Нийслэлд онцгой дэмжлэгтэй “онцгой дэглэм” тогтоожээ

2023-10-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

Ногоон автбусны но илэрч, олныг бухимдуулав. Зөвхөн энэ худалдан авалт ч бус лавтай 2008 оноос хойшх нийтийн тээврийн “шинэчлэл”-үүд ташраараа шалгуулж эхлээд байх шиг байна. Нийслэлийн нийтийн тээврийн олон жилийн булхай луйвар ил болох бололтой. Хамгийн гол нь эндээс нийслэлийн иргэд ямар унаа хөлөглөж ирсэн нь машид эргэлзээтэй болж ирлээ.

Ямартай ч энэ хэрэг илэрснээр нийслэлийн удирдлага өөрчлөгдөв. Дагаад Засгийн газарт ч хөдөлгөөн оров.

Үүний зэрэгцэээ эрх зүйн гэх үү, зохион байгуулалтын томоохон өөрчлөлтүүд нийслэлд явагдахаар болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн даваа гаригт УИХ дахь МАН-ын бүлгийнхээ хуралдаанд оролцож “Нийслэлийн асуудлыг УИХ, Засгийн газар нэлээд дэмжлээ. Эрх зүйн орчныг нь бүрдүүлж, нийтийн тээвэрт төсөв суулгаж, бонд хүртэл босгох эрхийг өглөө. Дэмжээд явахгүй байна. Тэгэхээр Засгийн газар шууд оролцоно. Тийм учраас бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, дэмжих санал хураалт явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьжээ. Энэ дагуу бүлгийн гишүүд”... Ерөнхий сайдад нийслэлийг бүрэн цэгцлэх реформыг хэрэгжүүлэх улс төрийн дэмжлэг үзүүлсүгэй” гэдэг тогтоолыг 100 хувийн саналаар гаргасан байна. Энэхүү улс төрийн шийдвэрт нийслэлийн асуудлыг төвлөрүүлэн шууд удирдах, шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх, нийтийн сонсгол, хянан шалгах түр хороо, мөн авлигын эсрэг хамтарсан ажлын хэсэг зэргийг ажиллуулах “эрх мэдэл” багтсан байдаг.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн энэ тогтоолыг үндэслээд Засгийн газрын уржигдрын хуралдаанаас “...Нийслэлд хэрэгжүүлэх тусгай  арга хэмжээний тухай” тогтоолыг гаргасан байна. Тогтоолд нэгдүгээрт, нийслэлийн авлигыг шалгах өргөтгөсөн ажлын хэсэг байгуулна. Хоёрдугаарт, нийслэлийн бүтцийг шинэчилнэ.. Гуравдугаарт, нийслэлийн эрх зүйн цогц реформыг хийнэ. Дөрөвдүгээрт, нийслэлд урт, дунд, богино хугацааны концепц хэрэгжүүлнэ. Эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд зургаан сарын хугацаанд Засгийн газраас нийслэлд онцгой дэмжлэг үзүүлж ажиллахыгсайд тус бүрт даалгажээ. Тухайлбал, энэ арга хэмжээний дүнд нийслэлийн олон жилийн туршид нуугдмал явж ирсэн газрын харилцаа, барилга гээд бүгдтэй нь холбоотой асуудлыг гаргаж ирж шалгад “ус тосыг нь ялгах” юм байна. Ер нь бол, Засгийн газраас ингэж нийслэлд онцгой дэмжлэгтэй “онцгой дэглэм” тогтоосон байна. Дашрамд хэлэхэд, энэ нь сүүлийн 30 жилд анх удаа болж байгаа үйл явдал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 199 (7184)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

20 цаг 2 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

20 цаг 2 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16