Ерөнхий сайд дулааны станцуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх үүрэг өгөв

2023-09-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төв аймагт ажиллав. Тэрбээр Зуунмод хотод баригдаж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн барилгын ажлын явцтай танилцжээ.  Уг сургуулийн барилга 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч санхүүжилт дутсанаас зогсжээ. Сургуулийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгааг барилгын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцуулав. Тэрбээр “Спортын төрөлжсөн сургууль учраас усан бассейн, спортын заалтай байхаар төлөвлөгдсөн ч бассейны зургийг тусгаагүй орхигдуулсан. Мөн спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй байна. Тиймээс нэмэлт зураг, төсөв хийлгэсэн. Эдгээрийг магадлалд оруулах шаардлагатай байна” гэдгийг хэлэв.

Дараа нь Ерөнхий сайд БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд Төв аймгийн Зуунмод хотод баригдаж байгаа 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явцтай танилцлаа. Энэ ажлыг 2022 оны наймдугаар сарын 29-нд эхлүүлсэн, одоо 26 хувийн гүйцэтгэлтэй байгааг Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай хэллээ. Уг станцыг есөн түгээх төв бүхий 10.1 км шугамын урттай, нийт 17 барилга байгууламжтай байхаар төлөвлөжээ.

Шинэ дулааны станц ашиглалтад орсноор Зуунмод хотын 118 аж ахуйн нэгж, төсөвт 70 байгууллага, 421 нийтийн болон амины орон сууц дулааны эрчим хүч болон хэрэглээний халуун устай болох юм. Түүнчлэн шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент 85-90 хувийн өндөртэй тул нүүрсний хэрэглээ 40 гаруй хувь, үнсний гаралт 25 хувь хүртэл буурах юм байна. Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжиж буй бүтээн байгуулалтын хоёр ажилтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцсаны дараа Засгийн газрын энэ лхагва гарагийн хуралдаанд “Зуунмод” дулааны станцын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Учир нь, 10 аймагт баригдаж буй дулааны станцуудаас ажлын явц нь хамгийн удаашралтай нь энэ төсөл юм байна.

Мөн барилгын зураг төсөл нь магадлалд ороогүй төсөлд санхүүжилт өгөхгүй байх, зөвхөн баталгаажсан зураг төсөлтэй төслийн жагсаалтыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 187 (7172)

 

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

22 цаг 18 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

22 цаг 18 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16