Ж.Хатанбаатар: БТСУХ тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг төлөхгүй удаасан учраас асуудал үүссэн

2023-09-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Допингийн асуудлаас болж, Монгол Улс олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй нөхцөл байдал үүсээд байв.   Улмаар Дэлхийн допингийн эсрэг агентлаг манай асуудлыг хэлэлцээд үүссэн нөхцөл байдлаас гарах дөрвөн сарын хугацаа өгсөн юм.  Монгол Улс яагаад ийм нөхцөл байдал хүрсэн талаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, ардын эмч Ж.Хатанбаатар хэвлэлд дэлгэрэнгүй ярьжээ.  Тэрбээр "Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-/WADA/-ийн ”Конвенц, коде, Олон улсын стандартын “Хэрэгжилтийн алба”-аас МОНАДА-д ирүүлснээс үүдэлтэй шинжилгээтэй холбоотой зургаан шаардлага хүлээгдэж байгаа. Уламжлалт таван шаардлагаас гадна, цусанд допингийн шинжилгээ хийхийг шаардсан. МОНАДА-гийн 2023 оны допингийн хяналтын хөтөлбөр /ДХХ/-ийн Төлөвлөгөөт хяналтын ажил гэдэгт Олон улсын стандартын шинжилгээ болон судалгааны заалтын дагуу “Улсын шигшээ багийн тамирчид ДХХ-т хамгийн багадаа жилдээ нэг удаа бүрэн хамрагдаж байгаа, шинжилгээний санд бүртгэлтэй тамирчныг хамгийн багадаа жилдээ гурваас доошгүй хамруулах, тамирчны шинжилгээний дээжийг хамгийн боломжит заасан хугацаанд лабораторид хүргүүлэх, сургалтын программыг вэб сайтдаа бүрэн тусгах” гэсэн таван шаардлага, мөн цусны шинжилгээг шинээр авч эхлэсэн гээд нийт зургаан шаардлага болж байгаа юм. Улс орнуудын үндэсний допингийн байгууллагуудад жил бүр арваад шаардлага байнга тавигдаж, байнга хянагдаж, баталгаажсанаар жилийн эцсээр бүрэн тооцогддог. Манай байгууллага өмнө нь байнга л төлөвлөгөөний дагуу явуулж ирсэн ажил. Харин өнгөрсөн оны эцсээр манай байгууллагад есөн шаардлага ирсэн. Оны эхнээс шинжилгээтэй холбоотойгоос бусад ДХХ-ийн төлөвлөгөө, Допингийн сургалт, Олон улсын шинжилгээ, мөрдөн шалгалтын стандартын дагуу эрсдлийн үнэлгээ зэрэг гурван шаардлагыг хэрэгжүүлж, хянуулан баталгаажсан, ДХХ-ийн шинжилгээтэй шууд хамааралтай зургаан шаардлага үлдсэн. Гэтэл манай БТСУХ 2021 оны тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг төлөхгүй байснаас үүдэн 2022 оны эхнээс Итгэмжлэгдсэн олон улсын лаборатори төлбөрөө төлөхийг шаардсан. Энэ бол зүй ёсны хэрэг. МОНАДА ч энэ талаар удаа дараалан хандаж байсан. Хариу ирүүлдэггүй, нэг удаа Жаргалсайхан даргаас 2022 оны зургадугаар сарын 30-ны өдөр “Танайх хэний заавраар шинжилгээ хийсэн, ...өр төлбөр үүссэн нь танай буруугаас үүссэн” гэсэн утгатай хариуг ирүүлсэн. Эндээс Олон улсын лабораторийн төлбөрийн асуудал ВАДА-гийн хэмжээнд яригдах болж, ВАДА-гийн Төв азийн бүсийн байгууллагын удирдах зөвлөлийн хурлаас “2022 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Монгол Улс улаан шугамыг давуулахгүйгээр, тамирчдын шинжилгээний төлбөрийг итгэмжлэгдсэн лабораторид шилжүүлэх хэрэгтэй” гэж сануулсан. Энэ дагуу БТСУХ-нд хандсан. Төлбөрийн асуудлыг бас л шийдвэрлээгүй. Эцэст нь ВАДА-гийн зүгээс 2022 оны арванхоёрдугаар сарын 02-ны өдөр МОНАДА-д шаардлага тавьж, “онц ноцтой зөрчил”-д бүртгэгдсэнийг мэдэгдсэн. МОНАДА нь төлөвлөгөөний дагуу ДХХийн шинжилгээг хийх гэхээр, Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори нь төлбөрийн асуудал шийдэгдтэл Монгол Улсаас улсын шигшээ багийн ДХХ-ийн шинжилгээг хүлээн авахаас татгалзсан хэвээрээ байсан. Энэхүү тавигдсан зургаан шаардлагын дөрвөөс нь шинжилгээ авч эхэлснээр дэс дараалан бүртгэлжүүлж, хянуулах шаардлагатай ажил юм. Зургаа дахь шаардлага буюу шинээр хийгдэх цусны шинжилгээ мөн л шинжилгээний эрх нээгдэх, бусад бэлтгэл хийгдэхээс нааш боломжгүй байсан" гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn

асуудал ер нь дандаа манай төрийн дунд шатны ажил гацаагчидаас л болдог шүү дэ тийм л юм болсон байна, энэ хүн худал яриад хулгай хийгээд явдаг хүн биш шүү дээ мэдэх нь мэднэ дээ
Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Монголд бол нийслэл Улаанбаатар, эсвэл аймаг орон нутагт хууль өөрөөр үйлчлэх боломж байхгүй.

9 мин
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эсэх асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Тодруулбал,  УИХ-ы

9 мин
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь

9 мин
Говь, хангайн наадмуудын сонин хачнаас...

Говь нутгийн элгэмсэг найрсаг ард түмний өлгий, өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж байгаа оюун

14 цаг 28 мин
Мүн Жэ Инийн тэмдэглэл

Мүн Жэ Ин

14 цаг 41 мин
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно

16 цаг 50 мин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

БНХАУ-ын дарга Ши Жиньпин нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ

19 цаг 50 мин
Ерөнхий сайдын танилцуулсан есөн шийдвэр

Арав гаруй хоног гадаад, дотоодын зочдын хөлд дарагдсан COP17 өндөрлөж, улс орон хичээлийн шинэ жил, ургац хураалт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин
"ШХАБ+" дээд хэмжээний уулзалтад оролцох удирдагчид хэн бэ?

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 17 орны удирдагчид болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орол

Уржигдар 18 цаг 56 мин