Шүүх ингэж шийдсэн, ШӨХТГ тэгж шоудсан

2023-09-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН

 

“...Ипотекийн зээлийн шимтгэлд авсан нэг хувийг иргэдэд буцаахаар болсо”н тухай ШӨХТГ хавиас мэдээлэл цацаж, энэ нь нийгэмд эргэлзээ төрүүлээд байгаа юм. Шулуухан хэлэхэд, ШӨХТГ энэ “сэдэв”-ээр шоудчих шиг болсон. Худал мэдээлэл, эсхүл цуу тараасан хэрэг л дээ.

Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 221/МА2023/0392 дугаар магадлалаар “...Ипотекийн зээлийн шимтгэл ялгаатай байж болно” гэдгийг тогтоосон байна. Шүүх байгууллагаас энэ хэргийн талаар олон нийтэд албан ёсоор мэдээлэхдээ “...ШӨХТГ-ын улсын байцаагч нар нь нэр бүхий есөн банканд хяналт шалгалт хийсэн байна. Уг хяналт шалгалтаар нэр бүхий есөн банкийг Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтад “...Хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсныг шүүхээс “...Зөв” гэж дүгнэв.

 Хариуцагч ШӨХТГ-ын улсын байцаагч нар нь арилжааны банкнуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авсныг буруутгаагүй. Харин шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэлийн хуудас бичиж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгах зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн байна. Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалын 9 дүгээр зүйлийн 9.1-д “...Ипотекийн зээлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс дараах зардлыг шингээсэн шимтгэлийг зээлдүүлэгч зээлдэгчээр төлүүлэх бөгөөд энэ нь нийт зээлийн дүнгийн нэг хувиас хэтрэхгүй байна” гэж зээлдүүлэгчээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байхад нэр бүхий есөн банк нь ипотекийн зээлийн шимтгэлийн хувь хэмжээг хэрхэн тооцсон аргачлал, үндэслэл, эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаа хийлгүйгээр нийтэд нь хавтгайруулан нэг хувь гэж тогтоон шимтгэл авч байгаа нь Зөрчлийн тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжийг тус тус зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл тус бүрт гарч болох зах зээлийн зардал харилцан адилгүй, шимтгэлийг хувь хэмжээг нэг хувь хүртэлх хэмжээнд сонгох боломжтой байхад нэр бүхий есөн банк шимтгэлийн хувь хэмжээг ижил хэмжээтэй тогтоож байгаа нь Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэж үзлээ” хэмээн мэдээлжээ.

Тэгэхээр шүүхийн дээрх шийдвэрийн үр дагавар нь нэн түрүүнд орон сууцны ипотекийн зээл олголтын шимтгэлийг зардалтай нь уялдуулан тогтоох, тооцоо судалгаа хийхэд оршиж байгаа юм.  Ипотекийн зээлийн шимтгэлийн хэмжээг тогтоох судлагаа, тооцоо хийх ажиллагаа хийгдэнэ гэсэн үг. Үр дүнд нь ипотекийн зээл олгоход гардаг зардал нэг хувиас дээшээ гарч болно. Гэвч Монголбанк дээд хязгаарыг нэг хувь гэж тогтоосон учраас нэмэгдүүлэх боломжгүй. Харин энг хувьд хүрээгүй тохиолдолд тооцоо судалгаагаар тогтоогдсон тэр хэмжээгээр шимтгэлийн хэмжээг тогтооно. Ийм л юм. Тодруулбал, “...Ипотекийн зээлийн нэг хувийг буцаах” тухай асуудлыг шүүх шийдвэрлээгүй. Харин ШӨХТГ-ын улсын байцаагчийн албан даалгавараар даалгасан захиргааны актыг л шийдвэрлэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 184 (7169)

 

Г.Тэмүүлэн: “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд боллоо. Монгол Ул

3 цаг 6 мин
Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны арваннэгдүгээр сарын 25-нд болж, Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

3 цаг 8 мин
Х.Баасанжаргал: Ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэхийн тулд бодит үр дүн гарах ёстой

УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал аяны “ял шийтгэлгүй ү

5 цаг 7 мин
Л.Мөнхбаатар: Хүчирхийллийн асуудлыг хуулийн хэрэгжилт, хохирогчийн бодит хамгаалалтаар үнэлэх ёстой

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар жендэрт суурилсан хүч

5 цаг 8 мин
“Хаана ч аюулгүй” уриатай жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян эхэллээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Жендэ

5 цаг 10 мин
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын УИХ-ын шийдвэрийн биелэлт 80.21 хувьтай гэв

Засгийн газрын гишүүн, Шадар сайд Т.Доржханд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд УИХ-аас баталсан шийдвэрийн биелэлтийн тайланг өнөөдөр байнгын хорооны хуралд танилцууллаа.

5 цаг 14 мин
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж гишүүд үзэв

УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөд

5 цаг 16 мин
Усны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсэг байгуулав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2026.11.25) хуралдаанаар

5 цаг 17 мин
ФОТО: Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцүүлэг явуулав

Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооноос Жендэрийн үндэсний хороот

5 цаг 20 мин
Сөүл аюулгүй байдлын багаа Вашингтонд ойртуулж байна уу?

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 11 дүгээр сарын 23-ны Даваа гарагт

11 цаг 4 мин