Ингэж томилдог учраас “Эрдэнэс Тавантолгой” хулгайн “объект” болдог

2023-10-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д өнгөрсөн жил шахмын хугацаанд онцгой дэглэм тогтоож, БЭТ ажилласан. “...Энэ хооронд хулгай зэлгий багасч, ашиг орлого арвижсан” гэж хоёр долоо хоногийн өмнө УИХ дээр яриад байсан. Тэгээд онцгой дэглэм дуусаж, БЭТ нь буцжээ. Тус компанийн ТУЗ өнгөрсөн баасан гаригт хуралдсан байна. Ээлжит гүйцэтгэх захирлыг томилжээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг гүйцэтгэх захирал болгон дэвшүүлжээ.

Яг үнэндээ, энэ томилгоо “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн толгой даасан шийдвэр мөн үү.  ТУЗ-ийн даргаар ажилладаг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, гишүүд болох ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга А.Мөнхбат, ЭЗХЯ-ны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүүгийн төлөвлөлт, хөрөнгийн удирдлагын хэлтсийн менежер Б.Пүрэвсүрэн, УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр, “Интелмайнд” ХХК-ийн Бизнес, үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Баасанхүү, “My doctor”, “My parking” гарааны бизнесийн төсөл, “Чингис Жей” ХХК, “Каос” ХХК-д ментор зөвлөх Б.Бат-Эрдэнэ, “Смарт дийл” ХХК-ийн гүйцэтгэх захирал  Д.Болор, Улаанбаатар хотын худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ нар ярьж байгаад Х.Мөнхжаргалыг томилсон уу. Үгүй л болов уу даа. Тэд “чиглэл” хэрэгжүүлсэн байх магадлал маш өндөр юм. Тэгэхээр ТУЗ нэртэй боловч “дээр”-ээс ирсэн чиглэлээр л шийдвэрээ гаргадаг хүмүүсийн цуглуулга болчихож байгаа юм.

Дээрээс нь Х.Мөнхжаргал нь Төрийн банкны Дотоод аудитын газрын захирлаар хэдэн жил ажиллаад өнгөрсөн жилээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллах болсон. “...Төрийн банкнаас очсон” гэхээр хэн гэдэг дарга, сайдын хүн бэ гэдэг бас л анхаарах ёстой асуудал мөн. Тэр нь ойрхон бий. Мөн тэрбээр Төрийн банк дээр хяналтаа хэр зэрэг тавьж ажилласан бэ. Тэр үеийнх нь ноцтой асуудал босоод ирвэл яах вэ. Өнгөрсөн жилийн онцгой дэглэмтэй хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилд хяналттай ажиллаж чадсан уу. Хулгай зэлгий гараад ирвэл хэрхэх вэ. Энэ бүх асуулт ноцтой хариулт нэхнэ шүү.

Ер нь бол, ингэж томилдог учраас “Эрдэнэс Тавантолгой” хулгайн “объект” болдог. Тиймээс энэхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК мэтийн компанид гүйцэтгэх захирлыг томилдоггүй, сонгон шалгаруулдаг болж байж л Засгийн газрын “яриад” байдагтай зохицно. Томилогдсон захирал томилсон даргадаа л захирагдана. Тэгээд захирал болгон нь золионд явдаг. Харин сонгон шалгаруулалтын захирал компанийнхаа зорилгод л үйлчилнэ. Ялгаа нь энэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ДАВАА ГАРАГ. № 215 (7200)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

18 цаг 15 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

18 цаг 15 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16