Хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэг хэзээ шударга шүүхийн өмнө очих вэ?

2023-09-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Манай дарга нар ам л нээвэл гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэж ярьдаг “мода”-тай болоод жил тойрч байна. Монгол Улсад 20 мянга орчим гадны хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Гэтэл тэднийг янз бүрийн байдлаар хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмддэгийг хууль зүйн сайд удаа дараа мэдэгдсэн. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол хүн “муухай монгол хүн” гэдэг нэрнээсээ салмаар байна.  Монгол хүнтэй гэрээ хэлэлцээр, арилжаа наймаа хийсэн бол хийсэн шиг хийчихдэг имижийг бид гадны хөрөнгө оруулагчдад өгөх ёстой. Гадны хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс байхгүй. Хөрөнгө оруулагчдыг хохироосон хэрэг шударга шүүхийн өмнө очих ёстой” гэсэн. Мөн хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргийн жагсаалтыг гаргахаар болов. Засгийн газрын хуралдаанаар ч Хөрөнгө оруулалт худалдааны газрыг байгуулах шийдвэр гаргасан. Энэ бүгд хөрөнгө оруулагч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэж буй бөгөөд Монгол Улс хөрөнгө оруулагчдэд ээлтэй байх имидж бүрдүүлж буйгаа зарлаад байгаа.   

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын “том” амлаад байгаа гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэсэн бодлого шийдвэр “цаас”-наас цааш хэтрэхгүй байна гэж ойлгогдох нэг л жишээг дурдая. БНСУ-ын иргэнээс “Монгол Хьюндай” эмнэлгийг дээрэмдсэн” гэх хэргийг мэдэхгүй хүн үгүй. Энэ талаар бичээгүй хэвлэл ч байхгүй биз.Ийн олон жил, сараар шүүхийн үүд сахиж буй Солонгос эмчийн энэ  хэрэг 3-4 дэхь удаагаа хойшиллоо. Хамгийн сүүлд энэ сарын 14-нд товлогдоод байсан ч дахиад л болсонгүй. Харин монголчуудад хамаг эд хөрөнгөө дээрэмдүүлсэн хөрөнгө оруулагч найдлага тасрахгүй хүлээсээр байгаа юм. Гэтэл шүүх процесс хэдэн жил дамнан үргэлжилж, өнөө ч элдэв шалтгаан арга саам тоочин сунжирсаар байгаа аж.

Монголчуудад эчнээ танил болоод буй эл хэргийг дахин сануулахад, “...ГССҮТ-д эрх бүхий албан тушаал хашиж явсан Д.Мөнхбат, хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтайгаа БНСУ-ын хөрөнгө оруулагч, “Ириүм” компанийн захирал эмч Ким Бу Собыг залилан хөрөнгийг нь завшсан. Байгуулсан эмнэлэгт нь ажиллаж байгаад солонгос хөрөнгө оруулагчийнхаа тушаалаар “Монгол Хьюндай” эмнэлгийн ажлаасаа чөлөөлөгдсөн ч компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогдоод байгаа. Тодруулбал, хулгай луйврын замаар авсан эл тоног төхөөрөмжийг  Д.Баасанжавтай хамтран байгуулсан “Эм Би Жи Мед” ХХК-ийн хөрөнгө мэтээр бүртгэсэн. Д.Баасанжав нь Д.Мөнхбатыг “Эм Би Жи Мед” ХХК-ийн захирлаар ажиллахад “Монгол Хьюндай” эмнэлгийн дарга байжээ. Улмаар хамтдаа “Эм Би Жи” ХХК-ийг байгуулахад захирал нь болсон. Тэд хамтдаа луйвардаж авсан тоног төхөөрөмжүүдээ банкны зээлийн барьцаанд тавин 4.9 тэрбум төгрөг зээлсэн. Д.Мөнхбат, Д.Баасанжав нарын үйлдлийн улмаас дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, хөрөнгө оруулагч БНСУ-ын нэр бүхий эмч Монголд үйл ажиллагаа явуулахаа больсон. Учир нь хөрөнгө оруулагч солонгос эмчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр дарамталсаар явуулсан” гэх мэтээр олон ноцтой баримт бичигддэг. Түүнчлэн Д.Мөнхбат нар нь 2017 оны сүүлчээр өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн эзэмшлийн “Эм Би Жи” ХХК-ийн нэр дээр эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан. Үүнээс нэг сарын дараа “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлэгийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулжээ. Ингэж хууль бус аргаар БНСУ-ын иргэн Ким Бу Собын хамаарал бүхий компанийн эзэмшлийн “Эм Би Эс Мед” ХХК-ийн харьяа “Монгол Хьюндай” эмнэлгийн байрны гадна хаягийг “Эм Би Жи” болгон өөрчилсөн.Харин “дотор” нь өөрчлөгдсөн зүйлгүй. Ийм л амархнаар монгол эмч нар бүхэл бүтэн эмнэлэгтэй болж, Солонгос эмч хөөгдөж туугдаж өдгөө шударга шүүх хүсэмжилж сууна. Эл хэргийг өнгөрсөн оны аравдугаар сард Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс залилан хийсэн эмч нарын талд шийдвэр гарсныг эсэргүүцэн хөрөнгө оруулагчид давж заалдсаны дүнд хэргийн анхан шатны шүүх рүү буцаасан. Гэтэл шүүхийн дараагийн шатны хурал олон удаа хойшилсоор энэ сарын 17-нд товлогдоод байсан ч дахиад л хойшилсон. Одоо 27-нд гэж зарлажээ. Хууль зүйн сайдын хэлсэнчлэн хөрөнгө оруулагчид шударга шүүхийн өмнө очих уу, Монголын төр ээлтэй байх амлалтдаа хүрэх үү гэдгийг харах үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 191 (7176)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

22 цаг 19 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

22 цаг 19 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16