Автобусны хэрэг: Хотын даргын нэрлэсэн Хотын дарга нар

2023-10-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Х.Нямбаатар хотын тамгыг хүлээж аваад 10 гаруй хонож байгаа. Тэрбээр өчигдөр олон нийтийн шүүмжлэл дагуулж хууль хяналтынхан шалгаж буй нийтийн тээврийн парк шинэчлэлтэй холбоотой ноцтой мэдэгдэл хийлээ. Ингэхдээ хотын шинэ дарга Х.Нямбаатар сүүлийн 15 жилийн нийтийн тээврийн худалдан авалтыг бүхэлд нь “но”-той байж болзошгүй гэдгийг хэлээд автобусны хэргээр шалгуулах  хотын дарга нарыг нэрлэлээ. Х.Нямбаатар “2009 оны 400 автобусыг тендер зарлахгүйгээр худалдан авахад Зам, тээврийн хөгжлийн сайд нь Х.Баттулга байсан. Тухайн үеийн шууд худалдан авалт хийхэд санхүүжилтийг нь олгосон хүн бол Сангийн сайд асан С.Баярцогт, нийслэлийн Засаг даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байсан. 2015 онд Э.Бат-Үүл Засаг даргын үед дөрвөн удаагийн шууд гэрээгээр автобуснуудыг худалдаж авсан. Энэ онд авсан автобуснууд одоо огт ашиглагдахгүй байгаа.

С.Амарсайхан Засаг даргын үед шар автобус, Д.Сумъяабазар Засаг даргын үед улаан, ногоон автобус авсан. Үе үеийн Засаг дарга нарт нийтийн тээврийн салбарын хүмүүс мэдээлэл өгөхдөө шууд гэрээгээр авдаг гэсэн уламжлалт жишиг тогтсон байна. 2009 онд авч байсан DAEWOO байсан өнөөдөр нийлүүлэгдэж буй загвар хоорондоо ижилхэн байна. Үүнд учир шалтгааны холбоос байгаа. Тиймээс нийслэлийн бүх Засаг дарга нарыг шалгуулах хэрэгтэй. Улсын төсвийг үрэн таран хийсэн хүмүүсээс хохирлыг нэхэмжлэх ёстой" гэв. Мөн нийслэлээс жил бүр 300 орчим тэрбум төгрөгийн татаасыг нийт автобусны компаниудад хувааж өгдөг. Смарт картыг нэвтрүүлснээс хойш нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо буурсан. Тус компани төртэй хамтарч ажиллаж байгаа атал нэг ч удаа аудитаар асуудлаа тайлагнуулаагүй гэсэн мэдээллийг өглөө. Арваннэгдүгээр сарын 23-нд шинээр оруулж ирэх 700 автобусны тендерийг нээнэ. Цаашид шинээр худалдаж авах автобуснуудыг улсад өртэй автобус компаниудад өгөхгүй гэв.

Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж буй ААН-үүдэд олон асуудал байгаа. Тухайлбал "Эрдэм Транс" ХХК Солонгосоос DAEWOO, HYUNDAI автобуснуудыг оруулж ирэхдээ оныг засдаг. Энэ онд 10 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн буюу 2013 оны автобуснууд жагсаалтаас гарах хуультай. Гэтэл 2013 онд үйлдвэрлэсэн автобусыг 2016, 2015 оных юм шиг засаж оруулж ирдэг.

 

2009 онд Солонгосын DAEWOO корпорацын 400 автобус аваад ААН-үүдэд тараачихсан. 14-15 жил болж байхад төлбөрийн 15-30 хувийг л авсан.


2015 онд угсраа 20 цэнхэр автобус 9.9 тэрбумаар авсан ч  хоёрыг нь шууд акталсан.


2015 онд ecobus гэх 20 ширхэг автобусыг 5.4 тэрбумаар авсан ч  актлагдсан.


Монбус гэх 30 цахилгаан автобусыг нэг бүрийг 470 саяар авсан ч  өгсүүр өөд газруудад явахгүй байсаар актлагдсан.


2020 онд шууд гэрээний аргаар зарлаж 307.3 сая төгрөгийн үнэ бүхий 75 хүүхдийн шар автобусыг авсан.


2022 онд “Xiamen golden dragon bus” гэх 60 автобусны нэг бүрийг нь 271.5 сая төгрөгийн үнэтэйгээр шууд гэрээний аргаар авсан байна. Давхар цахилгаан 10 автобусыг нэг бүрийг 776.5 сая төгрөгийн үнэтэйгээр, сүүлд “Xiamen golden dragon bus” гэх 122 автобусыг нэг бүрийг нь 275.1 сая төгрөгийн үнэтэйгээр, NANJING цахилгаан автобусыг 2023 онд нийт гэрээний хүрээнд тус бүрийг 625.6 сая төгрөгийн үнэтэйгээр авсан байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 216 (7201)

 

Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

9 цаг 46 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

9 цаг 59 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

12 цаг 8 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

15 цаг 8 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

19 цаг 27 мин
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

Уржигдар 18 цаг 56 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

Уржигдар 18 цаг 56 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

Уржигдар 15 цаг 08 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

Уржигдар 14 цаг 51 мин