Сайн-Ардчилсан иргэдийн нэгдсэн нам УИХ-ын даргад шаардлага хүргүүлжээ

2023-09-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛМАА

 

Сайн-Ардчилсан иргэдийн нэгдсэн намын дарга Б.Жагар “Монголын ирээдүй болсон балчир үрс орхигдож хоцорлоо. Сургуулийн өмнөх боловсролыг тойрсон маш олон асуудлууд байна. Үүнийг дэс дараатайгаар нь шийдэж өгөхийг УИХ-ын даргаас шаардаж байна. Цэцэрлэгийн хангамж, нөөцийг асуудалд төсвийн бүрдүүлэлт тодотголын асуудал маш чухал. Улсын цэцэрлэгийн нэг хүүхдэд ноогдох хангамжийг 2470 төгрөгөөр тооцсон байна. Энэ нь өнөөгийн энэ зах зээлд хангалттай хүрэлцэхгүй. Хүүхдүүд шаардлагатай тэжээл хангамжийг авч чаддаггүй. Тиймээс өвлийн улиралд ханиад томуу ихэсч хүүхдүүд эмээр хооллодог. Нэг эмийн сан ороод эм тариа авахад 100-200 мянган төгрөг болж байна. Өнөөгийн дундаж цалин хэд билээ. Хүүхэд өвдөх нь өрхийн сангууд нөлөөлж байна.

Цэцэрлэг хүүхдүүдийг сургуульд бэлтгэдэг. Тиймээс эрүүл саруул шим тэжээлийн дутагдалд оруулаад байж болохгүй. Цэцэрлэгүүдийг агуулах стандарт хангахгүй байна. Анги танхим хүрэлцээгүй. Нэг ангид 25 хүүхэд байхаар заасан байхад ачааллаас үүдэн 40-50 хүүхэд байна. Тэнд агааржуулалт байхгүй зай талбай байхгүй. Боловсролын сайд нь өнөөдөр багш нарын бодит цалин хэд байгааг мэдэхгүй худлаа мэдээлэл түгээж байна. Хэрвээ үнэхээр сайдын хэлснээр хоёр сая гаруй цалин төсөвлөөд байгаа бол яагаад тэр нь амьдрал дээр багш нарын гарт очихгүы байгаа зэрэг асуудал хяналт тавих хэрэгтэй” хэмээн хэллээ. Мөн ахмад багш Д.Сарантуяа "Би 30 гаруй жил сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажилласан. Өөрийн гэсэн газаргүй хураасан мөнгөгүй л байна. Авдаг цалин минь өдөр тутмын амьдралд арайчүү хүрдэг. Улсаас цэцэрлэгийн багш нарт зориулсан тэтгэмж хангамж маш муу, багш нарт өдрийн хоолны мөнгө төсвөөс гаргадаггүй. Тэгээд ачаалал ихтэй энэ байдлыг сайжруулж өгөөч” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 187 (7172)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

22 цаг 18 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

22 цаг 18 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16