Монгол Улстай түншлээрэй: Зүүн Азийн энэ улс “Бизнест нээлттэй” гэдгээ бахархалтайгаар тунхаглаж байна

2023-08-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэдхэн хоногийн өмнө АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаар олон улсын хэвлэлүүд нэлээд онцолжээ. Тэдгээрийн нэг нь тус улсын дөрвөн хэлээр хэвлэл мэдээллийн таван хэрэгсэл бүхий “ International Business Time”s онлайн сэтгүүл энэ сарын 6-ныхаа дугаарт “Монгол Улстай танилц: Зүүн Азийн энэ улс “Бизнест нээлттэй” гэдгээ бахархалтайгаар тунхаглаж байна” хэмээх нийтлэлийг хэвлэжээ. Jon Stojan-ы бичсэн уг нийтлэлийг сийрүүлэн хүргэе.

 

 Зөвхөн “Хөрөнгө оруулалтын эх орон” гэдгээрээ танигдаж, үл тоомсорлогддог байсан Монгол Улс эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөв, Засгийн газрын амбицтай шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрт нь татагдсан дэлхийн бизнесийн удирдагчид, шийдвэр гаргагчдын анхаарлын төвд орж ирлээ.

Монголын эдийн засгийн үндсэн суурь уул уурхай бөгөөд тус улсын ДНБ-ий дөрөвний нэг орчим, экспортын 89 хувийг бүрдүүлдэг. Уур амьсгалын шилжилттэй холбоотойгоор чухал ач холбогдолтой ашигт малтмалын дэлхийн эрэлт ихэсч байгаа энэ үед Монгол Улс зэс, нүүрс, алт, төмрийн асар их нөөцөө шинэ аргаар ашиглах, COVID-ийн дараах сэргэлтийг үргэлжлүүлэхэд чиглэсэн зоригтой стратеги боловсруулжээ.

Гуравдугаар сард Засгийн газар Оюутолгойн зэсийн уурхайн далд үйлдвэрлэлийг эхлүүлж буйгаа одоогоор Монгол дахь гадаадын хамгийн том хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” компанитай хамтран зарласан.

Энэ нь Монгол Улсыг 2030 он гэхэд дэлхийн зэс үйлдвэрлэгч дөрөв дэх том орон болгоно. Ингээд зогсохгүй. Хувийн хэвшлийн томоохон хөрөнгө оруулагчид тус улстай урт хугацааны түншлэл тогтоох итгэлийг улам бүр нэмэгдүүлж байгаа юм. Үүнийг онцлох хэрэгтэй.

Монгол Улс өнөөгийн амжилтдаа тулгуурлан эдийн засгаа “Уул уурхайгаас оюун ухаан руу” хэрхэн шилжүүлж, дэлхийн эдийн засгийн өндөр өсөлттэй бүсүүдийг ашиглан урт хугацааны, тогтвортой өсөлтийг дэмжих талаар судалж байна. 2020 онд хэрэгжиж эхэлсэн “Алсын хараа-2050” нь Монгол Улсыг XXI зууны дунд үе гэхэд бүс нутагтаа тэргүүлэгч орон болгох зорилго бүхий Засгийн газрын урт хугацааны хөгжлийн стратеги юм.

