Төсвөөс биш төлснөөсөө л авах "таван хувь"

2023-10-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

НӨАТ-ын буцаан олголтыг хоёр дахин нэмэх сэдэв нийгмийн сүлжээний ээлжит  гол “дүр” боллоо. Одоогийн хоёр хувийн буцаан олголтыг тав болгох санал гаргаж цахим парламентаар гарын үсэг цуглуулах спикерийн мэдэгдэл Сангийн сайдын эсэргүүцэлтэй тулав. Асуудал нэлээн хурцдаж буйг ерөнхий зургаар нь харвал парламент, гүйцэтгэх засаглал хоорондын зөрчилдөөн ч гэж ойлгогдож мэдэхээр.

Зөрчил үүсгэж буй гол үндэслэлийг харвал, УИХ-ын дарга Г.Занданшатар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдийн нуруун дээр ирж буй үнийн дарамт буурна нөгөө талдаа  нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдийн тоо өснө гэж тайлбарласан. Харин Сангийн сайд Б.Жавхлан “боломжгүй” гэдгийг хэлж буй. Тэрбээр “Таван хувь болгоно гэвэл нэмээд 600 тэрбум төгрөгийн орон зай үүснэ. Улсын төсвөө задлахад хүрнэ” гэж байгаа. Үндсэндээ төсөвт дарамт ирнэ хэмээн эгдүүцэж буй. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмлээ гэхэд өндөр орлоготой хүмүүс нь хожно гэсэн мессеж хэлэлцүүлэг ч өрнөж байна.

https://petition.parliament.mn/ -ийн үр дүнг харвал НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгож нэмэгдүүлэх саналд нийтээрээ шахуу нэгдэж байна. Хуулиараа 30 хоногийн хугацаатай ч өчигдрийн байдлаар тав хоногт 93 мянган иргэн цахимаар гараа “өргөжээ”. Энэ янзаараа үлдсэн 25 байтугай хоёр хоногт л иргэдийн санал 100 мянга давж хууль санаачлах болзол хангах бололтой. Уг системд 33 мянган иргэн тухайн саналыг дэмжвэл УИХ-ын Хяналт шалгалтын ажлын хэсэг, 70 мянга хүрвэл Хяналт шалгалтын түр хороо байгуулагдана. Харин 100 мянга хүрвэл хууль санаачлах эрх үүсэх юм.

Нийгэмд Их хурлын дарга, Засгийн газрын гишүүн хоорондын маргаан, мэтгэлцээн цаашлаад сонгууль угтсан шоу мэтээр олон талын шүүмжлэл басхүү дэмжлэг агуулж буй НӨАТ-ын буцаан олголтын асуудал дээр нэг л зүйлийг ойлгож болно. Ард түмэн худалдан авалт болгондоо НӨАТ-ын 10 хувийг төлж байгаа. Нэг ширхэг бохь авсан ч ялгаагүй. Харин түүнийхээ талыг нь буцааж авах л асуудал юм. Тиймээс энэ мөнгө төрд ер хамааралгүй. Төрийн данснаас биш төлснөөсөө л жаахан хэсгийг буцааж авъя гэдэг санаа. Харин үлдсэн нь төсөвт үлдэнэ. Тиймээс төсөвт дарамт үүслээ гэх мэт “том” тоо бодоод хэрэггүй. Ийм логикийг эдийн засагчид ч ил далд хэлж байгаа. Иргэн төлсөн л бол их, багаасаа үл хамаарч таван хувь нь эргээд халаасанд нь орж ирэх “жижиг” мэт асуудал улс төрийн хүрээнд ихээхэн томорч байгааг харвал цаанаа улс төрийн шалтгаан агуулж байж ч болзошгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 210 (7195)

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

18 цаг 17 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

18 цаг 17 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16