С.Баярцогт: АН-ын даргын зөвлөл сүүдрийн Засгийн газрын бүтцээр ажиллаж эхэлж байна

2023-09-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.САРУУЛ

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт дэд дарга нарын чиг үүргийг танилцууллаа мөн АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа тэргүүтэй удирдлагууд АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийн талаар  мэдээлэл хийлээ.

-Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт:

-Ардчилсан нам 2023 оны 09.20-11.20-ны өдрийг дуустал “Монголоо сонсъя” аяныг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд бүсчилсэн чуулганыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Манай намын Даргын зөвлөл сүүдрийн засгийн газрын бүтцээр ажиллаж эхэлж байна.  Ардчилсан нам бодлогын түвшинд эмэгтэйчүүдээ дэмжин ажиллаж байгаа бөгөөд нийт удирдлагын 36%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Мөн жендерийн асуудлыг бодлогын түвшинд онцгой анхааран ажиллана. Цаашид нам доторх үйл ажиллагааг шилэн ил тод байлгах үүднээс 2023.09.23-ны өдөр 18:30 цагаас Ntv телевизээр нийт нэр дэвшигч эмэгтэйчүүдийнхээ дунд шууд мэтгэлцээнийг зохион байгуулна.

УИХ-ын дэд дарга, АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа:

 -Ардчилсан намыг нийгэм шүүмжилдэг залуу үеэ дэмждэггүй, манлайлал бий болгох боломж олгодоггүй гэдэг. Тиймээс бид энэ сонгуульд шинэ залуу үеэс маань гарч ирээсэй гэж хүсч байна. 2024 он тун хариуцлагатай сонгуулийн жил учир идэвхтэй манлайллыг бий болгож ажиллах шаардлага тулгарч байна.

Мөн УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид квотоор орох, хамгийн бага зардлаар оролцох гэх мэтчилэн зүйл заалтууд орж ирсэн. Тиймээс бид энэ боломжийг залуучууддаа олгох ёстой. Шинэ ерөнхийлөгч сонгуульд өөрийн багаа бүрдүүлж ажиллана гэдэгт итгэж байна.

Ардчилал, хүний эрх, бизнесийн эрх чөлөө хэр түвшинд байх юм гэдгийг АЭХ-ны манлайлал хүлээж байна. Өнөөдөр ядууралд хамгийн ихээр эмэгтэйчүүд өртөж байна.

-Ардчилсан намын Гадаад харилцаа, соёлын бодлого хариуцсан дэд дарга Ж.Баярмаа:

 -Гадны донор байгууллагуудаас 2000-аад оныг хүртэл монголын ардчиллыг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэн ажилласан. Гэвч Монгол Улса өдгөө ОУ-ын байгууллагуудын судалгаагаар гажуудсан ардчилал /defected democracy/ бүхий ангилалд багтах болсон. Хамгийн гол ардчиллын суурь үзүүлэлт нь сонгууль байдаг бөгөөд сонгууль чөлөөт, шударга зарчмаар явж байна уу гэдгийг харах болсон.

Бид өнөөдөр ардчиллын бүхий л индексээр ухарч байна. Үүнийг сайжруулахад ОУ-ын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тэлэх болно. Ардчиллаас ухрах үйл явц хажууд хаалга тогшоод зогсож байна. Онцгойлон Монгол дахь Европын холбооны элчин сайдын яамдуудтай уулзалтуудыг хийх болно. Арчдилсан нам өөрөө Англи хэлийг Монгол Улсын албан ёсны 2 дахь хэл байх ёстой гэж үздэг. Иргэд, залууст улс төрийн боловсролыг бий болгох чиглэлээр судалгаанд суурилж ажиллах болно.

-Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны удирдах зөвлөл Д.Үүрийнтуяа:

Монголд ардчилал цаашид тогтох уу гэдэгт зайлшгүй эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо чухал байна. Шийдвэр гаргах бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцооог бий болгох шаардлагатай. Бидний гаргах бодлогыг олон хүн дэмжиж хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: www.polit.mn

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

19 цаг 43 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

20 цаг 3 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

20 цаг 11 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

21 цаг 34 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

Өчигдөр 10 цаг 56 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Уржигдар 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Уржигдар 06 цаг 00 мин