“Хөл” нь ийшээ, “толгой” нь тийшээ АН хөл толгойгоо олоосой...

2023-11-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ГАРЬД

 

АН-ын “толгой” бүлэглэлийн хяналтад бүрэн орсон уу?!

 

АН-ыг “...Эвлээсэй” гэж олон нийт хүсдэг. Энэ намын эзлэх учиртай сөрөг хүчний байр суурь эзэнгүй хэвээр л байна. Гэвч фракцуудынх нь ашиг сонирхол АН-даа багтаж шингэхгүй л байгаа бололтой. Наанаа эвлэж буй мэт ч эвдрэлцээд байгаа нь нуух аргагүй л болоод байна. Ингэсээр байтал нь “халаасны нам” гэгддэг ХҮН-ын рейтинг зарим газарт АН-ын дээр гарчихсан тууж явна. Энэ бол тэдэнд тааруухан явдал юм.

Гэхдээ АН-д сонгууль болтол учраа олчих боломж ч, хугацаа ч бий. Ерөөсөө их ойлгомжтой. АН-ын Улс төрийн зөвлөл гэж бий. Толгой байгууллага нь л даа. Улс төрийн зөвлөлд нь АН-ын дарга асан С.Эрдэнэ, МҮАН-ын дарга асан Да.Ганболд, АН-ын генсек асан Д.Эрдэнэбат, Ц.Оюундарь, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Бейсен, Д.Ганбат, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан А.Ганбаатар, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, АЭХ-ны гүйцэтгэх захирал асан И.Нарантуяа, АЭХ-ны дэд тэргүүн асан Ц.Одонтунгалаг, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Х.Болормаа, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Д.Баянмөнх, Орхон аймгийн АН-ын дарга Ц.Батхуяг, Говьсүмбэр аймгийн АН-ын дарга асан Л.Одсэр, ҮБХ-ны гишүүн М.Чимэддорж, Н.Жавзанпагма, Л.Даваасүрэн, Н.Пунцаг, Э.Тамир нарын 22 хүн байдаг. Гэхдээ энэ Улс төрийн зөвлөл  нь өнгөрсөн зун болсон Шангри Ла-гийн уулзалт, Grand meeting зэргийн дараа байгуулагдсан. Нэг үгээр хэлбэл, өмнөх уулзалтуудаар тодорчихсон гэсэн үг. Шулуухан хэлэхэд, АН-ын Улс төрийн зөвлөлийг дөрөв дэх Ерөнхийлөгчийн удирддаг, намынхан нь болоод улс төрийн хүрээнд “бүлэглэл” гэж алдаршсан нөхдүүд атгачихсан. АН-ын дарга Лу.Гантөмөр ч энэ бүлэглэлд эргэлт буцалтгүйгээр зүтгээд эхэлжээ. Харин улс төрийн намууд “хөл” гэж нэрлээд байдаг, АН-ын хувьд анхан, дунд шат нь тав дахь Ерөнхийлөгчийн мэдэлд очоод байгаа юм. Чухамдаа эндээс л АН-ын “хөл” ийшээ, “толгой” тийшээ гэж яригдах болоод байна.

 

“Хөл авсан” Х.Баттулгын хийж мэдэх “мэх”

 

МоАХ, “Алтангадас” хоёрын улс төр хамт явдаг болсон. Тэд АН-ын анхан, дунд шатны сонгуульд “ялалт” байгуулчихаад байгаа юм. Энэ Х.Баттулгад “бяр” оруулаад байгаа бололтой. Тэрбээр ингэж АН-ын дунд, анхан шатанд нөлөөтэй болсноор “толгой”-д байгаа Лу.Гантөмөр, С.Баярцогт нараа огцруулахаар ажиллаж эхлээд байна. Сүүлийн өдрүүдийн үйл явдлаас энэ тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, “хөл авсан” Х.Баттулга хэд хэдэн акц хийхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл яригдаж байна. УИХ дээр явж байгаа С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаарх сонсголд ач холбогдож ажиллах гэнэ. МоАХ-ны дэд дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатар үүнийг нь хариуцаж байгаа аж. Мөн АН-ын анхан, дунд шатыг “босгох” ажлыг эрчимжүүлж, үүнийгээ Х.Баттулга, Н.Алтанхуяг нар чиглүүлж, О.Алтангэрэл гардаж хариуцаад ажиллаж эхэлжээ. Мөн тэдний зүгээс “Шударга шүүхийн төлөө” агуулга бүхий жагсаал зохион байгуулахаар зэхэж байгаа бололтой. Иймэрхүү “дэл сул” мэдээлэл яригдаад эхэлжээ. “Хөл” нь ийшээ, “толгой” нь тийшээ АН хөл толгойгоо олоосой...

