Допингийн дуулиан англиар гарсан нийтлэл, автобус хоёрыг дарж чадах уу?!

2023-10-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Дамдин-Очир

 

Сайн сенсаац сарын настай байсан үе бий. Одоо өдөр, бараг цагаар хэмжигддэг болжээ. Сошиалын буян юм даа, энэ. Хэд хоногийн өмнө нэг том даргын тухай ноцтой бөгөөд томоохон нийтэл гадаадын сайтад хэвлэгдэв. Монголын амьдралын талаар маш нарийн судалгаатай, монголчуудын мэдэхгүй зүйлсийг бичжээ. Манайхан л болсон хойно “...Арай үгүй байлгүй дээ. Юу болчихов оо. Яасан бэ” гээд бужигналдсан. Гэвч маргааш нь үүнийг мартав. Шалтгаан нь тодорхой. Шинэ сэдэв гарч ирлээ. Автобусны дуулиан дэгдэв. Жинхнээсээ “...Арай ч дээ” гэмээр авлигын хэрэг байх нь тэр. Хүүхдүүдийн эвлүүлдэг тоглоом “лего” шиг автобус оруулж ирсэн нь ил болов. Тоо бодож, тооцоо хийдэг ажиглагч нар “...Энэ автобусны худалдан авалтаас даруй 300 тэрбумыг унагажээ” гэж байна. Энэ хэрэг улам ноцтой болж байна. Ер нь нийслэлийн нийтийн тээвэр гээд олон жилийн турш ийм л автобусаар иргэдэд үйлчилдэг ирсэн байж магадгүй болоод явчихлаа. Сүүлийн энэ “лего” шиг эвлүүлсэн автобусны хэргээр шалгуулж эхэлсэн Нийтийн тээврийн газрын дарга нь мөрдөн байцаагдаж эхлээд л өөрийгөө егүүтгэхийг оролджээ. Эмнэлэгт хүргэгдсэн байна. Хуулийн байгууллагад, тэр дундаа цагдаад ажиллаж байсан хурандаа цолтой хүн л дээ.

Тэр учраа мэднэ. Юу хийчихээд, юутай тулснаа ойлгосон хэрэг биз. Товчхондоо, энэ нь автобусны хэрэг маш ноцтой гэдгийг л хэлээд байгаа юм. Нөгөө талаар автобусны хэрэг эрх баригч намыг хөдөлгөөнд оруулчихлаа. Магадгүй, Хотын дарга, Хот хариуцсан сайд хоёрыг сольж сэлгэснээр асуудал дуусахгүй нь бололтой. Хуучин дарга нар явахдаа нэг том даргаа “...Автобустай холбоотой” гэсэн. Гэтэл тэр дарга нь “...Би даргынхаа үгээр уулзалт хийсэн. Дарханы гишүүд дэмждэг шүү” гэчихэв. Нөгөөх автобусны хэрэг улс төрийн хувьд ингээд заваараад явчихлаа. Гэж байтал өчигдөр уржигдраас допингийн дуулиан автобусыг залган гарч ирэв. Допингийг “...Боолыг хатан, хатныг ноён дардаг” шиг л суга татаад шидэв. Харамсалтай нь энэ дээр хэлмэгдүүлэлт явчихлаа. Ойлгоход маш энгийн дүрэм журамтай олон улсын байгууллагын салбарыг улс төрийн бантанд хутгачихав. Манай улс аль 2007 онд Сэргээшийн эсрэг коавенцид нэгдсэн. Тийм учраас манай төр сэргэээш буюу допингийн эсрэг дэлхийн үйл ажиллагаанд нийцсэн дүрэм журмыг гаргаж өгөх үүрэгтэй болчихсон.

Гэтэл Дэлхийн допингийн эсрэг агентлагийн дүрмээр ажилладаг Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагад ажиллаж ирсэн эмчийг сошиалаар яллаж, “гурван үсэгтэй газар”-аар хүртэл шалгуулаад эхэлжээ. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн салбарууд бүх улсад байдаг. Орост хүртэл Русада гээд байж л байна. Гол нь тухайн улсынхаа улс төр, хов живэнд хутгалдахыг хориглодог байгаа юм. Тэр нь МОНАДА-г удирддаг эмч элдэв байдлаар мэдэгдэл тайлбар хийх хориотой гэсэн үг. Гэвч “...Хуулийн байгууллагын шалгалтаар гэрээс нь ч юм уу, эмнэлгээс нь эмийн бодис гарч ирлээ” гээд сэвж өгч байна.

Тэр эмчийг бараг л социализмын үеэс тан барьсан гэдгийг хотлоороо мэднэ дээ, уг нь. Олон ч хүний амийг аварч, эмчилгээг зөөллөж ирсэн байдаг юм. Харамсалтай, эсвэл эмгэнэлтэй гэмээр ийм л явдал боллоо. Хамгийн гол нь ганцхан өдрийн настай сенсаац үүсгэхийн тулд хэлмэгдүүлэлт хийгээд байна. Засаг төр нь учир начрыг гэхээсээ сошиал шуургыг анзаараад байгаа нь бас л харамсалтай юм. Цаашлаад энэ нь улсаа ч хорлосон үйлдэл болж буй бөгөөд удахгүй болох олимпод цагаан тугийн дор оролцох дээрээ тулаад байгааг мартах учиргүй юм сан. Өөрөөр хэлбэл, “...Тоглож болохгүй тоглоом” гэдэг шиг допингийн сэдэв бол сенсаацыг дардаг сенсаац байж болмоогүй байгаа юм. Тэгээд ч допингийн дуулиан бол англиар гарсан нийтлэл, автобус хоёрыг дарж чадахгүй. Тэр хоёроос огт өөр агуулгатай, үр дагавартай юм.

 

Эх сурвалж: Polit.mn

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

21 цаг 7 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

21 цаг 7 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16