Төрийн цэргийн цөмийг залуу офицерууд бүрдүүлж байна

2023-08-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У. Хүрэлсүх 2023 оныг “Залуу офицеруудын жил” болгон зарласан. Энэ хүрээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлнэ. Улмаар урам зоригийг нэмэгдүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлж, нийгмийн идэвхийг өрнүүлэх, тэдний гэр бүл, хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Тэгвэл “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Хурлаар залуу офицеруудад тулгамдаж буй асуудлуудыг сонсож, албандаа хандах хандлагыг сайжруулах, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхийг зорилоо. Мөн судалгаа, шинжилгээн дээр үндэслэн эрдэмтэн, судлаачидтай хамтран шүүн тунгаасан, шинжлэх ухаанч байр сууринаас хандсан, шийдвэрлэх гарц, гаргалгаа, арга замыг тодорхойлсон, бүтээлч санал, зөвлөмж гаргасан, тодорхой үр дүнд хүрсэн арга хэмжээ боллоо.

Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаяр “Монгол Улс бол залуусын орон. Манай улсын нийт иргэдийн 30 орчим, хөдөлмөрийн насны иргэдийн 50 гаруй хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг бол Төрийн цэргийн байгууллагуудын дийлэнх цөмийг мөн залуучууд бүрдүүлж байна. Залуусынхаа санаа бодлыг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн, тэдний хөгжлийг дэмжиж байх учиртай. Үүнд төр, засгийн зүгээс анхаарал хандуулж, залуучуудын хөгжлийн үндэсний болон бүс, орон нутгийн чуулган, зөвлөгөөнийг тодорхой давтамжтайгаар зохион байгуулсаар ирсэн. Батлан хамгаалах салбарын хувьд ч гэсэн уг асуудалд анхаарч, 1986 оноос хойш залуу офицерууд руу чиглэсэн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж ирсэн түүхтэй. Энэ жил цар хүрээгээ улам тэлж, өргөжүүлж Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудыг хамруулан, анх удаагаа зохион байгуулж байна. Та бүхний гаргасан санал, зөвлөмжийг төр, засгийн удирдлага дээд байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэх талаар холбогдох бүхий л талын арга хэмжээг авч ажиллах болно. Хурлын илтгэлүүдээс харахад залуус маань улс орноо гэсэн сэтгэл зүрхтэй байгаа хэдий ч амьдралынхаа өмнө тулгарч буй олон бэрхшээлд түйртэж буй нь харагдлаа. Тухайлбал залуусын нийгмийн хамгааллын асуудалд төр засаг бодлогын түвшинд анхаарах шаардлагатай байна. Залуус маань өнөөдөр сэтгэл амар, зорьсон зорилгодоо хүрч, улс орныхоо хөгжлийг түүчээлж явах нь чухал. Нэгдүгээрт, тулгамдаж буй асуудал бол яах аргагүй байр орон сууц байна. Энэ асуудлыг бодит ажил болгож, төрийн цэргийн байгууллагууд үүн дээр санал нэгдэж залуу офицеруудад зориулсан орон сууцны хороолол байгуулах, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг ажлуудыг хийх цаг болжээ. Тангараг өргөж, улс эх орондоо үнэнчээр зүтгэхээ амласан залуусынхаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудлыг дэс дараалалтайгаар шийдвэрлэх чамгүй их ажил байна. Ямартай ч энэ онд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын тогтоолоор  төрийн албан хаагчдын цалин, хөлсийг долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 26-50 хувиар нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг тодорхой түвшинд сайжруулсан нь нэг алхам урагшилсан гэж бодож байна. Мөн хуралд оролцож байгаа залуу офицеруудыг, хэлэлцэж буй үндсэн асуудал дотроос нэн тулгамдсан, гол зангилаа асуудлуудаа хөндөн ярилцаж, өөрсдийн санаа, бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй байхыг хүсэж байна” гэлээ.

Салбарын хэмжээнд залуу офицеруудыг дэмжиж олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал, “Залуу үе-Эх орны ирээдүй” сэдэвт сургалтад Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд нийслэл болон хөдөө орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн 7800 гаруй сурагчийг хамруулан тэднийг эх оронч, үзлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр орууллаа. “Залуу офицер-Байгаль орчноо хамгаалъя” цэвэрлэгээний аянд 1000 гаруй залуу офицер нэгджээ. Түүнчлэн “Залуу офицер-ногоон ирээдүй” уриатай мод тарих арга хэмжээг зохион байгуулж, 10 гаруй байгууллагын 200 орчим залуу офицер хамрагдаж, 1200 орчим улиас, бургас модны суулгацыг тарьж ногоон байгууламжийг нэмэг­дүү­лэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Тун удахгүй Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын шилдэг залуу эрэгтэй, эмэгтэй офицер шалгаруулах уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бол “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг есдүгээр сарын 08-10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Хар зүрхний Хөх нуур”-ын дэргэд Их Монгол Улс байгуулагдсаны 817 жилийн ойг билэгдэн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 817 залуу офицерыг оролцуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 164 (7149)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

1 цаг 21 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

1 цаг 21 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18