Авлигын хэрэг АТГ дээр очоод “алга” болдог жишиг тогтох вий

2023-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.УЯНГА

Нийгэмд дуулиан дэгдээж нийтийн эрх ашиг хохирсон хэргүүд АТГ дээр очоод “алга” болж, саарал байшинд “шингэдэг” жишиг тогтох нь. ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, хил гааль гээд салбар болгонд үүрлэсэн хэдэн тэрбумаар хэмжигдэх авлига албан тушаалын хэргүүдийг сүр дуулиантайгаар АТГ- руу шилжүүлдэг. Гэтэл хэд нь бүрэн шийдэгдэж, эх орон, ард түмнээсээ хулгай хийсэн гэмт хэрэгтнүүдийн хэчнээн нь ял шийтгэлээ хүлээв гэдэг бүрхэг. АТГ шалгаж эхэллээ гэсэн энэ олон сүржин мэдэгдлийн ард яг бодитой үр дүн гарсан нь хэд бол. Үнэндээ олонх нь АТГ-ын сейфэнд түгжигдчихээд байгаа гэхэд гомдохгүй биз. Улсын хөрөнгөөр хэрхэн туйлдгийн бодит жишээ нүүрсний хулгай илчлэгдэж нийгмээрээ шуугихад “Манайх хэдэн жилийн өмнөөс л мэдэж, шалгаж байсан” гэх. Дараа нь “хулгайч” гэж баахан хүнийг нэр устай нь зарлачихаад тэгэсхийгээд таг болчихно. Тэгвэл АТГ-ын зарласан 40 албан тушаалтан сайд, дарга, гишүүд өнөөдөр хариуцлагаа хүлээсэн үү. Прокурор, шүүхэд шилжүүлж эцэслэсэн билүү.  Хэвлэлийнхэнд болохоор “шалгаж байна” гэж хариулдаг халдашгүй эрх, “ган” бамбайтай. Харин хүссэн цагтаа ашигтай мессеж өгдөг ч гэж хардаж болохоор.

Тэгвэл АТГ-ын ээлжит сүржин мэдэгдэл байгалийн гамшиг болох вий. Хэд хэдэн хүний халуун амь эрсдэж, энгийн иргэд эрүүл мэнд, өмч хөрөнгөөрөө хохирчихоод байгаа үер усны асуудлыг АТГ шалгахаар боллоо. Прокурорын байгууллагаас үерийн далангийн хамгаалалтын бүсэд олгосон газарт барилга байгууламж барьсан иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, газар эзэмших, ашиглах, барилга байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль тогтоомж зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж шалгуулахаар АТГ-т шилжүүлэв. Энэ янзаараа нэлээн “том” зүйлтэй нүүр тулна. Харин хэрхэн ажиллахыг нийтээрээ шахаж шаардахаас гадна АТГ ч бас болж бүтэж байгаа эсэхээ ил тод мэдээлээд үр дүн гаргаад явахгүй бол ёстой л “шүдгүй” арслан болох вий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 163 (7148)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

1 цаг 21 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

1 цаг 21 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18