Хүний эрхийн түгээмэл тунхаглал: Хүн бүр сурч боловсрох эрхтэй

2023-11-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.АМГАЛАН

 

НҮБ-аас хүн нэг бүрийн эрхийг Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх 30 зүйл заалттай цомхон юм шиг хэр нь Үндсэн хуультай дүйцэхүйц учир агуулгатай баримт бичгээр баталгаажуулж өгөөд 75 жилийн ойтой золгож байна. Үндсэн болон заяагдмал эрхийг тодорхойлж өгсөн энэхүү тунхаглалыг Монгол Улс дагаж мөрдсөн үү, учир холбогдлыг хэрхэн харж ойлгож байна вэ гэдгийг ярих хангалттай хугацаа өнгөрчээ. Тэгвэл өнөөдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл баримтлалыг Үндсэн хуулиас эхлээд хүний эрхийг баталгаaжуулсан эрх зүйн баримт бичиг бүртээ шигтгэж өгсөн гэж тунхагладаг ч хэрэгжилт хөрсөн дээрээ хэрхэн бууж байгааг “Зууны мэдээ” сонин цувралаар хүргэхээр бэлтгэлээ.

Энэ удаад Хүний эрхийн түгээмэл тунхаглалын “Хүн бүр сурч боловсрох эрхтэй” гэсэн заалт 75 жилийн хугацаанд хэр хэрэгжсэн бэ гэдэг дээр ХЭҮК-ын гишүүн, доктор, дэд профессор Д.Сүнжид, хуульч Х.Баасанжаргал нарын байр суурийг хүргэж байна.

 

Д.Сүнжид: Нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөртэй болох хэрэгтэй

-Хүний эрхийн түгээмэл тунхаглалын суурь асуудал бол боловсрол. Учир нь хүн хүнээ хүндэтгэх, хүн бүр адилхан үнэ цэнтэй гэдгийг ойлгуулах,  бусдын эрхийг хүндэтгэх, өөрийнхөө эрхийг шаардах зэрэг мэдлэг, ур чадвар, хандлагыг  олгох суурь  нь хүний эрхийн боловсрол юм. Хүний эрхийн боловсролыг  зөвхөн  суралцаж байгаа түвшинд танхимаар олгох биш бүх л түвшинд  хүртээмжтэй насан туршид нь олгох хэрэгтэй. Харин яаж системтэй олгох вэ гэдэг нь чухал. Энэ хүрээнд албан ба албан бус боловсролын тогтолцоог хэр үр дүнтэй өгч чадаж байна.  Хаана ахиц дэвшил гарав, бас сайжруулах асуудал юу байна  гэдэг  дээр  судалгаа хийж ажиллаж байна.  Үүнээс харахад хүний эрхийн боловсролыг бүх түвшинд олгодог болсон сайшаалтай зүйл. Харин сайжруулах  шаардлагатай зүйл нь албан боловсролын түвшинд  нас, амьдралд дадал болохуйц байдлаар боловсролыг өгч чадаж байгаа эсэхийг дахин харах ёстой болжээ. Тухайлбал,  сургалтын хөтөлбөрийг харах шаардлага байна. Хүний эрхийн үндэсний  комисоос иргэний ёс зүйн боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичигт дүн шинжилгээ хийсэн. Ингэхэд хүний эрх, жендэрийн мэдрэмжгүй жишээ татсан, зураг авсан, зүйр үг хэрэглэсэн байсан.  Харин эсрэгээрээ наймдугаар ангийн  иргэний ёс зүйн боловсролын сурах бичиг, хөтөлбөр агуулгадаа нийцсэн, сайн болсон байна гэж дүгнэсэн. Тиймээс албан боловсролын түвшинд өгч байгаа хүний эрхийн  мэдлэг, агуулгаа дахин эргэж харах хэрэгтэй. Хоёрдугаарт, албан боловсролын түвшинд  шүүх тунгаах, эргэцүүлэн бодох чадварыг олгохоос  илүүтэй  нэг талын номлол байдлаар өгч байгаа алдаатай зүйл. Хүний эрхийн боловсролыг хүн дасгал ажиллаж, бодож тунгааж, ярилцснаар  олж авахаас гадна  дадал болж үлддэг. Мөн "Дэлхийн боловсрол 2030 бичиг"-т орчин үед хүний эрхийн мэдлэг олгохдоо  идэвхтэй арга ашиглахыг зөвлөсөн байдаг.

Харин албан бус  боловсролын секторт  уялдаа холбоо хэрэгтэй байна.  Тиймээс одоо байгаа сайн жишээг үргэлжлүүлж саарыг нь залруулах байдлаар үндэсний хэмжээний хүний эрхийн боловсролын талаарх  нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөртэй болох хэрэгтэй.

