүлгийн үеэр илүү нарийвчилсан зохицуулалтуудыг тусгах шаардлага бий уу?

-Бид үндсэн чиглэлийн төсөлтэй холбоотойгоор бизнесийн төлөөллүүдтэй уулзсан. Уулзалтад ажлын хэсгийн гишүүд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Бизнесийн зөвлөл, Америкийн худалдааны танхимын Монгол дахь салбарын төлөөллүүд оролцсон. Томоохон бизнес эрхлэгчид хоёр асуудлыг тавьсан. Нэгдүгээрт, манай банкнуудын гадаад төлбөр тооцооны гүйлгээ удаашралтай байна. Хоёрдугаарт их хэмжээний зээл өгөх ямар ч боломж, чадамжгүй байна гэсэн. Гэтэл гадны улсад очоод материалаа өгөөд зээлээ авч болж байна. Гэсэн ч хэчнээн гадаадаас санхүүжилт татсан ч өнөөгийн нөхцөлд энэ нь дотоодын банкаар зайлшгүй дамжих шаардлагатай байдаг учраас эх үүсвэрийн хөрөнгө оруулалт татахад аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй тусдаг тухай уулзалтын үеэр хэлцгээж байсан. Цаашид бид эдийн засгаа тэлье, том хөрөнгө оруулалтуудыг татъя, томоохон төслүүдийг урагшлуулъя гэвэл олон улсын хэмжээнд чадамжтай, том банкнуудыг оруулж ирэхээс өөр аргагүй. Тийм учраас үндсэн чиглэлд гадаадын банкийг оруулж ирэх асуудлыг дэмжиж байгаа. Мэдээж холбогдох журам, зохицуулалт, тохиргоог Монголбанк өгөгдсөн бодлого, хуулийнхаа дагуу хийнэ. Зөвхөн Монгол Улсад гаднын банк орж ирэх санал тавиад байх биш, өөрсдөө явж уулзаж, монголын зүгээс тавьж буй санал, боломжуудыг танилцуулж ажиллах ёстой гэсэн байр сууринаас хандаж байгаа.

-Энэ удаагийн үндсэн чиглэлийн гол онцлог нь таны хэлсэнчлэн олон нийт, бизнес эрхлэгчдэд төслийг өргөн хүрээнд танилцуулж, саналуудыг цуглууллаа. Энэхүү гарч байгаа саналуудыг үндсэн чиглэлд тусгах уу?

-Бизнесүүдийн тавьж байгаа бас нэг томоохон асуудал бол банкнууд бизнесийн зээлээс илүүтэй хэрэглээний зээлд төвлөрч байгаа нь хөрөнгийн эх үүсвэрийн хувьд аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй байна. Инфляцтай уялдуулаад бодлогын хүү өндөр байгаа нь бизнесийнхний гар дээр очих зээлийн хүү багадаа л 16 хувьтай байна гэсэн асуудлыг тавьж байна. Тиймээс мөнгөний бодлогын үндсэн чиглэлд арилжааны зээлийг нэмэгдүүлж, хэрэглээний зээлийг хумих макро тохиргоо хийх чиглэлийг оруулахаар ажлын хэсэг дээр яригдаж байна.

-Тодруулбал?

-Бизнесийн зээлийг банкнууд 1-2 жилийн хугацаатай гаргаж байна. Гэтэл бодит байдал дээр бараа бүтээгдэхүүн импортлогчид бараагаа тээвэрлэж ирэх гэсээр байтал зургаан сар өнгөрдөг. Арай гэж оруулж ирсэн бараагаа зах зээлд гаргах гэсээр байтал зээлээ төлөх хугацаа нь тулчихдаг асуудал бий. Тиймээс ажлын хэсэг дээр бид бизнесийн зээлийг 3-5 жилийн хугацаатай олгох боломжийг банкнуудад нээж өгөх, боломжоор хангах саналыг ярьж байна. Зохицуулалт талаасаа бол 3-5 жилийн хугацаатай зээл өгөхийг Монголбанкнаас хориглосон зүйл байхгүй. Арилжааны банкнууд зах зээлийнхээ зарчмаар энэхүү асуудлыг шийдэх боломжтой. Тиймээс заавал үндсэн чиглэлд орох шаардлагатай юу, үгүй юу гэдэг дээр санал хураах хэрэгтэй байгаа. Ажлын хэсгийн гишүүдээс гарч байгаа бас нэг санал бол ипотекийн зээлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна. Ялангуяа, орон нутагт 60 хувь, Улаанбаатарт 40 хувийн харьцаатайгаар олгоё гэсэн санал гарч байна. Өнгөрсөн жилүүдэд нийт санхүүжилтийн 20 хувийг орон нутагт, 80 хувийг Улаанбаатарт олгодог байсан. Тэгвэл Засгийн газраас хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах бодлогыг хэрэгжүүлж буй. Тиймээс ипотекийн зээлийг хөдөө орон нутаг руу түлхүү чиглүүлэх тал дээр анхаарч байна. 

-Мөнгөний хатуу бодлого нь зээлийн хүү өндөр байх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь бизнесийн орчинд таатай бус байна?

-Хэрвээ мөнгөний бодлогыг одоогийн нөхцөлд сулруулбал эргээд инфляц өснө. Энэ нь бизнес эрхлэгчдийн түүхий эдийн үнийг өсгөхөөс эхлээд нийт эдийн засаг, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдэд бүгдэд нь сөргөөр нөлөөлөх аюултай. Төсвөөс авах зүйл нь “Хүнсний хувьсгал” бодлогын хүрээнд хүнсний салбар руу чиглэсэн хүүгийн татаасыг тусгасан байгаа. Цаашид  аль нэг салбар руу чиглэсэн бодлого баривал түүнийгээ улсын төсөвт суулгаж, банк өөрийн эх үүсвэрээр зээлээ өгч, хүүгийн татаас дээр дэмжлэг олгож явах нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд хүнсний салбарт экспортыг орлох, импортын чиг баримжаатай олон шинэ үйлдвэрүүд бий болж байна. Тиймээс аливаа салбарыг энэ байдлаар бид харах хэрэгтэй байна. Монгол Улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс. Тэгвэл валютыг хамгийн ихээр гадагшаа урсгаж байгаа зүйл нь газрын тос, арматур, автомашин болон түүнтэй холбоотой зүйлс болон хүнс байдаг. Тиймээс аль болох хүнс болон шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж хэрэглэгч, үйлдвэрлэгчийн тэнцвэржүүлж явахгүй бол манай эдийн засаг одоогийн энэ байдлаар урт хугацаандаа тогтвортой байхад хэцүү. Тиймээс эдгээр тухайлсан асуудлууд руу чиглэсэн төсвийн бодлого байх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 222 (7207)

 

төсөв хэт тэлвэл э/з т халалт үүсэж инфляци өсөх магадлалтай
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

55 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

1 цаг 18 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

8 цаг 38 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

8 цаг 38 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

8 цаг 38 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин