С.Баярцогтыг шүүсэн шийдвэрээр нийтийн сонсгол хийх саналд УИХ-ын 17 гишүүн гарын үсэг зуржээ

2023-10-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

УИХ-ын хэсэг гишүүн “...С.Баярцогтыг шүүсэн шүүхийн шийдвэрийг хууль бусаар зассан асуудлаар нийтийн сонсгол хийнэ” гээд сарын өмнөөс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ саналд 17 гишүүн гарын үсэг зуржээ. Хэрэв хоёр гишүүн нэмэгдвэл дээрх саналыг УИХ-аар хэлэлцэх “хаалга” нээгдэх юм байна.

Уг нь С.Баярцогтын асуудлыг гурван шатны шүүхээр шийдчихээд байсан. Гэтэл Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн хоёрын тусгай саналд үндэслэн процессыг явуулсаар “цагаатгасан” байдаг. Үүнийг “...Шүүх дабль стандарт хэрэгжүүллээ” гэцгээгээд байгаа юм. Тодруулбал, Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн хоёр 2021 оны тавдугаар сарын 19-нд “...Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ нотлох баримт хангалттай эсэхийг нягталж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянах үүрэгтэй. С.Баярцогтод холбогдох хэргийн хувьд хуулийн дээрх шаардлага хангагдаагүй. Гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоох мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй. Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байхад хэргийг хүлээн авч эрх зүйн дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй” гэх зэрэг үндэслэл бүхий тусгай саналыг гаргасан. Энэ дагуу 2021 оны долдугаар сарын 19-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж, Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан. Эндээс С.Баярцогтод холбогдох хэсгийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Тэгвэл тэр шүүх хуралдаан дээр Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт гурав “...С.Баярцогт хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз Лимимтед” компанийн хувьцааг эзэмшиж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн атлаа Засгийн газрыг төлөөлж тус компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үйл ажиллагаанд биечлэн оролцож, албан ажлын хувьд олж авсан мэдээллийг өөрт ашиг олох зорилгоор ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан “хүнд хор уршиг”-ийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм. ...Иймд С.Баярцогт нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийн С.Баярцогтод холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, тусгаарлан, мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол нь үндэслэлгүй бөгөөд хуульд харшилсан” гэх зэрэг олон үндэслэл, шалтгаан тоочсон тусгай саналыг бичжээ. Гэвч энэ тусгай санал нөгөөх хоёр шүүгчийнх нь шийг “ажил хэрэг” болоогүй юм. Тиймээс АТГ-аас 2022 оны зургадугаар сарын 10-нд НПГ-т хэрэгсэхгүй болгох санал хүргүүлжээ. Тус прокурорын газраас 2022 оны зургадугаар сарын 13-нд С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол гаргасан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. МЯГМАР ГАРАГ. № 206 (7191)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

19 цаг 9 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

19 цаг 9 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16