“Авлигал хороолол”-оос айж зугтаад байгаа “төр” Э.Бадар-Ууганы байшинг бярдаж байна

2023-10-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Ердөө гуравхан сарын өмнө дөө, хотоороо урсчих шахаж байлаа. Одоо бараг мартжээ, бүгдээрэ. Тэр үед үер усны буруутныг хайсаар байгаад олж авсан. Үерийн даланг давж, голын гольдролыг өөрчилж барьсан барилгууд болж таарсан. S Outlets, “Авлигал хороолол”, Шунхлайн ШТС зэрэг обьектууд байв. Мэдээж, тэр бүх зөвшөөрлийг олгосон албан тушаалтнууд бий. Харин ахиухан ус буувал тэр чигт нь урсгачих аюултай обьектуудыг нураах төрийн шийдвэр гарсан. Тэр шийдвэр S Outlets, Шунхлайн ШТС хоёр дээр хэрэгжсэн. Нөгөөдүүл нь ч “...Нийгмийн хариуцлага” гэх мэтээр яриад буулгуулсан. Гэтэл “Авлигал хороолол”-ыг буулгасангүй. Улам сүндэрлэж, өнөөдөр гэхэд өнгө дулаалгаа хийгээд дуусаж байна. Учрыг нь хэн ч олдоггүй. Уг нь Хотын дарга нь Хотын захиргааны том дарга нарыг бүгдийг нь дагуулж очиж байв. Тэр ч байтугай Ерөнхий сайд нь очсон. Тэгээд Засгийн газрыг хуралдуулж хариуцсан сайд дарга нарт үүрэг чиглэл өгсөн. Бөөн л тушаал шийдвэр үйлдвэрлэсэн. Түүнээс хойш цаг хугацаа өнгөрсөөр, хариуцсан дарга, сайд хоёр нь бие бие рүүгээ чихсээр энэ асуудалд чих тавьсан олны сонирхол ч буурав. Сүүлдээ юу гэсэн бэ, “...“Авлигал хороолол”-ыг буулгах туршлагатай компани олдохгүй байна” гэсэн нь хүртэл дуулдсан. Юу ч гэсэн үг юм, бүү мэд. Арай л ядсан шалтаг биш үү. Яг үнэнээсээ “...Буулга, нураа” гэвэл чадах компани зөндөө олдох нь ойлгомжтой бус уу. Саяхан даа, хотын төвд сүндэрлэж байсан Худалдаа хөгжлийн банкны өндөр барилгыг зуны хэдхэн өдөрт хэнд ч тээр саад болохгүйгээр л буулгаж л байв. Нөгөөх “сахал” Эрдэнэбилэг шүү дээ. “...Болгоё гэвэл боломж зөндөө” л гэсэн үг. Үнэндээ “Авлигал хороолол”-ыг буулгахад хажууд нь байгаа барилгууд л чимээ шуугианд нь нураад уначихгүй бол тэр ажлыг гүйцэтгэх компани бол олдож л таарна. Даанч тийм хүсэл хариуцсан сайд, дарга нарт алга л даа. “Авлигал хороолол”-д арга хэмжээ авах эзэнгүй ч болж хоцорлоо.Тэгэхээр энэ хороололд хавьтаж ойртохгүй байгаа нь өөр шалтгаантай байж мэдэх юм. Яагаад гэхээр “Авлигал хороолол”-ынхон анхнаасаа л “...Эд нар яаж ч чадахгүй” гэсэн царайтай байсан. Мэдэгдэл, мэдээлэл хийж байгаа нь том оо том. Аргагүй том артай хүмүүс л тийм байдаг даа. “...Тэр хэн бэ” гэдэг нь өнөөдөр биш ч, маргааш тодорч гарч ирэх биз ээ.

Тэгвэл “Авлигал хороолол”-оос ингэж айж бэргээд яаж ч чадахгүй байсан нөхдүүд Олимпийн аварга Э.Бадар-Ууганы байшинд бол бяртай хандаж байна. Юун Ерөнхий сайд, Хотын даргадаа тулах вэ. Хотын захиргааны Хот байгуулалт хөгжлийн газрын дарга нь л ганцаараа асуудлыг шийдчихэж байна. Яг үнэндээ Э.Бадар-Ууганы барилгын хэл ам хажуугийн барилгынхнаас л үүдэлтэй юм байна. Дээр нь онгоц буудаг энэ тэр гээд байдаг өндөр үнэтэй барилгынхан л хөршдөө хатуурхсан аж. “...Хоноц хоноцдоо дургүй” гэдэг дээ. Цахим сүлжээнд түрүүлж “хандаад” л өнөө муу Э.Бадар-Ууган дээр Хотын захиргааг аваад ирж байгаа юм.

Ер нь бол энэ хоёр кэйсийг харьцуулаад хараарай. “...Авлигал хороолол ба Э.Бадар-Ууганы байшин” гээд зэрэгцүүлээд бодоорой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 206 (7191)

 

Бадаруугаын бариагүй байшинд их л сүр хүч гаргасан үнэндээ бол олимпийн аварга хэнд ч төвөг удаагүй өөрийнхээ хөлс хүчээр Монголын нэрийг дэлхийд цуурайтуулж тэрийгээ ч нэр төртэй хадгалж яваа нэгэн , тэр яагаад байшин барьж болохгүй гэж
Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

Шадар сайд Н.Номтойбаяр “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар Т.Есөнтөмөрийг томилжээ

17 цаг 14 мин
Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

Харбины гэрээг хянан шалгах асуудал парламент дээр "унав"

17 цаг 18 мин
АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

АН-ын Улс төрийн зөвлөлд 34 гишүүн сонгогдов

17 цаг 25 мин
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан У

2026-04-10
Ардчилсан нам хоёр талд хуралдав

АН-ын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаан өчигдөр Төрийн ордонд болов. Хуралдааны эхэ

2026-04-10
ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

2026-04-09
Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

Ж.Золжаргал: УИХ-ын гишүүнийг хариуцлагажуулах, эгүүлэн татах хууль хэрэгтэй

2026-04-09
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

2026-04-09
“Хэрэг” нь халуун дээрээ байгаа Д.Баясгалан хүрээд иржээ, хэрэг нь цайрах “эрх зүй”-тэй болсон Д.Эрдэнэбилэг зугтсаар байх уу?

“Бодь групп”-ийн эзэн Д.Баясгалантай холбоотой учир нь олддоггүй зүйл олон байсан. Нэг нь л гэхэд, одоого

2026-04-09
Н.Удаанжаргалын "араас" Б.Долгормаа явчихав уу?!

“Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам барихдаа хэт өндөр өртгийг төрөөс гаргуул

2026-04-09