Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Ж.Неругийн нэрэмжит их сургуульд лекц уншлаа

2023-08-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

БНЭУ-ын ICCR байгууллагын урилгаар тус улсад айлчилж байгаа Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус улсын томоохон их сур­гуулиудын нэг Ж.Неругийн их сур­гуульд зочилж, лекц уншлаа. Түүний лекцийг сонсохоор Дели хотын их сургууль болон Ж.Неругийн нэрэмжит их сургуульд сурч буй монгол оюутнууд зорин ирсэн бөгөөд тус сургуульд багшилдаг монголч эрдэмтэн судлаач, профессор багш нар зэрэг хүндэт зочид байлцав.  БНЭУ-ын анхны ерөнхий сайд Ж.Неругийн нэрээр нэрлэгдсэн тус сургуульд манай улсаас Л.Өлзийт профессор ажил­ладаг юм байна. Түүний аав нэрт эр­дэм­тэн Чой.Лувсанжав олон жилийн өмнө Энэтхэгт суралцаж байсан бол хүү нь өдгөө Ж.Неругийн нэрэмжит сур­гуульд монгол судлалын тэнхим бай­гуулахыг зорин ажиллаж байгаа юм. Мөн профессор Л.Өлзийтөөс гадна магистрын хөтөлбөрт Ж.Неругийн нэрэмжит их сургуульд одоогоор нэг оюутан сурч байгаа. Харин нийслэл Дели хотын их сургуульд арав гаруй оюутан сурдаг аж. 

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монгол Улсын буддын шашны хөгжилд Энэтхэгийн оруулсан хувь нэмэр, Монголд хөгжсөн буддын шашны онцлог зэрэг сонирхолтой сэдвээр лекц уншсан. Ялангуяа манай улсын бурхан шашны томоохон зүтгэлтнүүд эрт дээр үеэс Жагарын орон гэгддэг Энэтхэгт ирж суралцдаг байсан. Өдгөө ч олон залуучууд болон залуу лам нар тус улсад суралцаж байна.

Манай улсын буддын шашны хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн, Энэтхэг Монголын харилцаанд онцгойлон ханддаг байсан Бакула Ренбүүчигийн талаар гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр дурсан ярьж байлаа. Тэрбээр Бакула Ренбүүчийг амьд ахуй цагт ихэд хүндэтгэн, дотно сайхан харилцдаг байсан юм.

 

Амритсар сурч буй монгол оюутнуудтай уулзжээ

 

БНЭУ-д зочилж буй Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Амритсар хотод байрлах LPU их сургуулийн кампуст зочилж, тус сургуульд сурч буй монгол оюутнуудтай уулзлаа. Энэтхэгийн шилдэг 20 сургуулийн нэгд тооцогддог LPU их сургуульд 11 монгол оюутан суралцаж байна. Тэдний олонх нь мэдээллийн технологи, инженер, санхүү, нягтлан бодох мэргэжлүүдийг сонгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” тэтгэлгээр суралцаж буй эдгээр оюутнууд нь Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл, Архангай, Говь-Алтай, Ховд аймгуудаас иржээ. Одоогоор 11 оюутан сурч байгаа бөгөөд ирэх намраас гурван оюутан нэмэгдэнэ гэдгийг Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд хэлж байлаа. Тэрбээр өмнө нь хэд хэдэн удаа ирж, сургуулийн удирдлагуудтай уулзаж, монгол оюутнууддаа тусалж дэмжиж байдаг нь тэдний дотно уулзалтаас нь харагдаж байв. “Эх орноосоо хол байгаа иргэддээ ах дүү шиг элгэмсэг хандах нь Элчин сайд бүрийн үүрэг шүү дээ” хэмээн Д.Ганболд сайд хэлж байлаа.  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон Элчин сайд Д.Ганболд нар залуучууддаа хандаж эх орныхоо нэрийг өндөрт өргөж цаашид Монголоос ирэх дүү нартаа үлгэр дуурайлал үзүүлж хичээлдээ шамдаж сайн суралцахыг захьсан. Мөн хичээлээ хийж, мэргэжлээ эзэмшихийн зэрэгцээ усанд сэлэлтээр заавал хичээллэх, хинди хэл сурах, олон улсын оюутан залуучуудтай нөхөрлөж, өөрсдийгөө бүх талаас нь хөгжүүлэхийг ч онцгойлон хэлж байлаа.

Улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд дээгүүрт эрэмбэлэгддэг LPU буюу Lovely professional university-д дэлхийн 65 орны 50 орчим мянган оюутан 150 гаруй мэргэжлээр суралцаж байна. Тиймээс ч тохилог анги танхим, тоног төхөөрөмжийг бүрэн хангаснаас гадна сургуулийн орчин, ногоон байгууламж, спорт заал, талбай бүхий цогцолбор байгуулжээ. Олимпийн стандартыг хангасан усан бассейн, буудлагын спортын танхим, сагсан болон хөл бөмбөгийн иж бүрэн талбай зэргийг байгуулж оюутан залуусыг чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, суралцах таатай нөхцлийг бүрдүүлж чадсан байна.

Тиймээс ч эндэхийн оюутнууд усанд сэлэлтийн амжилтаар улсдаа тэргүүлдэг төдийгүй арав гаруй Олимпийн медальтан энэ сургуулиас төрөн гарчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 157 (7142)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

1 цаг 20 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

1 цаг 20 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18