Үерийн даланг хүчээр чөлөөлөх УИХ-ын тогтоол гаргах уу?!

2023-08-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“...Хамгаалах далан, байгууламжууд үерээс хамгаалах чадамжгүй боллоо шүү” гэж албаныхан, мэргэжилтнүүд олон жилийн өмнөөс хэлж ирсэн. Хэдхэн даргын гарын үсгийн наймаанаас болоод тэр нь хэрэгжиж байсангүй. Хөрөнгө мөнгө гаргах тал дээр гар татсаар ирсэн байдаг. Тэгсэн атлаа үерийн хамгаалалтын бүс, далан байгууламж, гол усны бэлчир дагуулан газар олгож, барилга сууц барих зөвшөөрөл олгосоор ирсэн.

Жишээ зөндөө бий. Хамгийн сүүлд “Авлигал хороолол” гэж яригдаад байгаа “Усан парк” төсөл байна. Энэ хороололтой холбоотойгоор хууль хяналтынхан "...Мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ" гэсэн. Юу болсон нь тодорхойгүй, таг болсон. БХБЯ-наас "...Барилгын ажлын  зогсоолоо" гэсэн. Ажил нь үргэлжилсээр байна. Харин өмнөх үерээс хойш өнгөрсөн 30 хоногт “Авлигал хороолол”-ынхон өөрсдийгөө хамгаалах PR-ийг л хахтал хийв. Сүүлдээ, энэ хорооллыг барьж буй хүмүүсийг нийгмээрээ өрөвдөж, өмөлзөх тийшээ хандлаа. Гэвч үер давтагдаж, хүний амь эрсдэв. Үнэндээ, “...Өмнөх үерээс хойш бүтэн сар өнгөрөхөд үерээс хамгаалах асуудлаар хэн юу хийсэн бэ” гэж асуувал хариулт нь энэ л байна.

Уг нь Усны тухай хуулийн 22.1-т “...Усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор, усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2-т “...Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заасан. Үүгээр  Туул, Сэлбэ, Дунд гол, Улиастай, Толгойтын гол, бүх булаг шанд, үерийн хамгаалалтын далангуудаас 50 метрийн зайд байгаа бүх обьект хууль бус гэсэн үг. Ингээд жагсаалт гаргавал олон барилга байшингийн хуулийн зөрчил илэрхий болно. Гэвч дор хаяж энэ хуулийг үйлчлүүлж чадах ганц ч эрх мэдэл одоогоор алга. Дээр хэлсэнчлэн өнгөрсөн 30 хоногт Ерөнхий сайд, Хотын дарга нар газар дээр нь очиж үзсэн. Баахан зөрчил ярьсан. Гэвч нөгөөхөө дийлдэггүй. Юу нураах, юун цуцлах вэ. Эсрэгээрээ,  “Авлигал хороолол”-ынхон улам том том дуугарч гарлаа. "...Манай барилгыг нураана гэх шийдвэрт эрх зүйн орчин байхгүй" гэж хэвлэлээр мэдэгдээд байна.

Маш том “ар”-тай хүмүүс л ингэж чадна. Ерөөсөө энэ хорооллын барилгыг, илтэд хууль бус байж болзошгүй зөвшөөрлийг хэн ч цуцалж дийлэхгүй нь бололтой. Одоо ганц л гарц байна. Тэр нь юу юм гэхээр Монголын Төрийн эрхийг барьдаг дээд байгууллага УИХ л шийдвэр гаргах хэрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-аас “...Үерийн даланг хүчээр чөлөөлөх” онцгой тогтоолыг гаргах ганц боломж байгаа юм. Хотын үерийн хамгаалалтын даланг 1966 оны Туул голын их үерийн дараагаас барьж эхэлжээ.  1966-1968, 1971-1972 онд Баруун уулын суваг, Сэлбэ голын үерийн хамгаалалтын далан, сувгийг, 1984 онд III, IV хорооллын үерийн сувгийг барьж ашиглалтад оруулсан байдаг. Тэгэхээр тэр далан дагуу, хотын үерийн хамгаалалтын бүсэд орж барьсан, байгуулсан барилгуудыг “цэвэрлэх” нэг удаагийн УИХ-ын шийдвэр шаардлагатай болж байна гэсэн үг. Тэгж байж, Засгийн газар, Хотын захиргаа, хамгийн гол нь хууль хяналтын байгууллагынхан зүг чигтэй болно. Ингэж л уг ажлыг хэрэгжүүлэхээс өөр гарц алга.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 154 (7139)

 

тэр нь зөв ч байж магадгүй, учир нь үерийн аюулын цаана эрдэнэт хүний амь нас байгаа шүү дээ
2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

УИХ-ын холбогдох байнгын хороод 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.

2 цаг 14 мин
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

Тамхины хяналтын тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа.

2 цаг 14 мин
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монгол Улс 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулга явуулж

Өчигдөр 06 цаг 00 мин
Халзанбүрэгтэй төсөл дээр бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсчээ

“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт Ховд аймагт болжээ.  Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад ор

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

Уржигдар 15 цаг 08 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

Уржигдар 15 цаг 05 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

Уржигдар 10 цаг 24 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

Уржигдар 10 цаг 21 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

Уржигдар 06 цаг 00 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

2026-10-18