УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Унтэй уулзлаа

2023-09-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Унтэй уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-д ажиллах хугацаанд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож, БНСУ-ын Үндэсний Ассамблейн хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын явцыг судлаж байгаагаа уулзалтын үеэр дурдав. Тэрбээр, УИХ-аас парламентын ардчиллыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэх хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдийн тоо болоод хяналт шалгалтын хэм хэмжээ, чиг үүргийг нэмсэн. Бид БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол хийж буй туршлагаас судлаж, Монголд нэвтрүүлж байна. Үндэсний Ассамблейн өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт, хиймэл оюун ухаан чиглэлээр туршлага судалж байна. Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа УИХ болон БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь парламентын бүлэг, парламент хоорондын Тамгын газрын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэх сонирхолтойгоо илэрхийлжээ.

БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун “БНСУ, Монгол Улс эрт дээр үеэс түүхэн хэлхээ холбоотой, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад баяртай байна. УИХ-ын даргыг манай хоёр улсын соёл, уламжлал, түүх зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө ажиллаж, туршлага солилцоход анхаарал хандуулдагт талархал илэрхийлье. Иймд БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол, өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт хийх зэрэг туршлагаасаа хуваалцах, дэмжихэд бэлэн” гэлээ. Түүнчлэн, Үндэсний Ассамблейн дэргэд Хууль зүй, төсвийн хүрээлэн, мөн судалгааны чиглэлээр хэд хэдэн байгууллага ажилладаг. Бид Үндэсний Ассамблейн Тамгын газрын дарга, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, манай хоёр парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд туршлага солилцох, сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг танилцуулах болсныг дуулгав. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг илүү ахисан түвшинд хүргэх, бүх талаар дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

2026-11-12
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

2026-11-12