“Тусгай хангамж”-ийн улаан номер 30 жилийн дараа хөх болоод эргэж ирэв үү?!

2023-09-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ГАРЬД

 

Түүх сөхөх нээ, “...МоАХ-ны 1989 оны арванхоёрдугаар сарын 17, 1990 оны нэгдүгээр сарын 14, хоёрдугаар сарын 11-ний цуглаанууд дээр “...Айвал бүү хий, хийвэл бүү ай”, “...Шинэ цаг ирлээ, сэрцгээе”, “...Монголчуудаа мориндоо”, “...Зээлийн социализмыг халъя”, “...Тусгай халамжийг халъя” зэрэг олон уриа лоозон залуучуудыг зоригжуулж байсан” гэдэг.

Эдгээр лоозонгийн хамгийн сүүлийн “...Тусгай хангамжийг халах” урианд дарга нарын машины “улаан номер” зүй ёсоор тооцогддог. Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг  Дарь.Сүхбаатар  2016 оны эхээр телевизээр “...Би гурван удаа тангараг өргөсөн хүн. 1989 онд ардчиллын анхдагч 13 бид “...Монгол Улс, ард түмнийхээ төлөө зүтгэнэ” хэмээн тангараг өргөж, гарын үсгээ зурж байсан. Гэвч харамсалтай нь зарим нөхөд маань тангаргаасаа няцсан. Анх бид тусгай хангамж, улаан номер гээчийг байхгүй болгохыг уриалж ярьж байв. Одоо тэгтэл улаан номер байтугай алтан дугаар, алтан утас хэрэглэдэг болж” гэж байлаа.

Яахав, жагсаал цуглааны тухайн үед машинтай монгол хүн ховор л байсан. Тэр утгаараа улаан номер бүхий автомашинууд хэмжээ хязгааргүй эрх мэдэл гэгдсэн байх талтай. Тиймээс нийгэм өөрчлөгдсөний дараа “улаан номер”-ыг халсан. Гэвч улс байгаа л цагт төрийн үйлчилгээ байх учиртай тул төр засгийн үйлчилгээний машинууд нийтийнхээс ялгарах гэж янз бүрээр үзсээр ирсэн. УБЗ улсын дугаартай нэлээд олон жил болсон. Улмаар хэдэн жилийн өмнөөс УБҮ, УНҮ зэргээр ялгаж ирсэн.

Гэхдээ өнгөрсөн хугацаанд үе үе “улаан номер” яригддаг байв. 2014 оны хавьд байх, Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа “...Манай УИХ дахь гишүүдийн оролцоотойгоор нэг шившгийн юм яригдаж байна гэнэ. Нөгөө дарга нарын улаан номер сэргээх тухай ярьж байна” гэж нийтэд мэдээлж байв.

Тэгээд нам болсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд “...Том жижиг дарга нар төрийн унаагаар хүүхдийн сургууль цэцэрлэг, баар саваар яваад болохгүй байна” гэдэг хэл ам тасрахаа больсон. Угаасаа тэднийг унаа машинаар хангах хуультай л даа. Гэвч “...Зөвхөн ажилдаа унана” гэдэг ухамсар тэдэнд суудаггүй. Иргэд шүүмжилсээр өнөөдрийг хүрсэн. Тэгвэл ердөө арваадхан хоногийн өмнө ийм улсын дугаарыг сэргээснээ Монголын төр албан ёсоор зарлалаа. Өөрөөр хэлбэл, өнөөх “тусгай хангамж”-ийн гэх улаан номер маань ийнхүү 30 жилийн дараа хөх болоод гарч ирлээ. Энэ юуг ч илэрхийлээд байгаа юм, бүү мэд. Юутай ч, өнөөх хэдэн дарга сэтэртэй нөхдүүд нь хувьсгалын энэ унаагаар хувийн ажилдаа шогшихгүй л байгаасай даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 176 (7161)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

12 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

12 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18