АН дахь "зэтгэр"-ийн гацаа

2023-10-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хаашаа ч  үгүй, байж болох цорын ганцхан гарц бүхий явдлыг “Зэлтэрийн гацаа” гэцгээдэг. Сэлэнгийн Түшигээр Оростой хиллэх нутагт нөгөөх алдарт “Зэлтэрийн гацаа” бий. Домог түүхийг нь мэдэхгүй монгол хүн үгүй. Тиймээс бид ингэж яриад сурчихсан.

Тэгвэл Зэлтэрийн гэхэд биш "зэтгэр"-ийн гэж болмоор гацаанд АН орчихоод байна. Халуун намраар эхэлсэн энэ гацаагаа гаргаж амжилгүй хүйт оруулчихав. Удахгүй дүн өвөл эхэлнэ. Тэгээд цас ханзармагц хүсэн хүлээсэн сонгууль нь болно. Бүтэн улирал ярьж буй боловч энэ үнэндээ энэ маш богино хугацаа юм.

Энэ гацааны хамгийн том шалтгаан генсекийн томилгоо. Бараг зун эхлүүлсэн ҮБХ-ны хурлаа энэ албан тушаал дээрээ тохироогүйн улмаас хурлаа хаалгүй тарсан. Өнөөдөр ч хөшигний ар дахь фракцын дарга нарынх нь яриа хөөрөө үргэлжилсээр байна. Харамсалтай нь тохирдоггүй.

АН-ын албан ёсны эх сурвалжууд “...Генсекийг намын дарга мэднэ” гэсэн. Өөрөө ч хэлээд байна. Гэвч АН-ын дарга Лу.Гантөмөр хэн нэгнийг гаргаж ирсэнгүй. ҮБХ-ны хурлаа нээснээс хойшхи хоёр сарын хугацаанд хэдэн ч генсек “нэр дэвшүүлж” болохоор цаг өнгөрлөө. Тэгвэл үүний цаанаа нөгөөх л фракцууд нь тус бүрдээ генсек зүтгүүлээд намын даргаа ацан шалаанд оруулчихаад байгаа юм байна. Уг нь тэрбээр С.Эрдэнэболдыг “дундын хувилбар” хэмээн фракцууддаа танилцуулжээ. “Нэг Монгол”-ынхон зөвшөөрөөгүй байна. Харин УИХ-ын гишүүд суурьтай энэхүү “Нэг Монгол”-оос Э.Одбаярыг санал болгожээ. Энэ хөдөлгөөн, эсвэл фракцын хувьд Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход үндсэн үүрэг гүйцэтгэсэн. Тэр утгаараа  “Нэг Монгол” намдаа жин дардаг, намын даргадаа ч нөлөө үзүүлдэг.

Харин С.Баярцогтын зүгээс Ч.Өнөрбаярыг зүтгүүлж байна. “...Хэрвээ Ч.Өнөрбаярыг болохгүй гэвэл би өөрөө болно” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Түүний хувьд АН-ын гол шийдвэр гаргах байгууллага болох Улс төрийн зөвлөлийг хариуцдаг, мөн тэнд бараг 90 хувийн хяналт тогтоосон учир үг нь үнэтэй, хүчтэй.

Нөгөө талд МоАХ гэж бас нэг фракц бий. Тэдэнтэй “Алтангадас” нэгдчихсэн. МоАХ, “Алтангадас” хоёроос “...О.Алтангэрэлийг генсек болгоё” гэсэн саналыг тавьсан байна.

Энэ дөрвөөс гадна УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Х.Тэмүүжин хоёр генсект яригдаж удаж байна. Гэхдээ ардаа хүчтэй дэмжлэгтэй, фракцтай нь Э.Одбаяр, Ч.Өнөрбаяр /эсвэл С.Баярцогт/, О.Алтангэрэл гурав болчихоод байгаа юм.

Эднээс АН-ын дарга аль нэгийг нь сонголоо гэхэд ард нь бас асуудал гарчих магадлал бас бий. Юу гэхээр, “...Э.Одбаярыг дэмжихгүй” гэвэл “Нэг Монгол”-ынхон МоАХ, “Алтангадас” хоёртой нийлээд улс төр хийгээд явчихна. Ингээд ч байгаа бололтой юм. УИХ-ын гишүүдтэй энэ фракцыг “гомдоох” нь АН-ын даргад ашиггүй. Хэцүү болно. Тэрийг эрсдэл гэж үзээд Э.Одбаярыг генсек болгочихвол бусад нь “боож үхэх” шахна. Адаглаад л МоАХ, “Алтангадас” хоёр улс төрөө эхлүүлнэ. Нөгөөх “...С.Баярцогтыгоо огцруул. Үгүй бол нам байгуулаад гарлаа” гэдэг шаардлагаа тавих сайхан шалтаг болж өгнө. “...Ч.Өнөрбаяр юм уу, С.Баярцогтыг генсек болгоё” гэсэн ч дээрх нөхцөл байдал арилахгүй. Тэгээд МоАХ, “Алтангадас”-аас санал болгосон О.Алтангэрэлийг дэмжээд ч асуудал цэгцрэхгүй. Гэтэл энэ ондоо багтаж генсекээ тохирч шийдэхгүй бол АН ирэх сонгуульд оролцох эсэх дээрээ тултал хүндэрнэ. Намын даргад нь бүр хүнд тусна. Албан тушаалтай нь ярих хэмжээнд хүрнэ. Ийм л нэг "зэтгэр"-ийн гацаа үүсчихээд байгаа юм. Тэгэхээр АН-ын дарга Лу.Гантөмөр хэр зэрэг маневртай шийдвэр гаргахаас энэ бүхэн хамаарна. Гээд болоогүй ээ. Энэ “зэтгэр”-ийн гацааны дараагийн шалтгаан нь Нийслэлийн АН-ын даргын асуудал болоод байгаа юм. Генсекийнхээс нь ялгаа байхгүй. Д.Бадарсан, Ц.Баатархүү, Т.Батцогт, М.Тулгат нарын нэр явна. Лу.Гантөмөр өөрөө Д.Бадарсанг, “Нэг Монгол”-ынхон Ц.Баатархүүг, МоАХ-ынхон Т.Батцогтыг, “Гранд”-ынхан нь М.Тулгатыг зүтгүүлж байна.

АН-ын дарга Лу.Гантөмөр өнгөрсөн өдрүүдэд болсон намынхаа зөвлөгөөний үеэр “...Нийслэлийн АН-ын даргыг удахгүй сонгоно” гэсэн. Гэхдээ генеск, Нийслэлийн АН-ын дарга хоёрын албан тушаал АН дахь улс төрийн хувьд сиамын ихэр шиг бие биеэсээ хамааралтай болчихсон. Эхлээд “...Генсек энэ хүн болох юм бол Нийслэлийн АН-ын дарга тэр хүн болно” гэсэн зарчим дээр фракцууд нь тохирох ёстой юм. Үгүй бол АН дахь "зэтгэр"-ийн гацаа үргэлжилсээр байх болно.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 215 (7200)

 

Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

9 цаг 55 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

10 цаг 8 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

12 цаг 17 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

15 цаг 17 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

19 цаг 36 мин
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

Уржигдар 18 цаг 56 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

Уржигдар 18 цаг 56 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

Уржигдар 15 цаг 08 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

Уржигдар 14 цаг 51 мин