 

Х.Баасанжаргал: Нийслэл, орон нутгийнхаа онцлогийг харж, бодлого боловсруулах хэрэгтэй

-Монгол Улс олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсноос хойш үндсэн хуулиараа хүн бүр сурч боловсрох эрхтэй, төрөөс бүх нийтийн  боловсролыг үнэ  төлбөргүй олгох үүргийг хүлээдэг. Энэ утгаараа боловсролын салбарт төсөв, бодлого  боловсруулаад ажиллаж байна. Мөн төрөөс бүх нийтийн  боловсролыг үнэ  төлбөргүй олгохоос гадна сургуульд  явах  нь зардалгүй байх  ёстой гэсэн ойлголт байдаг. Тухайлбал, хүүхэд холоос сургуульд явж байгаа, сурах бичгээ худалдаж авч байгаа бол үнэ төлбөртэй гэдэгт ордог. Тиймээс  энэ тогтолцоог  анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед  Засгийн газраас  олгодог хүүхдийн 100 мянган төгрөгийн тал хувийг сурагчдын үдийн хоолны  үнийг нэмэгдүүлэхэд зарцуулна гэж   салбарын зарим  хүмүүс хэлж байсан. Хүүхдийн хоолны  чанарыг сайжруулах, үнийн дүнг нэмэгдүүлэх ёстой гэдэгт санал нийлж байна. Гэхдээ үүнийг ямар  замаар нэмэгдүүлэх вэ гэсэн шийдэл нь өөр байх ёстой. Учир  нь хүүхдийн мөнгө олгож байгаа  зорилго нь өөр.  Хоёрдугаарт,  хүүхдийн сурах явц нь үнэ төлбөргүй зарлага багатай байх ёстой. Мөн суралцах нөөц бололцооны улмаас боловсролоос гадна  үлдэж, хоцорч буй хүүхдүүддээ анхаарах хэрэгтэй. Учир нь боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээ хүнд хамгийн ойрхон байх ёстой салбар.  Зардал хэдий өндөр гарсан ч  эдгээр үйлчилгээг төр хүндээ хамгийн ойрхон хүргэх үүрэгтэй. Энэ гурван салбар бол ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг  үйлчилгээ биш. Тиймээс боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд нийслэл,  орон нутгийнхаа онцлогийг харж, бодлого боловсруулах хэрэгтэй. Суралцах процесс зардалгүй байхаас гадна төвөггүй байх  ёстой.

  УИХ-аас саяхан боловсролын багц хуулийг баталсан. Сургалтын орчин,  багш  нарын боловсрол, сургалтын хөтөлбөр ямар  шаардлага хангасан байх ёстой  гээд  реформын шинжтэй боловсролын салбарт ойрын хугацаанд хийгээгүй багц хууль баталсан. Үүнийг боловсролын салбар дахь томоохон ахиц дэвшил гэж харж байгаа.  Тиймээс  одоо хуулийн хэрэгжилтийн механизм дээх анхаарах  хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 3. БААСАН ГАРАГ. № 219, 220 (7204, 7205)

 

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

16 цаг 47 мин
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

23 цаг 9 мин
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

23 цаг 9 мин
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

Уржигдар 13 цаг 11 мин
Умард Балтийн эвслийн орнууд хамтарсан мэдэгдэл гаргав

Умард Балтийн найм (NB8)-ын орнууд болох Дани, Исланд, Латви, Литва, Норвеги, Финланд, Шве

Уржигдар 13 цаг 10 мин
Уулзалтын тухай мэдээ “тэсрэлт шиг нөлөө үзүүлсэн” гэв

Францын “Эх орончид” намын дарга Флориан Филиппо “X” сүлжээнд бичихдээ, Владимир Путин,

Уржигдар 13 цаг 09 мин
Кембрижийн судлаач Э.Булаг лекцээрээ юуг онцлов

“Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв”-ийн профессор Урадын Э.Булагийн

Уржигдар 06 цаг 00 мин
NYT: Украиныг НАТО-д элсүүлэх боломжийг АНУ-аас шаардаж байна

Европ болон Киев Украины мөргөлдөөнийг зохицуулах ирээдүйн хэлэлцээрийн хүрээнд АН

2025-08-11
Хятадын Төв Азитай хийсэн худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн

БНХАУ болон Төв Азийн орнуудын худалдааны хэмжээ 2020-2024 онд 2.8 да

2025-08-11
Полит тойм: Европын удирдагчид зөвхөн гал зогсоох нөхцөлд Украйны яриа хэлэлцээ хийхийг уриалав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар энэ наймдугаар

2025-08-11