Сонгууль эхэлжээ, улстөрчид уйлаад л, хандив гуйгаад л...

2023-08-08
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“...Улс төр хар тамхи хоёр адилхан” гэдэг. Нэг орсон хүн гардаггүй. Түүгээр нь адилтгадаг. Нээрэн ч, ажаад байх нээ адилхан л бололтой юм. Тэр нь аливаа сонгууль дөхөхөөр харагддаг л даа. Ер нь сонгуультай сонгуульгүй улс төр дагасан нөхдүүдээс байнга ханхалж явдаг юм.

УИХ-ын 2024 оны  ээлжит сонгууль юу юугүй болох дөхлөө. Ердөө арваадхан сар үлдсэн. Ирэх сонгуулийн тоглоомын дүрэм наадмын өмнө тодорхой болчихсон. УИХ 126 гишүүнтэй байна. 48 нь жагсаалтаар орно. 78 нь тойргоос сонгогдоно. Энэ 126 гишүүний суудал руу дор хаяж 1260 “хүсэл” тэмүүлж байгаа биз ээ.

УИХ наадмын өмнө сонгуулийн “дүрэм”-үүдийг эцэслэснээс хойш УИХ-ын гишүүний сэнтий зүүдэлж явдаг хүмүүс унтаж чадахаа больж буй бололтой.

Уг нь сонгууль угтсан ийм улс төр их нууцаар, далдуур явж байсан юм. Уул нь өдийд ингэтлээ халуурч гарч ирдэггүй үе л дээ. Харин далдуур сонирхсон тойрог, хүссэн жагсаалтыг нь булаах гэсэн өрсөлдөгчөө шоглоод байдаг цаг л даа.

Гэтэл үер болж өнөөдүүлийг “нүх”-нээс нь туугаад гаргаад иржээ. Ингэж цагаасаа өмнө  гарч ирснээс болсон уу яасан, солиорч өгч байна. Сүхбаатарын талбай дээр “...Үерт өртөгсдөд тусална” гээд цаасан дээр “...Хандивын данс” гээд банкны данс биччихсэн нөхөр зогсож байх юм. Гайхлаа. Эзэд нь хэрэлдээд салцгаачихсан, бараг л хаяад явцгаачихсан нэг намын дарга гээд хэдэн сарын, магадгүй жил гаруйн өмнө явж байсан залуу л даа. Тулгаа гэдэг. Тэгж намын дарга болохоосоо өмнө удирдаж байсан компанийнх нь ажилтан ослоор нас бараад лифтний хонгилд цогцос нь илжрээд олдож байв. Ар гэр нь маш хөөрхийлөлтэй үлдсэн дээ. Тулгаа маань тэднийг хайрлалаа, өмгөөллөө гэж дуулдаагүй. Харин үерийн сургаар өмөлзөөд гараад ирэх нь тэр. Бас нэг намын дарга,  улстөрч бүсгүй “...Хотын дарга огцор” гэж байснаа хэнгэнэтэл уйлж байна. За тэгээд яриад байвал зөндөө л олон “солиотой шоу” цаана чинь явагдаж байна.

Сонгогчид шал өөр болчихоод байхад, улстөрчид, улстөрч болох хүсэлтэй хүмүүс аль 1990-ээд оны арга барилтайгаа үлдчихжээ. “...Өрөвдүүлнэ, уйлуулна, инээлгэнэ” гээд л дайраад байдаг нь хэвээрээ л байх юм. Харамсалтай л юм. Инээх байтугай итгэхээ больчихоод удаж байна шүү дээ, гэтэл.

Ерөөсөө ирэх жилийн зургадугаар сар дуустал ийм шоу тасрахгүй нь тодорхой боллоо. Эрхэм гишүүн болох мөнхийн мөрөөдөлтнүүд маань шоу тоглоод сүйд хийх бололтой. Өрсөлдөгчөө намнана гэнэ. Тэр нь бүтэлгүйтвэл өөрөө цамнаж үзүүлнэ.

Тийм учир, ийм шалтгаантай. Тэгэхээр хэн нэгэн улстөрч, ямар нэг үйлдэл хийгээд гарч ирвэл “...Сонгууль дөхсөн, солиотой шоу үзүүлж байна” л гэж ойлгоорой. Гэхдээ цаадуул чинь хэрэгтэй юм өгвөл аваад хэрэглэх хэрэгтэй. “..Мөнгө өгвөл авчих. Тэртэй тэргүй тэр чинь хулгайн мөнгө. Тэгээд сонгох гэснээ дугуйлчих” гэдэг М.Зэнээ агсаны үг гээд ам дамжаад байдаг даа.

Ер нь тэгээд нэгэн философичийн “...Шинжлэх ухааны салбаруудаас улс төр шиг авьяас чадваргүй хүмүүсээр тэгтлээ зэрэмдэглүүлсэн нь үгүй” гэсэн нь л аргагүй үнэн юм, ялангуяа манайд?!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. МЯГМАР ГАРАГ. № 155 (7140)

 

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

2 цаг 14 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

2 цаг 14 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18