Н.Учрал: Иргэд киоск машинаар авто тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж болно

2023-09-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Киоск машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулсан. Иргэд киоск машин дээр очоод автотээврийн хэрэгслийнхээ нэрийг оруулаад, шууд шилжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Төрийн үйлчилгээний хурдан цэг улсын хэмжээнд 125 байгуулагдсан.

Хурдан цэгийн оператор дээр очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг шууд шилжүүлж болно. И-Монголиа дээр нотариатын гэрээ байршсан байдаг. И-Монголиа аппликэйшнээр дамжуулан нотариатын гэрээгээ татаж аваад, тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж болно.

ТҮЦ машиныг шинэчлээд 10 байршилд байршуулсан. Хувийн хэвшлүүд киоск машин нэвтрүүлсэн. Бид тухайн компаниудтай гэрээ хийн ажиллаж болно. Ингэснээр төрийн үйлчилгээ хаанаас ч ойрхон болох нөхцөл бүрдэж байна" хэмээв. 

Түүнчлэн тоон гарын үсгийн талаар "800 мянга гаруй тоон гарын үсгийн хэрэглээ бий болоод байна. Ихэнх хүмүүс иргэний үнэмлэх дээрээ авч байгаа. Хурдан цэгийн операторуудын уншигчид нь уншуулахад тоон гарын үсэг уншигдаж байгаа. 

Тоон гарын үсгийн тусламжтайгаар цахим гэрээ хийх боломжтой болсон" гэдгийг хэллээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

1 цаг 6 мин
2026.11.13: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. 

1 цаг 6 мин
Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

15 цаг 22 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

15 цаг 40 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

19 цаг 31 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

19 цаг 42 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

19 цаг 48 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13