Хүүхэд хамгааллын асуудал анхаарлын төвд орж ирэв

2023-10-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.БАТСАЙХАН

Төр засаг өнгөрсөн хугацаанд хүүхэд хамгааллын асуудлыг орхигдуулж ирсэн нь үнэн.  Үүний уршгийг өнөөдөр бид нийгмээрээ амсаж байна.  Хар бараан, харгис хэрцгий  хэргүүдийн дараагаар хөдөлж эхэлсэн нь харамсалтай ч Засгийн газар энэ асуудалд төвлөрч сайн хэрэг.  Эхний ээлжинд Засгийн газраас хүүхдийн хүчирхийллийн асуудалд ялын бодлогыг чангатгахаар болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд энэ асуудалд байр сууриа илэрхийлэхдээ "Хүүхдийн хүчирхийлэл болон хүний эрхтэй холбоотой асуудалд том хэмжээний дүгнэлт хийх цаг иржээ. 2024 оны төсөв хөрөнгө оруулалтын орон зай сайтай болсон. Хотыг камержуулалттай холбоотой цогц асуудал гаргаж тавиад шийднэ гэвэл миний хувьд тусална гэдгээ илэрхийлье. Энэ бүхэн хоёр талтай асуудал хэдий ч хүчирхийлэлтэй холбоотой ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Манай улсын шүүхийн процесс зөөлөн эрх зүйн орчинтой. Саяхан хүн алсан Махбал гэх нөхөр гарлаа л гэх юм.  Ард түмний хүсэл эрмэлзэл шүүх шударга бус, иргэдэд хатуу, албан тушаалтанд зөөлөн хандаж байна гэх ойлголт 90 орчим хувьтай болчихсон байхад гүйцэтгэх засаглалын тэргүүн яаж чимээгүй байх билээ.  Намайг шүүхэд нөлөөлөх гэж байна хэмээн санал хураалт хийж байхын оронд өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Нийгэм яагаад ингэж хараад байгааг том зургаар ойлгох хэрэгтэй болсон. Учир нь энэ бүхэн төрт ёсны асуудал болжээ.  Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд маш мэдрэмжтэй байх ёстойг ХЗДХ-ийн сайд болох гэж буй Б.Энхбаяр сануулсан" хэмээсэн.

Улмаар Засгийн тэргүүн шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг дуудан уулзаж,  хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдох ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, батлуулах үүрэг өгсөн.  Энэ дагуу хуулийн төслийг боловсруулж, МАН-ын бүлэг эхний байдлаар дэмжин, өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн  дэмжлээ.

 Багц хуулийн төсөлд дөрвөн асуудлыг тусгажээ.  Тодруулбал, Ялын бодлогыг чангатгахтай холбоотой Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Гэр бүлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотой Шүүх байгуулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, Шүүх байгуулах хуультай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилнө.

Ингэснээр Эрүүгийн хуульд,  энэ төрлийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгох, өршөөл үзүүлэхгүй,  хугацаанаас нь  өмнө суллахгүй, ялын дээд хэмжээ 20 жил байгааг 25 жил болгох,  бага насны хүүхэд гэдэг Эрүүгийн хуулийн ойлголт 14 нас байсныг 16 нас болгож нэмэгдүүлэх өөрчлөлтүүдийг хийхээр болж байна.  Түүнчлэн  Засгийн газраас тун удахгүй Шүүх байгуулах тухай хуулийг өргөн барина.  Ингэхдээ  Монгол Улсад гэр бүлийн дагнасан шүүх байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд энэ хүрээнд хүний эрхийн олон улсын байгууллагууд, Улсын дээд шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс холбогдох саналуудыг авч яаралтай өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

19 цаг 8 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

19 цаг 8 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16