Газрын албаныхан “сонсох ажиллагаа” нэрээр шантааж хийгээд эхлэв үү?!

2023-10-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Манайханд нэг хэцүү араншин бий. Сав л хийвэл, зай л өгвөл “халтуур” хийчих гээд байдаг тал байдаг. Ялангуяа төрийн алба ийм болчихсон. “...Үүдний жижүүр нь хүртэл өөртөө таарсан халтууртай” гэж ярьдаг. Энэ үнэний ортой.

Дээрх яриатай холбогдож болох нэг зүйл анхаарал татаж байна. Хотын шинэ дарга Х.Нямбаатар өнгөрсөн лхагва гарагт “...Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан тухай танилцуулгыг хийлээ. Анхдагч хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан 27 хуулийн төслийг дагалдуулж боловсруулсан гэдгийг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар шинээр газар олгохыг хязгаарлана” хэмээн мэдэгдэв.

Хотын даргыг ингэж мэдэгдэл хийж байх зуурт зарим дүүргийн Газрын албанаас “Сонсох ажиллагааны  мэдэгдэл” гээд иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газруудыг бөөн бөөнөөр нь цуцлах тухай зар мэдээллийг тараажээ. Хамгийн гол нь Газрын албаныхны энэ үйл ажиллагаанд жирийн иргэдийн зуслангийн газар өртөөд байгаа гэх гомдол мэдээлэл нэлээд байна. Зуслангийн зориулалтаар олгосон 211 газрын эзэмших эрхийг цуцлахаа “сонсгосон” байх юм. Ер нь ийм явдал нэг биш дүүргийн Газрын албадаас гарч байгаа юм. Яахав, “Авлигал хороолол” шиг улайм цайм усан дотор, эсвэл мод хяргаж байгаад хашаа хайс хатгасан ч юм уу, ер нь бол хууль бусаар эзэмшиж байгаа газар бол энэ арга хэмжээнд өртөх нь зүй ёсны хэрэг биз. Гэхдээ тэр чинь өөрсдийнх нь л олгосон газар шүү дээ.

Ер нь бол зуслангийн газрыг эзэмшиж байгаа иргэдэд “...Хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол” гэдэг шаардлага өнөөдөр хатуудаад байгаа юм. Арайхийж газрын гэрчилгээгээ олж авна. Эсвэл цахимаар баталгаажуулна. Газрын албаныхны хүнд сурталтай нь одоо ч хэвээрээ шүү. Тэгж нэг баталгаажуулж аваад хашаа барина. Хашааны доод үнэ 6-8 орчим сая төгрөг, дундаж нь 10 гараад явчихна. Дээрээс нь тог цахилгаан татахад дор хаяж 10 гаруй сая төгрөг, худаг бас тийм үнэ ханштай. Тэгээд байшин барих зардал бол өнөөдөр тэнгэрт хадсан. Талийсан даа. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн өмнө бол “...Хоёр жилийн хугацаанд ашигла” гэдэг шаардлага яаж ийгээд болж л байсан. Харин өнөөдөр боломжгүй. Гэтэл нэг дор 211-ээрээ ийм мэдэгдэл сонсож байна шүү дээ. Тэгэхээр “...Газрын албаныхан чинь “сонсох ажиллагаа” нэрээр шантааж хийгээд эхлэх шиг боллоо. Судлаад олон нийтэд мэдээлэл хүргэнэ үү” гэдэг “хов”-ыг Хотын даргын сонорт хүргэж байна. Шантааж гэсний учир нь нэгэнт олгох эрхгүй дүүргийнхэнд цуцлах эрх нь үлдсэн. Сонсгох ажиллагаа гэдэг бол цуцалж болно, үгүй ч байж бас болох юм. “...Ийм хийдэл дээр л шантааж хийгээд унах шиг боллоо” гэж иргэд үзэж байна шүү, Хотын дарга Х.Нямбаатар аа?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 23. ДАВАА ГАРАГ. № 210 (7195)

Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

11 цаг 5 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

11 цаг 17 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

13 цаг 26 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

16 цаг 26 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

20 цаг 45 мин
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

Уржигдар 18 цаг 56 мин
Дуучин Николь Шерзингер Дэлхийн нүүдэлчдийн наадмын нээлтэд дуулна

Киргизийн нийслэлд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалттай зэрэгцэн болж байгаа нэр арга хэмжээ б

Уржигдар 18 цаг 56 мин
Киргиз, Хятадын  ерөнхийлөгч нар  32 баримт бичигт гарын үсэг зурав

Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Хятадын дарга Си Жиньпин нар янз бүрийн салбарын 32 хоёр

Уржигдар 15 цаг 08 мин
Р.Алимов: Олон туйлт ертөнцөд зөвхөн шинэ хүчний төвүүд бус, шинэ хариуцлагын төвүүд ч хэрэгтэй

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) улс төр, эдийн засаг, технологи болон дэлхий дахинд ту

Уржигдар 14 цаг 51 мин