Нийслэлийн төлөөлөгчдийн бэл бэнчинтэй танилц-1

2023-08-08
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

АТГ-аас төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг  олон нийтэд ил болгоод байна.  Өмнө нь дүүргийн Засаг дарга нарын ХОМ-ийг нийтэлсэн.  Тэгвэл энэ удаа  НИТХ-ын төлөөлөгчид 2022 онд хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг хүргэе.  НИТХ 45 төлөөлөгчтэй, түүнээс ес нь дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа юм. 

 

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан микроавтобус хөлөглөдөг

Түүний  жилийн  орлого нь 104 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 32 сая төгрөг байна.  Энэ нь өмнөх оноос орлого нь 2-3 дахин буурсан үзүүлэлт юм.  732 сая төгрөгийн үнэлгээтэй гурван үл хөдлөх хөрөнгөтэй.  96 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 35 сая төгрөгөөр үнэлэгдэх микро автобус автомашин хөлөглөдөг.  145 сая төгрөгийн мал аж ахуй, 48 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.  Мөн долоон байршилд газар эзэмшдэг ч одоогоор үнэлгээгээ мэдүүлээгүй байна.

 

Ж.Сандагсүрэн 60  сая төгрөгийн мал аж ахуйтай

Тэрбээр жилийн  85 сая төгрөгийн орлоготой.  295 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бол 60  сая төгрөгийн мал аж ахуй, 10 сая төгрөгийн газартай байна.  Мөн  12 сая төгрөгийн хадгаламж, 25 сая төгрөгийн авлагатай гэжээ.  “Бунгүс бургер” ХХК, “Өсөлт Консолтинг” ХХК, “Таний инээмсэглэл” ХХК-д  хувьцаа эзэмшдэг байна.

 

З.Төмөртөмөө “Түрүү Инфо эжэнси” ХХК-д хувь эзэмшдэг

Түүний  жилийн  орлого нь 44 сая бол гэр бүлийнх нь гишүүдийн  орлого 48 сая төгрөг байна.  250 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй.  Lexus 570, Toyota Mark2  маркийн автомашинаа 93 сая төгрөгөөр үнэлжээ. 150 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 16 сая төгрөгийн хадгаламжтай бол “Түрүү Инфо эжэнси” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг гэж мэдүүлжээ.

 

127 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ

Төлөөлөгч Д.Бадарсангийн жилийн  орлого нь 65 сая, гэр бүлийнх нь орлого 57 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.  Тэрбээр 469 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй, 72 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Landcruiser Euro автомашин эзэмшдэг.  13 сая төгрөгийн газартай бол, 51 сая төгрөгийн хадгаламж, 127 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй гэж мэдүүлжээ.  “Юмк партс” ХХК,” Юу эм кэй” ХХК, “Мон хит” трэйдинг ХХК-д хувь эзэмшдэг байна.

 

“Сүлжээний урсгал” ХХК-ийн эзэн төлөөлөгч Л.Ариунтуяа

Түүний жилийн  орлого нь  41  сая бол гэр бүлийн гишүүд нь  130 сая төгрөгийн орлоготой.   317 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй, 39 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota, Harrier маркийн автомашин эзэмшдэг.  144 сая төгрөгийн мал аж ахуй эрхэлдэг.  14  сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 136 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. “Сүлжээний урсгал” ХХК-д хувьцаа эзэмшдэг байна.

 

301 сая төгрөгийн зээлтэй төлөөлөгч

Т.Батцогт жилийн  58 сая төгрөгийн орлоготой.  443 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй бол 29 сая төгрөгийн мал аж ахуй, 18 сая төгрөгийн газартай байна.  Мөн 57 сая төгрөгийн үнэт эдлэл, 105 сая төгрөгийн хадгаламж, 31 сая төгрөгийн авлагатай гэжээ.  Мөн 301 сая төгрөгийн зээлтэй , “И ЭМ СИ ЭЙЧ Инженеринг” ХХК- д хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

 

Төлөөлөгч Н.Баярчимэгийн жилийн орлого нь 91 сая

Түүний жилийн  орлого нь 91 сая бол гэр бүлийн гишүүд нь  49 сая төгрөгийн орлоготой.  205 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг.   Зургаан сая төгрөгийн газартай бол 17 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

 

113 сая төгрөгийн үнэт эдлэлтэй М.Тулгат

Тэрбээр жилд 138 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ.  368 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй. 22 сая төгрөгөөр үнэлэгдэх  Toyota, сай маркийн автомашинтай.  Гурван  сая төгрөгийн газартай бол 113 сая төгрөгийн үнэт эдлэл, 31 сая төгрөгийн хадгаламжтай. “Хино Индустриал Трак” ХХК, “Эрдэнэбатхаан солюшн” ХХК-д хувьцаа эзэмшдэг гэжээ.

 

64 сая төгрөгийн малтай

Төлөөлөгч Ү.Оюунзулын жилийн  орлого нь 31 сая бол гэр бүлийн гишүүд нь 100 сая төгрөгийн орлоготой. 128 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бол 64 сая төгрөгийн мал аж ахуйтай.  95 сая төгрөгийн үнэт эдлэл,  10 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ. 

 

191 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй

Ц.Баттөр жилийн  45 сая төгрөгийн орлоготой бол гэр бүлийн гишүүд нь 38 сая төгрөг олдог байна.  191 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй.  52 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Camry автомашин эзэмшдэг. 18 сая төгрөгийн газартай бол 26 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлжээ.

 

Р.Дагва 71 сая  төгрөгийн газартай

Тэрбээр жилийн  71 сая төгрөгийн орлоготой.  Харин гэр бүлийн гишүүдээ орлогогүй гэж мэдүүлжээ.  330 сая төгрөгийн  үл хөдлөх хөрөнгөтэй. 191 сая төгрөгөөр үнэлэгдэх  Toyota Land Cruiser 200, Toyota Crown маркийн автомашин эзэмшдэг.   71 сая  төгрөгийн газартай бол 40 сая төгрөгийн үнэт эдлэл, 22 сая төгрөгийн хадгаламжтай байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 155 (7140)

 

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

Өчигдөр 16 цаг 04 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

Өчигдөр 15 цаг 44 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Өчигдөр 15 цаг 36 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

Өчигдөр 14 цаг 14 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

Өчигдөр 10 цаг 56 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Уржигдар 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Уржигдар 06 цаг 00 мин