МАН-ын бүлэг Ерөнхий сайдын хүсэлтээр “хотод онцгой дэглэм тогтоох” улс төрийн шийдвэр гаргажээ

2023-10-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Нийслэлийн нийтийн тээврийн авлигын дуулиан УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлттэй давхацлаа. Саяхнаас нийтэд ил болсон ногоон автобустай холбоотой авлига, мөнгө угаалтын үйлдэл нь “мөсөн уулын орой” буюу ганцхан кэйс гэж яригдаж байна. Энэ ногоон автобуснуудын худалдан авалтын талаар уржигдар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Ажлын хэсэг байгуулагдаад цөөн хоног болж байгаа. Энэ хугацаанд “Тэнүүн Огоо” ХХК-ийн нийлүүлсэн гэх нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар нийт дөрвөн хүний таван объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Дөрвөн этгээдийг 48 цагийн хугацаагаар баривчлах арга хэмжээг прокурорын зөвшөөрлийн дагуу явуулсан. БНСУ-ын "Daewoo" компанийн холбогдох хүмүүсийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд Солонгосын Элчин сайдын яаманд хуульд заасны дагуу мэдэгдэж, мэдүүлэг авах зэрэг бусад ажиллагааг явуулж байна. БНСУ-ын Ерөнхий прокурорын газар болон Вьетнам улсын Нийгмийн аюулаас хамгаалах яамтай хамтран ажиллахаар ажлын хэсэг төлөвлөж байна. "Тэнүүн Огоо" компанийн нийлүүлсэн ногоон автобусны гэх асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Эрдэм Транс" компани нь Солонгосын "Hyundai" маркийн автобусыг импортлон оруулж, үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор нийт 135 автобусны арлын дугаар, оныг засварлаж, бүртгүүлэн хуурамч бичиг баримт үйлдэн, залилан мэхэлж, хууль бусаар улсын төсвөөс санхүүжилт авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймээс "Эрдэм Транс" компанийн гүйцэтгэх захиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна” гэсэн. Тэгвэл УИХ-ын гишүүд уржигдар үдээс өмнө нь чуулганаа нээж, үдээс хойш нь УИХ дахь МАН-ын бүлэг Хотын дарга, Хот хариуцсан сайд хоёрын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцлээ. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар өмнөх өдөр нь “Өргөдлөө өгнө” гэдгээ мэдэгдсэн. Хотын дарга Д.Сумъяабазар огцрохоосоо ердөө хэдхэн цагийн өмнө “Би ногоон автобусны худалдан авалтад оролцоогүй.  Төсвийн ерөнхийлөн захирагч нь биш.  Гэхдээ буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээнэ” хэмээн мэдэгдээд байсан ч хэдхэн цагийн дараа огцрох өргөдлөө өгсөн. Энэ нь улс төрийн хүрээнд асуулт үүсгээд авсан. Тэгвэл улс төрийн хувьд гол асуудал МАН-ын бүлгийн хурлын үеэр болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийнхээ хуралдаанд оролцож “Нийслэлийн асуудлыг УИХ, Засгийн газар нэлээд дэмжлээ. Эрх зүйн орчныг нь бүрдүүлж, нийтийн тээвэрт төсөв суулгаж, бонд хүртэл босгох эрхийг өглөө. Дэмжээд явахгүй байна. Тэгэхээр Засгийн газар шууд оролцоно. Тийм учраас бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, дэмжих санал хураалт явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тавьжээ. Үүнийг МАН-ын бүлгийн гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн байна. Энэхүү улс төрийн шийдвэрт нийслэлийн асуудлыг төвлөрүүлэн шууд удирдах, шаардлагатай эрх зүйн орчин бүрдүүлэх, нийтийн сонсгол, хянан шалгах түр хороо, мөн авлигын эсрэг хамтарсан ажлын хэсэг зэргийг ажиллуулах “эрх мэдэл” багтжээ. Нэг үгээр хэлбэл, “хотод онцгой дэглэм тогтоох” улс төрийн шийдвэр гаргасан байна.

Санал хураалтыг явуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъяабазар, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарыг өргөдлөө өгөхийг шаардаж, асуудлыг бүлгийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Ер нь бол Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд нийслэлийг онцгойлон дэмжиж, Түгжрэлийн эсрэг үндэсний хороо байгуулж, 27 жилийн дараа анх удаа Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулж, эрхзүй, төсвийн бие даасан байдлыг нь бүрдүүлсэн. Сэлбэ сэргэлт, холбоос зам, LRT, дагуул хот зэрэг бүтээн байгуулалтын асуудалд бүхий л түвшинд дэмжлэг үзүүлж ирсэн гэхэд болно. Хоёр жил дараалан 420 тэрбум төгрөгийг мөн л анх удаа төсөвлөсөн. Салбар нь ч сайдтай болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 197 (7182)

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

17 цаг 57 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

18 цаг 17 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

18 цаг 25 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

19 цаг 48 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

23 цаг 5 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Уржигдар 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Уржигдар 06 цаг 00 мин