Нүүрсний хулгайн нэг “үзүүр” М.Тулгатаар дамжаад АН руу хөтлөх үү?!

2023-10-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“...Монголд шударга ёс тогтох уу, үгүй юу” гэдэг нь нүүрсний хулгайг яаж дуусгахаас шууд хамаарна. Учир нь одоогоор ил болсон “том хулгай”-нуудын хамгийн том нь нүүрсний хулгай болоод байгаа юм. Энэ хулгай дотроо олон хэсэгт салдаг. Нүүрс тээвэр, С зөвшөөрөл, оффтейк гэрээ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерүүд гээд л салаалдаг.

Энэ хулгайд улс төр их оролцоотой. Тэр утгаар нь эрх баригч нам руу нэлээд хандуулдаг. Гэхдээ АН ч бас оролцоотой. Өнгөрсөн оны сүүлчээс төрийн том албан тушаал хашиж явсан зарим улстөрчдийн нэр гарч ирсэн. Шүүхээр шийдэгдэх дөхөж байна.

Тэгвэл АН-д нэлээд идэвхтэй улс төр хийж буй М.Тулгат удахгүй нүүрсний хулгайтай холбоотой асуудалд цаг заваа зарж магадгүй байна. Тэрбээр 2013 оноос “Хишиг арвин индустриал” ХХК-ийн ерөнхий менежер, улмаар дэд захирлаар нь ажиллаж байсан  юм.

Харин “Хишиг арвин индустриал” ХХК-ийн ерөнхий захирал нарын гурван хүн 2022 оны арванхоёрдугаар  сард нүүрсний хэргээр саатуулагдсан. Тухайн үед “...“Хишиг арвин индустриал” ХХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК анх үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа томоохон компаниудын нэг юм. Тус компани болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захиралтай холбоотой албан тушаал, авлигын гэмт хэргийн тодорхой нотлох баримт мэдээллүүд олдсон” гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгсөн. Улмаар тус компанийн оффис, салбар оффист нь мөрдөх байгууллагаас нэгжлэг хийж байв.

Үнэхээр ч хэдэн жилийн өмнө хэвлэлүүдэд “...“Хишиг арвин индустриал” ХХК нь 2011 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Зүүн Цанхийн уурхайд гэрээт олборлолтой болон дэд бүтцийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. “Хишиг арвин индустриал” ХХК, түүний охин компани болох “Монголиан контракт майнинг сервис” ХХК-иуд 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай ЭТТ-201901201-02-01 дугаартай “Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогч”-ийн 2 895 210 000 буюу Хоёр тэрбум найман зуун ерэн таван сая хоёр зуун арван мянган төгрөгийн шууд гэрээ байгуулаад ажиллаж байна.

Мөн “Хишиг арвин индустриал” ХХК нь нэр бүхий банкнаас 2018-2019 онд 63.3 тэрбум төгрөг, “Монголиан контракт майнинг сервис” ХХК нь 11.1 тэрбум төгрөгийн зээлийг автомашин, техник, тоног төхөөрөмж, орон сууц барьцаалсан зээлийн гэрээг байгуулж авсан. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сонгон шалгаруулалтад орохдоо банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдэж, зээлгүй гэсэн баримт бүрдүүлж өгчээ” гэсэн мэдээллүүд нийтлэгдэж байсан. Ер нь бол энэ компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн том тендерүүдийг толгой дараалан авдаг байв. Эдгээр нь баримтаар үлдсэн. Бас энэ талаар уул уурхай, улс төр, бизнесийнхэн үлгэр домог шиг л ярьцгаадаг. Өөрөөр хэлбэл, “Хишиг арвин индустриал” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэн шиг явсан үе нь М.Тулгатын дэд захирлаар ажилласан он жилүүдтэй таардаг. Тийм учраас тэрбээр нүүрсний хулгайн талаар заавал “дуугарах” ёстой субьект болж буй бололтой. Ийн, нүүрсний хулгайн нэг “үзүүр” М.Тулгатаар дамжаад АН руу хөтөлчих шиг боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 203 (7188)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

19 цаг 6 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

19 цаг 6 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16