Т.Мөнхсайхан: Согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо буурсан

2023-09-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга Б.Оюутболд нар архи, согтууруулах ундааны хэрэглээний талаар мэдээлэл хийлээ.

Зөвлөх Т.Мөнхсайхан: -Ерөнхийлөгч архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах 43 тоот зарлиг гаргасан. Үүний үр дүнд Монгол Улсад анх удаа архи, согтууруулах ундааны хэрэглээ буурсан байна. 2023 оны эхний найман сарын байдлаар архи, согтууруулах ундааны борлуулалт өмнөх жилийнхээс хоёр сая литрээр буурсан буурсан байна. Өнгөрсөн онд 16 сая литр архи, согтууруулах ундаа борлуулагдаж байсан бол 2023 оны наймдугаар сарын байдлаар 14 сая литрийг худалдаалсан байна.

Мөн бага градустай согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдэж, өндөр градустайнх нь багассан байна. Жил ирэх тусам согтууруулах ундааны градусыг бууруулах бодлого барьж байгаа.

Ерөнхийлөгчийн зарлигт архины хэрэглээг бууруулах тусгай сан байгуулах тухай тусгасан. Энэ сан байгуулагдаж дөрвөн тэрбум орчим төгрөг төвлөрч энэ мөнгийг архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах нөлөөллийн ажил, донтох эмгэгтэй хүмүүсийг эмчлэх ажилд эхнээс нь зарцуулж байна.

2023 оны мөн үеийг 2022 оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 15.8 хувиар буурсан байна.

Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга Б.Оюутболд: -Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хэрэгжи эхэлсэнтэй холбоотойгоор согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан. Тухайлбал, оны эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 нь буюу 13 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг. Энэ бол өмнөх оноос 15.8 хувиар буурсан үзүүлэлт.

Эхний найман сарын байдлаар нэг сая 964 мянга 123 зөрчил бүртгэгдсэн. Үүний 48723 нь буюу 2.5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 13.6 хувиар буурсан үзүүлэлт.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож торгуулсан, эрхээ хасуулсан 23561 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан эерэг үзүүлэлт" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

зөвлөхөө согтуугаар машин барихыг тас хориглосон хууль санаачилж батлуулмаар байна, жил бүр хэдэн зуун хүнээ алдаад баймааргүй байна согтуугаас болж
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

22 цаг 20 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

22 цаг 20 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16