Б.Дамбадаржаа: Санасан сэтгэлийн цаана хайр оршдог

2023-10-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Баатарын НЯМСҮРЭН

Утга аялгуу нь зохицсон дуу сонсоход  сэтгэл  уярч бодол цэгцлэх шидтэй. “Зууны мэдээ” сонин дугаарын зочноор Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Б.Дамбадаржааг урилаа.

 

-Та дахин давтагдашгүй бүтээлээр сонсогчдодоо бэлэг барьдаг уран бүтээлчдийн нэг.  Удахгүй ээлжит тоглолтоо толилуулна гэж сонссон?

-Би нийтийн дууны ертөнцөд уран бүтээл туурвиж эхлээд багагүй хугацааг үдсэн байна. Энэ сарын 7-нд  нийслэл хотод дөрөв дэх удаагийн “Санаад байхын учир юу вэ” тоглолтоо толилуулах тов гарсан.  Одоогоор бэлтгэл ажил  бүрэн хангагдсан байна. Анхны тоглолтоо 2012 онд түмэн олондоо хүргэж байлаа.  Харин дараа нь 2015,  2020 онд ээлжит тоглолтоороо уулзсан.  Миний тоглолт бүр өөрийн онцлогтой болдог. Энэ удаагийн тоглолтдоо түмэн олны сонсож, дуулах дуртай уран бүтээлүүдийг багтаалаа. Мөн шинэ уран бүтээл ч эгшиглэнэ. Их сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Тоглолтыг зорьж ирсэн хүмүүс санахын учрыг ойлгож мэдэрнэ. Ер нь санасан сэтгэлийн цаана хайр оршдог шүү дээ.

-Тоглолтыг энэ цагийн нийтийн дууны шилдгүүд чимэх нь лавтай?

-Би жилд нэг том  ажил хийхээр төлөвлөж, хэрэгжүүлдэг. Өмнө жил ээлжит тоглолтоо хийх сэдэл төрсөн нь энэ. Энэ удаагийн тоглолтын тайзнаа 30 гаруй дуу эгшиглэнэ. Уран бүтээлээсээ шигшээд оруулсан байгаа. Нэг дуу олон хүний хөдөлмөрөөр бүтдэг. Тоглолт ч мөн ялгаагүй их хөдөлмөр зүтгэл орно. Миний тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Отгонтэнгэр” хөгжлийн сан ажиллаж байгаа. Мөн хамтран зохион байгуулагчаар “Эрчис ойгон” студи, “Цадиг” студи бий. “Баянмаргад” компани ивээн  тэтгэж байгаа. Эдгээр хүмүүстээ талархаж явдаг юм.  Тиймээс хүмүүсийн сэтгэлд нийцсэн тоглолт хийхийг хичээж байгааг дуулгая. Энэ дашрамд дуунд дуртай түмэн олноо хүндэтгэн урьж байна.

-Тоглолтоо нэрлэсэн “Санаад байхын учир юу вэ” дуу хэзээ мэндэлсэн бэ?

-Би малчин айлын хүүхэд учраас бага насаа хөдөө өнгөрүүлсэн. Монгол ахуйгаа дээдэлдэг, нутаг амьтай хүн дээ. Нуулгүй хэлэхэд нутаг усаа санах нь бий. Энэ бодлоос сэдэл авч “Санаад байхын учир юу вэ” уран бүтээлээ туурвисан. Соёлын тэргүүний ажилтан, дууны яруу найрагч М.Цэрэнтогтох шүлгийг нь бичсэн юм.  Найз минь энэ цагт дууны яруу найргаар  цахиур хагалж байгаа чадварлаг уран бүтээлчийн нэг. Бид олон бүтээлд хамтарч ажилласан даа.

-Дуу бүр тодорхой утга агуулгатай байдаг. Та бүтээлээрээ дамжуулж монгол ахуйг мэдрүүлэхийг  зорьдог  шиг санагдлаа?

-Дуу хүний оюуныг тэтгэх шидтэй. Нийтийн дууны нэг онцлог нь сайн сайхныг ерөөж байдаг. Тиймээс уран бүтээл зөв сэдэл өгдөг байх хэрэгтэй. Туурвиж буй бүтээлдээ хариуцлагатай байж , чин сэтгэлээсээ хандахыг хичээдэг. Шүлэг сайн байж түмний сонорыг мялаана.

 -Уран бүтээл бүр харилцан адилгүй хугацаанд төрдөг байх. Хамгийн хурдан хугацаанд бүтсэн дуу гэвэл?

-Уран бүтээл амьтай байдаг. Өөрөөр хэлбэл шинээр төрөх нь хувь тавилантай. Эзнээ олох нь мөн л хувь тохиол. Мөн гар нийлж хамтарч ажилладаг уран бүтээлчид гэж бий. Би энэ цаг үед хамтарч ажиллаж байгаа хүмүүстээ баярлаж явдаг. Уран бүтээл бүрийн мэндлэх хугацаа өөр. Би Завхан аймгийн Идэрийн голын хөвөөнд төрж, өссөн л дөө. Тиймээс нутагтаа дуу зориулж дуу гаргах тухай их удаан бодож явсан. Үүнийгээ яруу найрагч Ч.Алтантүлхүүр ахтай ярилцаад “Идэрийн голдоо шувууд ирлээ” их хурдан хугацаанд мэндэлсэн юм. Бид нэг нутаг учраас олон бүтээлд ч хамтарсан.

-Урлагтай холбогдсон түүх нь сонирхол татаж байна. Та 2005 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн байх аа?

-Би мэдээ орсон цагаасаа л дуу хөгжимтэй нөхөрлөсөн. Бага байхдаа радиогоор дуу их сонсдог байлаа. Бидний үе болон дүү нар Гавьяат жүжигчин С.Батсүхээс үлгэр дууриалал авч урлагт дурласан. Нийтийн дууны урлагт их үүрэг гүйцэтгэсэн буянтай хүн шүү. Би 2004 онд Завхан аймгийн Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн. 2005 онд анх дууны аялгуу зохиосон. Ингээд 2011 оноос уран бүтээлдээ эргэлт буцалтгүй орсон юм. Энэ хугацаанд багагүй уран бүтээл гаргажээ. Одоогоор Орхон аймагтаа ажиллаж амьдарч байна. Би ЕБС-ийн сургуульд хөгжмийн багшаар ажилладаг. Хажуугаар нь уран бүтээлээ хослуулдаг.

-Тэгвэл ямар үед урам авч шинийг бүтээх хүсэлд хөтлөгддөг вэ?

-Ямар ч ажил амархан байдаггүй. Түүнийг хийж сурсан хүн л хялбар харагдуулдаг байх. Аливаа зүйлийг хийж сурахдаа арга барилыг нь олох чухал. Анхны дууны аялгууг одоотой харьцуулаад харахад их ялгаатай. Хүн цаг ямагт хөгжиж туршлага суудаг. Тиймээс уран бүтээлдээ монгол ахуйгаа шингээхийг хүсдэг. Урлаг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Би ч ялгаагүй уран бүтээлдээ энэ зарчмыг баримталдаг. Миний бүтээл эгшиглэж, хүмүүсийн сонсох дуртай дуу болж байгааг хараад их урам авна. Тэгээд л ямар дуу гаргах тухай бодож, эрэлд гарах жишээтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 198 (7183)

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

17 цаг 57 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

18 цаг 17 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

18 цаг 25 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

19 цаг 48 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

23 цаг 6 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Уржигдар 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Уржигдар 06 цаг 00 мин