Хотын дарга явж, авлига хороолол үлдэв

2023-10-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

 

Манай улс голын эргээс 50 метр зайг онцгой хамгаалалтад авдаг. Өөрөөр хэлбэл, тэр бүсээс дотогш нэг давхар, 10, 100 давхар байшин байсан ч хамаагүй нураах хуультай. Модон жорлон ч адилхан гэсэн үг. Ийм л хууль үйлчлэх учиртай. Гэтэл голын голдирол дотор  баригдсан "Аqua garden" хотхоныг хүчирдэг хүн алга. Хэрэв хууль журмаа хэрэгжүүлдэг бол өдийд энэ барилга нурчих байв. Анхнаасаа баригдахгүй ч байж болох байсан. Гэвч нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай үзэлцсээр л байна. Хамгийн сүүлд гэхэд барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамж гарч өнгөрсөн сарын сүүлчээр компанийнханд хүлээлгэж өгчээ. Гэвч ажил гүйцэтгэгч "Эм Энд Жи" констракшн хотын даргын өмнөөс “үгүй” гэсэн байгаа юм. Ингээд л  бүхэл бүтэн 1.5 сая хүнийг хариуцаж ажилладаг хамгийн том эрх мэдэлтэй байгууллага хотын захиргаа бүхий л арга чаргаа бараад “Авлига” хорооллыг үнэндээ хүчирсэнгүй. Эцэстээ Д.Сумъяабазар дарга “Барилгын тухай хуульд барилга байгууламжийг төвөгшлөөр нь ангилдаг. 16 давхраас дээш барилгыг онцгой, өндөр төвөгшилтэй барилга гэж ангилсан байдаг учраас барилгын ажлыг эхлүүлэх, түдгэлзүүлэх, зогсоох эрх нь зөвхөн Барилга, хот байгуулалтын яамны мэдэлд байдаг. Зөрчлийн тухай хуулиараа яамны хяналтын газарт байгаа барилгын байцаагч нар нь хяналт тавьж, уг хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зогсоох, албан даалгавар өгөөд, биелүүлээгүй бол шүүхэд хандах эрх нь бий. Тухайн газрыг хүчингүй болгох шийдвэр гарсан. Газрын эрхийг цуцалсан учраас одоо Барилга, хот байгуулалтын яаманд зогсоох эрх нь бүрэн үүссэн. Бидний эрх зүйн чадамж л ийм байна” гэж учирласан. Ингэж хэлсний дараа төд удалгүй ногоон автобусны дуулиантай холбоотойгоор хотын дарга ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө. Харин “авлига” хороолол үлдэж хоцорлоо. Ямартаа ч дараагийн хотын даргыг угтах бас чансааг нь шалгах нэг ажил нь “авлига” хороолол болж байна.

Энд бас нэг зүйлийг онцлоход шударга бусыг илчлэх, түүнтэй тэмцэх үүрэгтэй АТГ ч мөн адил голын голдрилд өндөр байшин барьчихаад бүр байгууллагынх нь нэрийг хүртэл зээлдчихээд байгаа “авлига” хорооллыг шалгах хэрэгтэй. АТГ-ын нэрийг сайнаар биш муугаар алдаршуулж байна шүү дээ. Тиймээс Авлигатай тэмцэх газар “авлига” хорооллыг шалгаж нэрийнх нь учрыг олох хэрэгтэй биш үү.

Хотын дарга “авлига” хорооллыг хүчирсэнгүй. Чадамжгүй гэдгээ ч зарлачихаад буугаад явчихлаа.  Харин одоо Ц.Даваасүрэн сайдын зангарах мэдэх нь. Хэрэв хурдан шуурхай арга хэмжээ авахгүй бол БХБЯ барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч хугацаа хожих боломжтойг хуульчид хэлж сануулсаар байгаа. Эцсийн дүндээ байрны захиалагчид орон сууцандаа орж шүүхийн маргаанаас эхлээд үер усны аюул ч эрсдэл дагуулж мэдэх учраас хурдхан нэг талдаа гарах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)

 

hud gar uuruu zuvshuurul ugchihuud hudlaa baahan tsaasan selem erguulj bgd yavaad ugluuduu. nuguu shunhlain shathuun tugeeh stants yag heveeree baij l bn lee, hulsnii heden setguulchdeeree nuraaj bn gej medee belduulj zamiin huulaal surjigneed baisan
Унадаг босдог хорвоо
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

21 цаг 7 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

21 цаг 7 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16