Мандалговь-Чойр чиглэлийн авто замыг хатуу хучилттай болгох ажлыг хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ

2023-09-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр  Дундговь аймагт ажиллалаа.  Энэ үеэр Ерөнхий сайд аймгийн иргэдтэй уулзалт хийж, “Шинэ сэргэлт-Реформ” илтгэл танилцуулан, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлага, “Авлигатай тэмцэх-5Ш ажиллагаа” зэрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилийн зорилт буюу Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр цар тахлын үед -4,6 хувь болж агшаад байсан эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд 6,4 хувь болж өссөн. Мөн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн  62,4 их наяд төгрөг,  экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болон давж биелж буйг Ерөнхий сайд дурдав. Эдийн засаг ийнхүү сэргэхэд Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж, нүүрсний хулгайн асуудлыг ил болгож, уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр худалдаалж эхэлсэн нь нөлөөлсөн гэв.

Уулзалтад Дундговь аймгийн 400 орчим иргэн оролцож 40 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж, санал хүсэлтээ хэллээ. Тухайлбал, аймгийн театрын барилга, ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн байр, сумдын соёлын төв, сургууль, цэцэрлэгийн барилга зэрэг олон жил гацсан төслүүдийг урагшуулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэр,  ахмадын сувилал байгуулах, шонхор шувуу барих зөвшөөрлийг цэгцлэх, үлийн цагаан оготно ихсэж, бэлчээр талхлаж байгаад анхаарах,  малын түүхий эд, бүтээгдэхүүний үнийг өсгөх, Салхитын мөнгөний ордод төрийн бодлогоор анхаарч, улс, орон нутгийн төсөв, иргэдэд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх,  сумын эрүүл мэндийн төвийг стандартад нийцсэн машинтай болгох, нягтлан бодогч, цаг уурын ажилтнуудын цалингийн шатлал, нийгмийн хамгаалалд анхаарах, Говьсүмбэр, Мандалговь, Арвайхээр чиглэлийн автозамыг  ашиглалтад оруулах, Дэл, Хөнжлийн уулыг улсын тусгай хамгаалалтад авах зэрэг санал дэвшүүллээ.

Ерөнхий сайд орон нутагт хийж буй томилолтынхоо хүрээнд 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх, төсөл арга хэмжээний талаар тухайн орон нутгийн иргэдээс саналыг нь авч буй. Тус уулзалтад ирсэн иргэд дулааны станцын дэд бүтэц, цахилгаан хангамж,  аймгийн төвийн үерийн хамгаалалтын далангийн барилга, байгууламжийн угсралтын ажил, хүүхэд залуучуудын соён гэгээрүүлэх ордны барилгын зураг төсвийг эхний гуравт эрэмбэлэв. Үүний дараагаар төрийн нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга, Түмний хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажил, соёлын төвийн барилга, Олгойн говийн цэвэр усны дан шугамыг хос болгох, Луус, Дэрэн, Өндөршил сумын эрүүл мэндийн төвийн барилгын зураг төсөв, Цагаандэлгэр, Эрдэнэдалай,Гурвансайхан сум дахь Цаг уурын өртөөний засварын ажлыг жагсаажээ.

Уулзалтын төгсгөлд иргэдийн саналын дагуу Мандалговь, Чойр чиглэлийн 200 км автозамыг хатуу хучилттай болгох ажлыг 2024 онд хоёр талаас нь зэрэг эхлүүлнэ гэж Ерөнхий сайд хэлээд Баянжаргалан сумын соёлын төв, аймгийн театрын барилгын ажлыг эхлүүлэх, Дэл, Хөнжлийн уулыг тусгай хамгаалалтад авах, Салхитын мөнгөний ордын үр өгөөжийг дээшлүүлэх зэрэг асуудлыг судалж, шийдвэрлэхийг холбогдох сайд, албан тушаалтнуудад даалгалаа.

Эх сурвалж:www.polit.mn

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй

9 цаг 9 мин
Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

Х.Тэмүүжин: Төмөр замын хэрэг бол дэлхийн том мафууд ч төлөвлөж чадахгүй хэмжээний зохион байгуулалттай гэмт хэрэг

11 цаг 35 мин
Н.Ариунболд: Шахмал түлшний аюулгүй байдалтай холбоотой зөрчилд үйлдвэрлэгчээс нөхөн төлбөр шаардах боломжтой

Шахмал түлшний угаарын хийн хордлого ба хохирогчдын эрхийн талаар өмгөөлөгч Н.Ариунболдтой ярилцлаа. 

20 цаг 1 мин
Хуулийн төсөл: Хаврын морин уралдааныг зөвшөөрнө, зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн хаврын морин уралдааныг сэргээн з

20 цаг 1 мин
Н.Учрал: Төрийн тэргүүний эхлүүлсэн жишгийн дагуу бүгд шалгуулах ёстой

Өчигдрийн улс төр Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлээр эхэлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхи

20 цаг 1 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг олонх дэмжиж, чуулганд танилцуулахаар боллоо

Уржигдар 14 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

2026-11-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

2026-11-17
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

2026-11-17