Х.Нямбаатар: Нийслэл дотоод бондоо зогсоож, олон улсад ногоон бонд гаргана

2023-11-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Түгжрэлийн эсрэг хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.  Энэ үеэр гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авав.  

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:-Ногоон санхүүжилт дэлхий дээр маш элбэг болсон.  Улаанбаатар хотод байгаа бүх яндангаа тоолох хэрэгтэй.  Гарч байгаа утааныхаа хэмжээг тооцох хэрэгтэй.  Яндан буурсан хэмжээгээр бид эргээд мөнгө авах боломж байгаа шүү.  Төсөв батлагдах гэж байгаа энэ үед ипотекийн зээлийн 60 хувийг манай орон нутгаас сонгогдсон гишүүд тийшээ татна гэж тогтоол батлуулах гээд яваад байгаа.  Магадгүй ипотекийн зээлийн 10 юм уу, 20 хувийг гэр хороололд хөрсний бохирдолгүй эко 00-той, эрчим хүчний хэмнэлттэй ийм байрууд дээр зээлээ жаахан түлхүү гаргаж өгмөөр байна. Ингээд яндангийн тоогоо бууруулж чадвал карбонтрэдээс мөнгө авах боломжтой. 

Хотын дарга Х.Нямбаатар: - Яг таны хэлж байгаачлан бид Ногоон бондын санхүүжилтийг босгох ажлын хэсэг байгуулж байна.  Эхний 95 сая.ам долларын эрх нээгдсэн байна.  Нийслэл дотоод бонд гаргахаа зогсоосон.  Энэ бондоор санхүүжүүлэхээр төлөвлөөд байсан төсөл хөтөлбөрүүдийг  арваннэгдүгээр сарын 14-нд хуралдах, НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн төсвийг тодотгоод яаралтай санхүүжүүлбэл зохих төсөл хөтөлбөрүүдээ шийдэж байна.  Мөн энэ тодотголоор ирэх жил Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт баригдах 12 мянган айлын иж бүрэн цогцолбор хорооллын асуудлыг ярина.  Энэ хотхоныг бүх зүйлтэй нь, өөр хаашаа ч ямар шаардлагагүй байдлаар төлөвлөж байна. Энэ нь хотын нэг дэд төв байх юм.  Үүнийг Ногоон бондын эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөж ажлын хэсэг гарсан.  Үүнтэй холбоотой ТЭЗҮ, зураг төсвийн тендерийг энэ сардаа багтаж зарлана. 

Эх сурвалж:www.polit.mn 

Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

9 цаг 45 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

9 цаг 58 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

12 цаг 7 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

15 цаг 7 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

19 цаг 26 мин
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

Уржигдар 18 цаг 56 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

Уржигдар 18 цаг 56 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

Уржигдар 15 цаг 08 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

Уржигдар 14 цаг 51 мин