Парламент хүүхдийн эрхийн асуудлыг хэлэлцэнэ

2023-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулахаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. Тэрбээр  “Монгол хүүхдүүд бусдад дээрэмдүүлж, гэр бүлийн болон бусад орчинд хүчирхийлүүлж, гэртээ угаартаж, амь нас эрүүл мэндээрээ хохирч байна.  Хүний наймааны ноцтой асуудлууд ч хөндөгдөж байна. Хүний наймаатай холбоотой 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд хүрээгүй хүүхэд байна.  Сүүлийн 30 жилийн турш эрэн сурвалжлагдаж байгаа 20 гаруй хүүхэд байна. Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод бүтэн хоёр хонож байна. Эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа боловч хараахан үр дүн гараагүй байна. Мөн 13 настай хүүхэд сургуулийнхаа үүдэнд гарцан дээр дайруулж амиа алдлаа. Дорнод аймагт долоон настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амиа алдлаа.Бага насны гурван хүүхэд ээжтэйгээ хамт угаартаж амиа алдсан. 5, 7 настай хүүхдүүд орон сууцны цонхоор унаж эрсэдлээ. Тиймээс хүүхдийн амь нас, эрүүл мэнд, эрхийн эсрэг асуудалд Монголын төр зүгээр суух ёсгүй. Хүүхдийг 18 нас хүртэл хамгаалах үүрэгтэй. Хүүхдийн зөрчлөөр ял авсан гэмт хэрэгтэнд уучлал, өршөөл үзүүлэхгүй байх эрх зүйн шинэчлэлийг хийх хэрэгтэй байна. Тиймээс энэ асуудалд эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай. Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ. Энэ асуудалд УИХ-ын гишүүд онцгой анхаарал хандуулахыг үүрэгдэж байна” гэлээ. УИХ-ын даргын үүрэг чиглэлийн дагуу маргааш буюу баасан гарагийн чуулганы мэдээллийн цагаар хүүхдийн эрхийн асуудлыг парламентаар хэлэлцэх юм байна.

Эх сурвалж:www.polit.mn 

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

20 цаг 0 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

20 цаг 0 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16