Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийн II шат эхэллээ

2023-09-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл”-ийн багийн гишүүд болон Сүхбаатар аймаг, Дарьганга сумын Засаг дарга болон холбогдох яам, агентлагуудын удирдлагыг  хүлээн авч уулзав.

Ерөнхийлөгч ширгэхдээ тулаад байсан нуурыг хамгаалах ажлыг 2016 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн нь үр дүнгээ өгч, усны түвшин 2005 оны түвшинд хүрээд байна. Тухайлбал 2020 онд нуурын ус 30-40 см, хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны 4-тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 8-12 см-ээр нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ.Ганга нуурыг сэргээсэн нь цаашид Хөвсгөл, Өгий, Хэрлэн, Өгий, Туул, Буйр гээд олон нуурыг шат дараатай сэргээх ажлын эхлэл гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглэж, төслийн II шатанд шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны улсын төсөвт суулгахад дэмжлэг үзүүлэхээ хэлэв.

Төслийн эхний шатанд ажлын зураг төсөл боловсруулж, хагшаас болон  Молцог элсний ургамалжилтын судалгаа хийн, бэлчээрийн усан хангамжийн 10,  ойжуулах талбайн усалгааны 3 худаг гарган, нуурыг тойруулан хамгаалалтын 15 км гаруй хашаа татаж, гурван га талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн, найман га талбайд ойн зурвас, хоёр га талбайд мод үржүүлгийн газар байгуулсан юм.

II шатанд Ганга нуурыг тэжээгч булгуудыг байгалийн жамаар нь сэргээж, элсний нүүдэл, шороон шуурганаас хамгаалж нуурын эргийг чулуужуулах, ойн зурвасыг өргөтгөх зэрэг ажлыг цогцоор нь бүрэн хийж дуусгана.

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

11 цаг 44 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

12 цаг 1 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

15 цаг 53 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

16 цаг 4 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

16 цаг 10 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

2026-11-13
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

2026-11-13
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

2026-11-13