Хөгжлийн банкных шиг “хулгай” Төрийн банкнаас илрэх үү?!

2023-11-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Улсын хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий Хөгжлийн банкны хөрөнгө бараг тэр чигтээ чанаргүй зээл болж хувирсан. Хөгжлийн банкны хулгай гэж нэрлэгдсэн том хэрэг үүссэн. Хохирол нь 2.3 орчим их наяд төгрөг болсон байдаг. Эрүүгийн хэрэгт нь Монголын шүүх анх удаа 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг нэг дор шүүлээ. Шүүхийн процесс дуусаагүй байна. Иргэний хэргүүд нь бол тоймгүй. Шүүх шүүхээр тарсан. Одоо ч Хөгжлийн банкныхан хойноос нь хөөцөлдсөөр л байна. Нэг үеэ бодвол Хөгжлийн банкны найдваргүй зээлүүд эргэн ирж, дахин сэргэх магадлалтай болоод байгаа юм. Гэхдээ энэ банк өмнөхөөрөө ажиллах уу, эсвэл тогтолцоог нь өөрчлөх үү гэдэг асуудал бий. Гэвч одоохондоо үүнд анхаарч байгаа “хүн” алга.

Тэгвэл Төрийн банкнаас Хөгжлийн банкных шиг ноцтой асуудлууд гарч ирж мэдэхээр болсон байна. Өндөр дүнтэй, олон тооны чанаргүй зээлтэй холбоотой зүйлүүд албан бусаар яригдаад эхэллээ.

Төрийн банк нь “Жаст”-ын Ш.Батхүүгийн Хадгаламж банкны суурь дээр 2009 онд байгуулагдаж байв. Энэ банкны хувьцааны 49.26 хувийг Сангийн яам, 45.03 хувийг Хадгаламжийн даатгалын корпорац, 5.71 хувийг олон нийт эзэмшдэг. ТУЗ-ийн дарга нь Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, гишүүдээр нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат, ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир, Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга Л.Сонор, хараат бус гишүүнээр Гавьяат эдийн засагч М.Батжаргал нар ажилладаг.

Гэхдээ ТУЗ нь мэддэг үү, үгүй юу, “...Төрийн” нэртэй болохоор тэр үү, хувийн банкны хэзээ ч хийхгүй “хөдөлгөөн” энэ банк дээр явагддаг байж болзошгүй юм. Урьд нь ч тийм явдал гарч байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Төрийн банкнаас Хятадын хөрөнгө оруулалттай “Шинжаан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж өгсөн. Энэ нь том асуудал дагуулсан. Тэгэхээс ч аргагүй. Тухайн үед Төрийн банкнаас таван тэрбум төгрөгөөс дээш зээл олгохгүй байх чиглэлийг Сангийн яамнаас өгчихсөн байсан. Тэгсэн атлаа Сангийн сайд нь 2017 оны зургадугаар сарын 23-нд “...Энэ зээлийг олго” гэсэн үүргийг Төрийн банкны ерөнхий захиралд өгсөн. Ингээд цаашаа “...Эрх мэдэл албан тушаалын байдлаа ашигласан”, “...Хахууль” авсан гэдэг хэрэг дэгдсэн. Гэхдээ үүгээр зөвхөн Төрийн банкны тухайн үеийн удирдлагуудыг хуулийн байгууллагаас буруутгаж шийтгэсэн зүйлчлэл юм. Хамгийн гол нь мөнгө даший шог болж, шүүхтэй, хуультайгаа нийлж хөөцөлдөж байж хэдэн жилийн дараа мөнгөнийхөө барааг олж харсан түүх бий. Иймэрхүү маягийн “зээл”-үүд Төрийн банк дээр байж болзошгүй бололтой юм. Гэтэл энэ банкны Дотоод аудитын газрын захирлаар хэдэн жил ажилласан Х.Мөнхжаргал “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар очоод удалгүй гүйцэтгэх захирлаар томилогдож байх юм. Уг нь аудит гэдэг алдаа онооноос хамгаалж байх учиртай. Тодруулбал, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлдэг. Тэгэхээр Хөгжлийн банкных шиг “хулгай” Төрийн банкнаас илэрвэл Х.Мөнхжаргалын томилгоо хачин л юм болохоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 217 (7202)

 

Буруу мэдээлэлтэй байна шүү. Тухайн үед өөр хүн дотоод аудитын газрын захирал байсан.
2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

11 цаг 40 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

12 цаг 0 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

12 цаг 8 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

13 цаг 30 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

16 цаг 48 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

21 цаг 44 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

21 цаг 44 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Уржигдар 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Уржигдар 06 цаг 00 мин