 

АН-д “өр”-өө муулах нүүр бол байна, эрх байгаа юу?!

 

АН хүчгүй байсан хүчтэй сөрөг хүчнээр нэрлэгдсээр л байдаг. Гэвч тэд маань 2024 онд засаг авахаасаа өмнө зад үсэрчих гээд хэцүү л харагдаж байна. Дөнгөж эвлээд, бүтцийнхээ дийлэхийг сонгоод улс төрөө эхлүүлж байх шиг байна. Гэвч “...Буруу хөл дээрээ босно” гэдэг шиг шал дэмий сэдэв барьж аваад улс төр хийж эхлэв. Тэр нь “...Өр” юм. Аймгуудаар тойроод, өр яриад явж өгч байна аа. Заримыг нь тухалж сонсов. Тэд ярьж чаддаг л юм байна. Тэгж ярьж болдог л юм байна. Ер нь бол Монгол Улс, монгол хүн маш их өртэй байгаа нь намуудын л хийсэн ажил шүү. Тэр тусмаа засаг барьсан намуудтай шууд холбоотой. МАН-д ч, АН-д ч хамаатай. Хэн нь ч “муулах” эрхгүй. Аль алийнх нь айж явах ёстой сэдэв юм. Өрөөр улс төр хийгээд байгаа АН л гэхэд засаг барих хугацаандаа шууд 7.2 тэрбум ам.долларын зээл авчихсан байдаг. Эргэн төлөлт нь одоо ч явж байна. Сануулбал, Чингис бондын 500 сая ам.долларыг 4.125 хувийн хүүтэй, энэ бонд дээр нэмээд 1.0 тэрбум ам.долларыг 5.125 хувийн хүүтэй,  Хөгжлийн банкны бондын 580 сая ам.долларыг 5.75 хувийн хүүтэй, Самурай бондын 291 сая ам.доллар 1.62 хувийн хүүтэй, Хятадын Хөгжлийн банкны зээлийн 162 сая ам.долларыг 6.0 хувийн хүүтэй, Кредит свисс банкны зээлийн 185 сая ам.долларыг 6.0 хувийн хүүтэй, ХБНГУ-ын Коммерц банкны зээлийн 13.1 сая евро буюу 13.9 сая ам.долларыг тодорхойгүй хүүтэй, Димсам бондын 1.0 тэрбум ам.доллар, 175 сая ам.доллар 7.5 хувийн хүүтэй, БНХАУ-ын Ардын банктай хийсэн төгрөг, юанийн свопын 1.0 тэрбум юань, 2.3 тэрбум ам.долларыг  5.0 хувийн хүүтэй, Кредит свисс банкны зээлийн 250 сая ам.доллар, 500 сая ам.долларыг 8-11 хувийн хүүтэй тус тус зээлжээ. Энэ зээлүүдийн нэрийг бид бүгдээрээ мэддэг болсон. Ийм байхад л “...Өр муухай”, “...Тэд өр тавьж байна” гэсэн улс төр хийгээд байгаа нь хачин байгаа юм. Тэдэнд хэн ингэж зөвлөөд, заагаад өгчихсөн юм, бүү мэд. Улстөрчид угаасаа ард түмнийг цагаан цаас, загасны ой санамжтай гэцгээдэг. Гэвч, арай ч өр ширний мэдээллийг мартталаа “цагаан цаас, загас” болно гэж юу байхав. Яагаав, найрах арга чинь буруутаад байна гэдэг орчин үеийн дуу байдаг даа. Тэр л болоод байна. Өөрөөр хэлбэл, АН-д “өр”-өө муулах нүүр бол байна. Харин эрх нь байгаа юу. Ер нь бол улс төр хийх бол жаахан бодож хийх нь зөв болов уу даа. Ийм учраас л засаг барихаасаа өмнө зад үсэрчих гээд байгаа юм, АН.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

17 цаг 38 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

17 цаг 38 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16