АН-аас гурван албан тушаалтанд хариуцлага тооцох санал хүргүүлжээ

2023-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, ногоон автобустай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Бүлгийн хуралдаанаар бид хоёр асуудал ярьсан. 2024 оны мөнгөний бодлогын талаар мэдээлэл сонслоо. Монгол Улс 30 дахь сар дээрээ хоёр оронтой тоотой инфляцтай явж байна. Хажуугаар нь эдийн засгийн өсөлт яриад утгагүй.  Олон нийтийн дунд асуудал дагуулаад байгаа ногоон автобусны асуудлыг өргөтгөсөн байдлаар ярилцаж хэлэлцлээ. Тодруулбал ногоон автобустай холбоотойгоор тодорхой шийдвэрүүд гарч байна. Хамгийн гол асуудал нь зөвхөн нэг компани тендерийн хууль зөрчсөн төдий асуудал биш болж хувирлаа. Бид мафжсан тогтолцооны авлигалын пирамидын нуралтын гэрч болж байна. Төр оролцож байж асуудал мафийн шинждээ ордог.

Өнгөрсөн хугацаанд шууд худалдан авалт, шууд гэрээ гэх ойлголт гарч ирсэн. Үүнийгээ улсын нууц гэж хэлдэг. Өнгөрсөн долоон жилд хэдэн нууц зөвлөмжөөр хэчнээн шууд гэрээ хийгдсэн бэ гэх асуудал гарч ирж байна. Зөвхөн ногоон автобус бус өнгөрсөн долоон жилийн нууц зөвлөмжтэй шууд худалдан авалтууд дээр анхаарал тавьж ажиллах УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан АН-ын ажлын хэсэг гарахаар боллоо" гэв. 

Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт “УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр өргөтгөж хуралдсан. НИТХ-ын бүлгийн гишүүд болон АН-ын удирдлагууд бүгд оролцлоо.

Гаргасан шийдвэрийн тухайд:

  1. УИХ-ын гишүүн Н.Ганибалаар ахлуулсан ногоон автобус зэрэг асуудалтай холбоотой ажлыг бүхэлд нь дүгнэж дуусгах ажлын хэсэг байгуулахаар боллоо.
  2.  Ерөнхий сайдад гурван албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг АН-аас хүргүүлж байна. Ингэхдээ түгжрэлийн асуудал хариуцсан сайд, Нийслэлийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх ёстой. Мөн Тагнуулын ерөнхий газраас гаргасан зөвлөмжийн дагуу гэрээг нууцад оруулсан учраас ТЕГ-ын даргын хийсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянаад, хууль зөрчсөн бол огцруулах саналыг АН-ын зүгээс тавьж байна.
  3. УИХ-д хяналтын тусгай хороо байгуулах асуудлыг АН-ын бүлгийн гишүүдэд даалгасан” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

21 цаг 7 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

21 цаг 7 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16