Монгол Улсын эдийн засаг нь өнгөрсөн онд 4.8 хувийн өсөлттэй байсан. 2023 онд 6.0 хувьд хүрнэ гэж таамаглаж байсан ч  COVID-оос хойш эрчимтэй сэргэж байна. Энэ нь 2050 он хүртэлх “алсын хараа”-ны эхний 10 жилийн үе шат болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжиж буй юм. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, өсөлтөд саад болж буй урт хугацааны саад бэрхшээлийг арилгах дунд хугацааны алхмууд гэсэн үг. Зөвхөн “Шинэ сэргэлтийн бодлого” нь Монголд 49 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжийг авчирсан. Засгийн газар амбицдаа хүрэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчидтай хэрхэн хөрөнгө оруулалтын түншлэлийг бий болгоход анхаарлаа хандуулж, шинэ боломжуудыг эрэлхийлж байна. “Рио Тинто”-тай хамтран хийсэн мэдэгдлийн хажуугаар Ерөнхийлөгч Макроны тавдугаар сард Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дараа Франц руу уран экспортлох нэг тэрбум еврогийн гэрээнд нь ахиц гарсан.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр өдрүүдэд АНУ-д хийсэн анхны албан ёсны айлчлалынхаа үеэр эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэд хэдэн хэлэлцээрийг тохиролцлоо. АНУ нь Монгол Улсын ардчилалд шилжих үйл явцыг олон жилийн турш дэмжсээр ирсэн. Өдгөө тус улсын стратегийн гол “гуравдагч хөрш” түнш болоод байна. Айлчлалын үеэр Монгол Улс АНУ-ын хоорондын аялал жуулчлал, худалдаа, хөрөнгө оруулалтын цаашдын урсгалыг дэмжих шинэ гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан. Үүний дотор Агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар ирэх онд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхэлнэ. Тэр утгаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэхүү айлчлал нь хувийн хэвшлийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа сайжруулах боломж болж байна. Мөн Монголын багш, залуучуудын дижитал ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Google”-тэй байгуулсан шинэ хэлэлцээрийн хүрээнд сургуулиудад 20 мянган Chromebook олгох тухай хэлэлцээрийг хийснээ зарласан юм. Хилийн чанад дахь ийм шинэ боломжуудыг ашиглах нь Засгийн газрын дотоод шинэчлэлийн хөтөлбөртэй зэрэгцэн оршиж байгаа аж. Үүний гол зорилго нь тус улсын дотоодод хөрөнгө оруулах сонирхол татахуйц байдлыг нэмэгдүүлэх явдал юм.

Цаашид Монгол Улс Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа хөрөнгө оруулалтад тавьсан хязгаарлалтыг арилгаж, татвар, зохицуулалт, маргаан, визний шаардлагыг хялбарчлах зэрэг өөрчлөлтүүдийг оруулах гэж байна.

Түүнчлэн Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, олон жил үргэлжилсэн авлига, албан тушаалын асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх талын арга хэмжээ авч байна. Энэ хүрээнд “шүгэл үлээгчид”-ийг хамгаалах, хилийн чанад дахь хууль бус хөрөнгийг хураах, авлигыг таслан зогсоох зэргийг хууль тогтоомжид тусгаж, улс төрийн тогтолцоогоо ч өөрчилсөн.

Монгол Улс терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж Санхүүгийн арга хэмжээ авах ажлын хэсгээс өгсөн бүх зөвлөмжийг биелүүлсэн Ази, Номхон далайн бүсийн анхны улсаар саяхан тодорлоо.

Бүтээлч үйлдвэрлэлээс дижитал салбар, тээврээс ногоон эрчим хүч хүртэл Монгол Улсад ирээдүйн өсөлт, шинэ хөрөнгө оруулалт хийх боломж асар их байна. Тус улсын дижитал өөрчлөлтөд Starlink-тай шинэ хамтын ажиллагаа нь хөдөө орон нутагт интернетийн хүртээмжийг сайжруулахад тус дөхөм болж байгаа юм. Мөн энэ нь олон улсын кино студиудыг Монголд ирж, зураг авалтаа хийхийг урьж, үүний ачаар тус улсын гайхалтай байгалийн үзэсгэлэнт газруудыг дараагийн блокбастерт толилуулах боломжийг олгож байна.

Эдийн засгийн дориухан өсөлтийн амбиц бүхий төлөвлөгөөтэй, хүн амын бараг гуравны хоёр нь 35-аас доош насныхан байдаг Монгол Улс дэлхийн эдийн засаг, геополитикийн орчинд хурдацтай өөрчлөгдөж буй энэ нөхцөлд бодит амжилт гаргах эрч хүч, бүтээлч байдал, хүсэл эрмэлзэлтэй байна. Алдартай түүх, өвөрмөц соёл, байгалийн үзэмжээрээ алдартай Монгол Улс энэ 2023 онд дэлхий дахинаа“Бид бизнест нээлттэй” хэмээн тунхаглаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 157 (7142)

 

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

Өчигдөр 16 цаг 04 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

Өчигдөр 15 цаг 44 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Өчигдөр 15 цаг 36 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

Өчигдөр 14 цаг 14 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

Өчигдөр 10 цаг 56 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Уржигдар 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Уржигдар 06 цаг 00 мин