ХОМ: Тусгай сангуудын захирлууд ямар хөрөнгөтэй вэ

2023-08-25
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАН

 

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгоод байгаа. "Зууны мэдээ" сонин  энэ удаа тусгай сангуудын захирал нар 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг цувралаар хүргэж байна.

 

Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболдын жилийн орлого нь 364 сая төгрөг

Ж.Ариунболдын  жилийн  орлого  364 сая төгрөг.   Харин гэр бүлийн гишүүдээ 90 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ.  Үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, газаргүй. Арван сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг. 115 сая төгрөгийн үнэт эдлэл,  12 сая төгрөгийн хадгаламжтай бол  287 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

 

Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл 30 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

Тэрбээр жилийн  47 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ. 224 сая төгрөгийн  нэг үл хөдлөх хөрөнгөтэй.  30 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus, HS 250 маркийн автомашинтай.  Мал, аж ахуй, газаргүй. Таван сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 600 мянган төгрөгийн хадгаламжтай, дөрвөн сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал  Б.Цогтсаран есөн автомашинтай

Түүний жилийн орлого нь 60 сая бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 32 сая төгрөг байна. Харин  180  сая төгрөгөөр  үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй.  Тэрбээр Тусгай зориулалтын машин хоёр,  Hyundai  Дугуйт ачигч, Isuzu ELF, Mitsubishi Pajero io, КАМАЗ-4310, Зил 130, Lexus 570, Suzuki Grand vitara маркийн есөн автомашинтай. Үүнийгээ 221 сая төгрөгөөр үнэлжээ.  Мал аж ахуйгүй. Зургаан сая төгрөгийн газартай, 55 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 327 сая төгрөгийн хадгаламжтай, таван сая төгрөгийн бэлэн мөнгөтэй  байна.

 

Нийгмийн даатгалын сангийн захирал Б.Батжаргал 333 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Б.Батжаргалын жилийн  орлого 50 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн орлого 53 сая төгрөг байна. 333 сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх хөрөнгөтэй.  Мал аж ахуй, үнэт эдлэл, тээврийн хэрэгсэлгүй. Найман сая төгрөгийн газартай,  дотоодын  банканд найман сая төгрөг мөн гадаадын банк санхүүгийн байгууллагад  400 мянган төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

 

Нийгмийн халамжийн сангийн захирал Б.Ундралын жилийн орлого 42 сая төгрөг

Түүний жилийн орлого нь 42 сая бол гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ. Үл хөдлөх  хөрөнгө, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, газар үнэт эдлэлгүй. Таван сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 26 сая төгрөгийн авлагатай бол 23 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 168 (7153)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

1 цаг 20 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

1 цаг 20 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18