“Хятад түлээ” буюу 177 тэрбумын импортын нүүрс хэний шахаа вэ?!

2023-08-24
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хааяа бид төр засгаасаа “...Арай үгүй байлгүй дээ” гэсэн тогтоол шийдвэр сонсдог боллоо. Супер жишээ нь ...Хотын бондын 177 тэрбумаар Хятадаас нүүрс ачиж авчраад ирэх өвөл түлнэ” гэсэн Эрчим хүчний сайдын мэдэгдэл байна. Сайд Б.Чойжилсүрэн НИТХ-ын 2023 оны наймдугаар сарын 9-ний хурал дээр очоод “...Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад заруулах 177.5 тэрбум төгрөгөөр сайжруулсан түлшинд хэрэглэж байгаа мидлингийг хагас коксоор сольж үйлдвэрлэнэ. БНХАУ-аас 115 мянган тонн хагас коксын түлшийг импортолно. Түүгээр 2023 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэг жилийн хугацаанд сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Ингэснээр агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс хоёр дахин бууруулна. Улмаар ирэх жилээс 600 мянган тоннын хүчин чадалтай хагас коксжих нүүрсний үйлдвэрийг Багануурын нүүрсний уурхайг түшиглэн барина” гэж хэлсэн.

Өө бүр, тооцоо гаргачихсан, “...Төдөн тонныг ачиж авчирна” гээд ярьж байгаа юм. Ингээд л иргэд, олон нийт мэдэж, улмаар эсэргүүцээд эхэлсэн дээ. Нийгэм даяараа үүнийг нь “...Хэрэггүй ээ, болохгүй ээ” гээд эсэргүүцэв. Гэсэн ч гүрийчихэж байгаа аж. Ойрын үед туршилт явуулаад, удахгүй ачаад оруулаад ирэх бололтой.

Ер нь бол угаасаа нүүрсэн дээр амьдардаг монголчуудад “...Нүүрс импортолж авчраад түлнэ” гэхээр яагаад ойлгогдохгүй байгаа юм. Ядаж байхад дэлхийгээрээ нүүрснээс татгалзаад эхэллээ. Эрчим хүчний эх үүсвэрүүдийг ээлж дараалан нээсээр байна. Тэгэхээр төр засгийн нөхдүүд “...Нүүрс хэрэглээнээс нэгмөсөн гарахаас нь өмнө яаж экспортолж дуусгах вэ” гэж толгой гашилгаж суудаг гэж ойлгодог юм. Гэтэл “...Хятадаас оруулж ирье, түлье” гээд гүрэлзээд байгаа нь ойлгомжгүй байна.

Дээрээс нь таван жилийн тэртээгээс “...Хотын утааг багасгалаа, хорыг нь арилгалаа” гэж хашгичсаар ирсэн улстөрчид шахмал түлшний далимаар шахаа хийсээр ирсэн үү гэдэг эргэлзээг бий болголоо.

Угаасаа энэ сайжруулсан шахмал түлш нь мидлинг, тэгээд барьцалдуулагчаас бүтдэг. Бүтцийнх нь талаар “Тавантолгой түлш” компанийн ахлах зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Г.Бадамхатан өнгөрсөн жил “...Манай шахмал түлшний 95 хувь нь Өмнөговиос зөөж авчирч байгаа угааж баяжигдсан эрчим хүчний   нүүрс байдаг. Тодорхой хэмжээгээр тоос шороо механик хольцууд нь салсан нүүрс байгаа. Энэ нүүрсэн дээр холбогч бодис SB гэх Хятадад үйлдвэрлэсэн шахмал түлшний зориулалттай, цагаан шаргал өнгөтэй хуурай болисыг хэрэглэсэн. Үүнийг шахмал түлшиндээ хэрэглэхдээ шахмалын хольцыг  зуурах усанд хольж хэрэглэдэг учраас бага орцтой ордог” гэж байв.

Мидлинг буюу дээрх инженерийн хэлсэн эрчим хүчний нүүрсийг “Энержи ресурс”-ээс авдаг байв. Сүүлийн хоёр өвөлд мидлингээ хаанаас нийлүүлсэн нь тодорхойгүй. Утаа ихэссэн. Барьцалдуулагч буюу холбогч бодисыг Хятадаас авдаг. Бас шуудайгаа ч Хятадаас голдуу импортолдог. Тэгэхээр хотынхныг өвөл дулаацуулах шахмал түлш маань “хятад түлээ” болчихсон. Энэ түлээгээр Монголын төрийн “...Монголд үйлдвэрлэв” буюу үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг цохиод унагачихаж байгаа юм. Зүй нь Монголын үндэсний үйлдвэрлэл, нарийсгавал ЖДҮХС, Хөгжлийн банкны жижиг, том төслүүд чухам ийм шахмал түлш үйлдвэрлэхэд ордог барьцалдуулагч хийгээд шуудайны үйлдвэрийг дэмжихэд зориулагдах учиртай юм. Хоёр жилийн өмнө “Тавантолгой түлш” компани, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгэхэд “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар нь  “...Манай компани 1000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний mалаас илүү хувийг импортоор авдаг байна. Шахмал түлшний шуудайнд л гэхэд жилдээ 10 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Үүнийг дотоодоосоо авснаар дээрх хэмжээний мөнгө Монголдоо үлдэнэ. Гэхдээ сайжруулсан шахмал түлшний 25 кг-ын савлагааны уутыг хийх үйлдвэр Монголд өнөөдөр байхгүй” гэж байв. Гэвч энэ нь ажил хэрэг болж гүйцэлдэлгүй өнөөдрийг хүрчээ. Нэмээд нүүрсийг нь Хятадаас авчирна гэчихээр шахмал түлш маань 100 хувь хятад түлээ болчихож байгаа юм. Ер нь тэгээд бүх “орц”-ыг гаднаас авах нь яагаад ч сайн зүйл биш. Хятад хилээ хаахад монгол ногоо лангуун дээрээс алга болдог доо. Түүн шиг дүн өвлийн хүйтэнд хил хаагдвал хот тэр чигээрээ түлээ түлшгүй хөлдөнө л гэсэн үг.

Дээрээс нь Монголын эдийн засгийн сүйрлийн шалтгаан нь нүүрсний хулгай байсныг бид мэддэг болсон. Экспортлох нүүрсээ биржээр худалдаад арайхийн зогсоож байгаа гэх ойлголттой болж байна. Гэтэл нүүрс импортоор оруулж ирэх тухай энэ үйл ажиллагаа нь нүүрсний хулгай “нүүр”-ээ өөрчиллөө гэх хардлагыг бий болголоо. Тиймээс энэ ажлоыг гардан хариуцаж, эр зориг гарган зүтгүүлээд байгаа Б.Чойжилсүрэн сайдаас “...“Хятад түлээ” буюу 177 тэрбумын импортын нүүрс хэний шахаа вэ” гэдгийг асуух ёстой, бүгдээрээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 167 (7152)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

1 цаг 23 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

1 цаг 23 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18