“...Үерийн бүс дэх үнэтэй байрны оршин суугчид уулаа бараадна уу”

2023-08-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Сүүлийн хоёр сарын хугацаанд хотод хоёр ч удаа үер боллоо. Уулын хормой, голын бэлчир дагаж баригдсан орон сууцнуудад амьдрах аюултай гэдэг нь тодорхой боллоо. Угтаа, хотын хамгийн үнэтэй, гоё орон сууцнууд дээрх байршлуудад бий. Сэлбэ, Дунд гол дагуу, Туулын хөвөө дагаад дахиад ч олноороо баригдаж байна. Ийм барилгыг барихдаа голын гольдролыг өөрчилнө. Бургасыг хядна. Тэгчихээд “...Хотын хамгийн “гоё” байршилтай, цонхоороо голын чимээ сонсож, урсгал хардаг” гээд голын ай сав, бэлчирт, албан ёсоор үерийн хамгаалалтын бүсээр зарлагдсан, хуулийн дагуу амьдрах байтугай дамжин өнгөрөхдөө ч болгоомжтой байх ёстой газруудад өндөр үнэтэй орд харш олныг сүндэрлүүлсээр ирсэн. Харамсалтай нь энэ бүгд ардаа дандаа албан тушаал, эрх мэдлийн “зөвшөөрөл”-тэй байдаг. Тухайлбал, одоогоос жилийн өмнө НОБГ-ын ажилтан ...Нийслэлийн хэмжээнд 2538 өрх үерийн хамгаалалтын бүсэд буусан гэх судалгаа бий. Үүний 235 нь огт зөвшөөрөлгүй. Бусад аж ахуй нэгж, байгууллага, иргэний газар эзэмших, өмчлөх зөвшөөрөл нь зөрчилтэй” гэсэн мэдээллийг олон нийтэд өгч байв. Мэдээж хэрэг, тийм газарт барилга, орон сууц босгоно гэдэг бол мөнгөтэй, танилтай, ер нь “ар”-тай хүний л хийх ажил юм. Олон хууль тогтоомж зөрчиж, олон даргын зөвшөөрөл шаарддаг учраас жирийн хүнд газраас эхлээд юу нь ч олдохгүй. Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар “...Хотын хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200 мянган хүн, 43.5 мянган объект, барилга байгууламж байгаа” гэдэг. Үүний нэлээдийг үнэтэй хорооллууд эзэлнэ.  Нөгөө л гол дагасан “гоё” байруудыг хэлж байна л даа.

Одоо хар даа, ус бууж, үер дохиолонгуут хамгийн түрүүнд тэнд амьдрагсад л айж мэгдэж байна. Хамгийн түрүүнд тэдгээр орон сууцны зоорийн давхар усанд автаж байна. Тэр болгонд суурь нь суларч байна л гэсэн үг. Нэг үер, хоёр үерийг ингэж давж болно л доо. Гэхдээ алсдаа аюултай гэдгийг дохиолоод байгаа хэрэг.

Зуны ийм үерээс гадна цэвдгийн гай гэж бас бий. Тэгэхээр гол дагасан гоё байруудад ирээдүй байна уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Явж явж уулаа л бараадах нь зөв болно. Аминд өлзийтэй. Эд хөрөнгөд ээлтэй. Ийм л ганц гарц болж үлдлээ шүү. Ингэж гэмээнэ ирээдүйн олон гамшгаас мултрах бас нэг хамгаалалт болно. Ер нь тэгээд байгалийн хууль, араншин ч өөрчлөгдөж байна. Наймдугаар сар гараад удаагүй байна. Ийм үер дахиад хэд болохыг үгүйсгэхгүй. Энэ зундаа ч биш ирэх жилүүдэд улам л бэрх болно. Сая харсан даа, үерийн гамшгаас эрх мэдэл хамгаалахгүй, мөнгө аврахгүй гэдгийг?

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 154 (7139)

 

Байгал дэлхийгээс хүчтэй юм үгүй гэдэгийн жишээ юмуу даа хэцүү чиг юм даа
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

2 цаг 15 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

2 цаг 15 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18