АТГ-аас 10 хэргийг шүүхэд шилжүүлжээ

2023-10-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс аравдугаар сарын 23-27-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 115 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 88 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 17 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 6 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна.

Хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт нийт таван объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “А” нь Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “Б” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
  • Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн зохицуулагч “Г” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Хилийн цэргийн ... дугаар ангийн удирдах албан тушаалтан “Д” нь өөртөө эдийн засгийн давуу байдал олгосон гэх;
  • БОАЖЯ-ны Дотоод хяналт аудитын хэлтсийн удирдах албан тушаалтан “А” нь албан үүргийн хувиар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын удирдах албан тушаалтан “Н”, Улаанбаатар хотын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч “С” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө хууль бус давуу байдал бий болгосон, хууль ёсны орлогоосоо илтэд давсан их хэмжээний орлого, эд хөрөнгө нэмэгдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • “Б” нь Хөгжлийн банкны охин компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Дархан Арьс ширний цогцолбор” орон нутгийн өмчит компанийн удирдах албан тушаалтан “Э”-тай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Увс аймгийн Өмнөговь сумын удирдах албан тушаалтан “Ө” нь “Ц”, “Б”, “Д” нарын ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд “Д”-гээр дамжуулан хахууль авсан гэх;
  • “Т” нь “Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, мөн “Х”-д давуу байдал бий болгосон гэх;
  • “Б” нь “Монголросцветмет” ХХК-ийн охин компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа тендер сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авалт хийсэн, өөрийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-д мэдүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, мөн алт олборлох төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар бусдад зарж борлуулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно хэмээн АТГ мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

17 цаг 31 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

17 цаг 31 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Өчигдөр 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Өчигдөр 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Өчигдөр 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Өчигдөр 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Өчигдөр 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Уржигдар 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16