Э.Батшугар: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох цахим өргөдөлд санал авч эхэллээ

2023-10-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын “D-Parliament” цахим системд “Нийтийн өргөдөл” дэд цонх нээгдэж, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “D-Parliament” цахим системд “Нийтийн өргөдөл” цонх нээгдсэнээр , иргэд олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар ч асуудлаар өргөдөл гаргах, мөн бусдын гаргасан өргөдөлд санал өгч УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой болж байгаа юм байна. 
“Нийтийн өргөдөл” дэд систем хэрхэн ажиллах журмыг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар баталсан бөгөөд байнгын хорооны дарга Э.Батшугар тайлбар өглөө. 
vИргэд “D-Parliament” цахим хуудас, гар утасны аппликэйшнийг ашиглах бөгөөд бүртгэл танилт нэвтрэлтийн “Дан” системээр баталгаажих тул санал давхардах, хуурамч хаяг ашиглах боломжгүй юм байна. 

Цахим систем ашиглах боломжгүй бол төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгүүдээр дамжуулан өргөдөл гаргах, санал өгөх боломжтой. Одоогоор нийслэл болон орон нутаг, хилийн чанадад “Хурдан” цэгийн 130 салбар нээгдсэн байна.

 


Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, түүнд илтэд халдсан асуудлаар санал гаргах, санал авахыг хориглоно.

Иргэний гаргасан санал эхний 100 дэмжлэгийг авснаар тухайн өргөдлийг 30 хоногийн хугацаатайгаар системд байршуулна. Энэ хугацаанд иргэн доорх гурван төрлөөс сонгож тодорхой тооны дэмжлэгийг авах хэрэгтэй.

Үүнд:
•Тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах - 33000 санал;
•Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах - 70000 санал;
•УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх-100000 санал.


Тус системд хамгийн эхний өргөдөл болох НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас  таван хувь болгон нэмэгдүүлэх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Д.Цогтбаатар, Х.Ганхуяг нар хамтран санаачилж тус системд байршуулжээ. 


Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг  таван хувиас доошгүй байхаар тогтоох тус санал 100 мянган дэмжлэг авбал УИХ-аар хэлэлцүүлэх юм. 


“УИХ-ын цахим системд ийнхүү нийтийн өргөдлийн цонх ажиллаж эхэлсэн нь парламентын ардчиллыг бэхжүүлэх, олон нийтийн оролцоог хангахад цахим шилжилт, технологийн дэвшлийг ашигласан түүхэн шинэчлэл гэж хэлж болно. Иргэн таныг хууль тогтоох явцад хариуцлагатай хандахыг уриалж байна” гэж  Байнгын хорооны  дарга Э.Батшугар онцоллоо.  

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 207 (7192)

зочин
энэ бацаан 2024 оны ээлжит шоугаа НӨТ өөр эхлүүлж байх шиг байна даа
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

19 цаг 6 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

19 цаг 6 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16